Гадны хүмүүст тун хачирхалтай санагдах дэлхийн улс орнуудын 13 сонирхолтой соёл уламжлалууд

0

Дэлхий дээр өчнөөн олон улс орон бий, тэр болгон өөрийн гэсэн ард иргэдтэй, өөрийн гэсэн соёл заншилтай, уламжлалтай, мөн ахуйн дадал зуршилтай. Энэ бүгд нь өөрийн гэсэн онцлогтой. Энэхүү нийтлэлээс тухайн улсад хэвийнд тооцогдох ч гадны жуулчид алмайрахад хүргэх тийм л онцлогуудтай танилцах болно.

tury.ru

Суданы гудамж болгонд “цайны” бүсгүй байдаг. Та хаашаа ч явсан хамаагүй, хаашаа ч эргэсэн хамаагүй ойрхон шиг цай зэрэг халуун ундаа зараад зогсох эмэгтэйтэй таарна.

bigmoustache.com

Хятадын ихэнх нийтийн бие засах газарт ариун цэврийн цаас байдаггүй. Яагаад гэвэл уг газрын эзэд цаасаа xулгайд алдахыг хүсэхгүй байгаа юм. Тиймээс хэрвээ та Хятадад нийтийн бие засах газар орох гэж байгаа бол өөрийнхөө цаастай яваарай.

twimg.com

Хацар дээр үнсэх – Италид эрчүүд нь ингэж мэндэлдэг. Энэ нь ч түгээмэл мэндчилгээ, гэхдээ бусад улс оронд бол буруу ойлголт төрүүлнэ.

deita.ru

Бразилаас бусад газар нийтийн ариун цэврийн өрөөнд шүдээ угаах нь нэг л эвгүй гэдгийг аяллын явцад ойлгосон юм.

kokurka.ru

Германд ирээдүйн сүйт бүсгүйн гэрийн урд хурим хийхээс 1 эсвэл 2 хоногийн өмнө шаазан эдлэл шидэж хагалдаг уламжлалтай. Хагархай шаазангийн хэлтэрхийнүүд аз жаргал авчирна гэж итгэдэг. Толиноос бусад хагалж болох бүгдийг хагална. Хагарсан толь – 7 жил үргэлжлэх бүтэлгүйтэл авчирна гэж үздэг ажээ.

regnum.ru

Нидерландад хэн нэгний төрсөн өдөрт очиж байгаа бол та төрсөн өдрийн эзэнд баяр хүргэхээс гадна хүрэлцэн ирсэн зочид болгонтой мэндэлж бас баяр хүргэх ёстой болно. Тэгэхээр үүний тулд багагүй цаг зарцуулж таарах нь.

indoman-info.ru

Миний энэтхэг найз намайг гэртээ хумсаа авч болохгүй гэж хэлсэн юм. Гадаа хумсаа авах ёстой гэхээр нь би тагтан дээрээ гарахаас өөр аргагүй болсон юм.

zefirka.net

Мексикт таныг наргиж цэнгэе гэж урьсан бол “үгүй” гэж хэлж болохгүй шүү. Тэд үүнийг доpомжлол гэж хүлээж авна. Хэрвээ та очмооргүй санагдаад байгаа бол хэлэхгүйгээр зүгээр л дуугүй өнгөрөөсөн нь дээр.

smart-smi.ru

Австралид бид гэрт орж ирсэн аалзнуудыг өхөөрдмөөр нэрээр нэрлэдэг юм. Тэгээд гэрт үржсэн элдэв янзын хорхой шавьж устгаж өгч байгаад нь мөн талархана.

moya-planeta.ru

Би Их Британид амьдардаг хүн. Саяхан манай компанид Шинэ Зеландаас ирсэн нэгэн бүсгүй ажилд орсон юм. Түүнийг оффистоо хөл нvцгэн явахад нь бүгд аймшгийн харцаар харж байж билээ. Түүний нутагт энэ нь хэвийн үзэгдэл ажээ.

yandex.net

Их Британид байрнуудын ариун цэврийн өрөөний бараг 80% нь хивстэй. Хачин байгаа биз?

different.cz

Оймстой тэгээд сандальтай. Намайг Чех хүн гэдгийг та гадарласан байх.

thoughtco.com

Францад үнсэлцэх тоо бас аль хацраас эхэлж үнсэх нь тус улсын аль хэсгээс ирснээс шалтгаална. Хэн нэгэнтэй уулзах болгондоо өөрөөр мэндчилнэ гэхээр их эвгүй.

13
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *