Хунтайж Уильям болон гүнгийн авхай Кейт нар Ken, Barbie хүүхэлдэйд хувирчээ [7 зураг]

0

Хунтайж Уильям болон гүнгийн авхай Кейт нар Ken, Barbie хүүхэлдэйд хувирчээ [7 зураг]


Дэлхийн хамгийн том тоглоом үйлдвэрлэгч компани Mattel “Зууны хурим” хэмээгдсэн Их Британий дээдсийн гэр бүлийн хуримын дүр зургийг хүүхэлдэйн дүрд хувиргасан байна. Кембрижийн гүн Уильям болон түүний гэргий, гүнгийн авхай Кейт нар бяцхан охидын тоглох дуртай тоглоом болох Barbie болон түүний найз залуу Ken-ий дүрд хувирсан бөгөөд хүүхэлдэйнүүдийн хувцас гэхэд л 2011 оны 4-р сарын 29-нд болсон тэдний хуримын хувцастай яг адилхнаар бүтээгдсэн төдийгүй Кейтийн хуруунд зүүлттэй байсан сафир болон очир алмаазан шигтгээтэй бөгж хүртэл зүүлттэй аж.Зөвхөн гэрлэгч хоёроор тогтохгүй тус хуримд оролцсон зарим онцлох хүмүүс болон хуримын гэрч нар ч бас бүтээгдсэн ба хуримын хувцсаар гоёсон тоглоомон дээдсийн хосын бэлгийн багц 100 доллараар үнэлэгдэж байгаа юм байна. Дашрамд дурдахад эдгээр хүүхэлдэйнүүд нь Британий ихсийг дуурайлгаж хийсэн анхны хүүхэлдэй биш юм. Өнгөрсөн жил тоглоом үйлдвэрлэгч Franklin Mint компани Кейтийн хүүхэлдэйн хувилбарыг бүтээж 275 доллараар худалдаж байсан бол Herobuilders компани Миддлтоны эгч дүүсийн хүүхэлдэйн загварыг багцаар нь 189 доллараар худалдаж байжээ. Британий Arklu компани Дэлхийн хамгийн алдартай хосуудын хүүхэлдэйн загварыг 160 доллараар үнэлэн зарж байв.

Frankin Mint компаний бүтээсэн Кейт Миддлтоны хүүхэлдэйн загвар

Arklu-гаас гаргасан Уильям болон Кейт нар

Herobuilders компаниас гаргасан Кейт болон Кейтийн дүү, хуримын гэрч Пиппа Миддлтон нар

Хунтайж Уильям, гүнгийн авхай Катерина Миддлтон нар

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. enkule_fires

    2012/02/18 at 14:48

    mmmmmmmmmmmm

  2. jerry-man

    2012/02/18 at 17:33

    adilhan bolson bn da

  3. xoosh

    2012/02/18 at 18:58

    xooorxon yum aaa

  4. Mongolhh

    2012/02/18 at 19:56

    tustei bnaa bn

  5. Зочин

    2012/02/18 at 23:48

    Xopom.com – шинэ мэдрэмж шинэ боломж http://xopomnew.uk.mn/ та өөрийн xopom id гаа хийгээд сайтад нэвтрэн xopom шинэ үйлчилгээг ашиглах боломжтой болно.

  6. montekristo_gun

    2012/02/19 at 17:02

    unlike

  7. Зочин

    2012/02/23 at 11:52

    shal teneg yum. iim hezee bj bsiin. odoonii humuus er n iim l yum hiine dee. hudlaa

  8. Зочин

    2012/02/23 at 17:47

    hoorhn yumaa

  9. Зочин

    2012/03/05 at 09:36

    neh goe bishe oor alguu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *