Вольво компани машины их бие дээр тогтоодог шинэ батерей зохион бүтээжээ

0

Вольво компани машины их бие дээр тогтоодог шинэ батерей зохион бүтээжээӨнөөгийн асар хурдацтай хөгжиж байгаа дэлхий ертөнцөд энергийг хуримтлуулах шинэ, сайжруулсан аргууд нь зайлшгүй зүйл болоод байна. Энергийн тохиромжтой хадгалалт нь энергийн хэрэглээний хувьд үр ашигтай бөгөөд чухал зүйл болоод байгаа энэ үед есөн компани бүхий группээр удирдуулсан Лондонгийн дээдсийн коллежийн судлаачид карбон фибер бүрхүүл бүхий лити батерейг бүтээсэн байна. Судалгааны үр дүн үнэхээр өгөөжтэй гарсан ба эцсийн бүтээгдэхүүн нь энгийн батерейнаас илүү хурдан цэнэглэгддэг, карбон фибер бүтэцтэй учир янз бүрийн хэлбэртэйгээр хийгдэх боломжтой, тээврийн хэрэгслийн их бие дээр хялбархан холбогддог болжээ. Уян хатан бөгөөд бат бөх карбон фибер бүтэц бүхий уг батерейгаа Вольво /Volvo/-гийн зүгээс энергийг нөөцлөх шинэ систем нь машины жинг 15 хувиар бууруулна гэж тайлбарлаж байгаа аж. Жингийн бууралт нь шатахууны зарцуулалтыг багасгаснаар хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулах гэнэ. Карбон фибер болон нано бүтэцтэй уг батерей нь машиныг хурдлуулахаар гишгүүр гишгэх тоолонд хялбархан цэнэглэгдэх юм байна. Европын нэгдсэн төслийн хэсгээр санхүүжүүлэгдсэн энэхүү шинэ бүтээлээ Вольво компани өөрийн хийн түлшээр ажилладаг Эс 80 /S80/ загвар дээр туршаад эхэлчихсэн байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *