КАПИТАЛ БАНК “ХАЛУУН СЭТГЭЛ” ЦУСАА ХАНДИВЛАХ АЯНЫГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0

КАПИТАЛ БАНК “ХАЛУУН СЭТГЭЛ” ЦУСАА ХАНДИВЛАХ АЯНЫГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛААНийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Капитал банк”-ны санаачлагаар зохион байгуулсан “Халуун сэтгэл” хүмүүнлэгийн сайн дурын цусаа бэлэглэх аян 2 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Капитал банк, Бишрэлт группын охин компаниуд болон МҮОНРТ, UBS телевиз, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн халуун сэтгэлт хамт олон мөн цусаа хандивлах хүсэлтэй бусад иргэд идэвхи санаачлагатайгаар эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсэд сэтгэл нэгдэн оролцлоо. 

Аюулгүй, найдвартай цусны хэрэгцээг хангах гол эх үндэс болсон донорын эгнээг өргөжүүлэх нь нэн чухал байгаа бөгөөд энэ удаагийн “Халуун сэтгэл” хүмүүнлэгийн сайн дурын цусаа хандивлах аяны цар хүрээ өргөжин 100 гаруй халуун сэтгэлт хүмүүс оролцож хүмүүний амь насыг аврах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг орууллаа. 

Хэн нэгний алтан амийг аврахад бидний оролцоо маш чухал тул “ТА” болон “ТАНАЙ БАЙГУУЛЛАГА”, “ХАМТ ОЛОН”–ыг цусаа бэлэглэн эрдэнэт хүмүүний амь насыг аврах эгэлгүй баатруудын эгнээнд нэгдэхийг УРИАЛЖ байна. 

Өгөөмөр сэтгэлийн бэлэг дусал цуснаас

Таны бэлэглэсэн дусал цус 3 эрдэнэт хүний алтан амийг аварна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *