Нэгэн эр 150,000 ширхэг хаягдал хуванцар саваар “хөвдөг арал” бүтээжээ. Гайхамшиг гэдэг л энэ байх!

3

Хүн бүр хоосон хуванцар савыг хэрэггүй хог гэж үзэн хогийн саванд хийдгийг мэднэ. Гэхдээ та тэдгээр савнуудаар хөвдөг арал хийх боломжтой талаар өмнө нь бодож үзэж байсан уу? Хүрээлэн буй орчны судлаач, архитектур Richart Sowa өөрийн эко-диваажинг 150,000 гаруй хаягдал хуванцар саваар байгуулжээ. 61 настай энэ эр өөрийн бүтээсэн хувийн диваажиндаа 2008 оноос хойш амьдарсаар өнөөдрийг хүрсэн байна.

Их Британийн иргэн тэрээр эхний хөвдөг арлынхаа загварыг 2005 онд гаргаж байсан ч, амжилттай болоогүй ба хоёр дахь загвар буюу “Спирал арал” нь цаг уурын хүнд нөхцөл байдлыг давалгүй усанд живсэн гэнэ. Өмнө нь хоёр ч удаа бүтэлгүйтсэн тэрээр гурав дахь удаагаа хүслээ гүйцэлдүүлэхийг зорьжээ.

Chris Maluszynski / moment.photoshelter.com

Мужааны туслалцаатайгаар Sowa 25 метр урт арлыг бүтээсэн ба энэ нь далайн шуурганд тэсвэртэй ажээ. Тэд хамтдаа хулс, мод болон элсээр суурийг нь тавьсан байна. Тэгээд мянга мянган уут, агаараар дүүргэсэн хуванцар савнуудыг ашиглаж, өөрийн хувийн диваажинг бүтээх ажлаа эхлүүлжээ.

Sobify

 

Chris Maluszynski / moment.photoshelter.com

7 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд, одоо тэр Жойксий арал дээрээ амьдарч байгаа ба энэ нь түүний бүтээсэн гурав дахь арал юм. 2 унтлагын өрөө, гал тогоо, 3 шүршүүр болон далайн давалгаанаас эрчим хүчээ авч ажилладаг угаалгын машин хүртэл бий. 30 метр урт кабелийн холболттойгоос гадна, нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан, ус, интернет гээд түүний бүтээсэн арал дээр бүх зүйл бий.

Мөн тэрээр жижиг усан сантай ба бүлээн усаар дүүргэж, амарч хэвтдэг байна.

 

Гайхалтай байгаа биз?

Хөвж буй энэ арал дээр хүнд хэрэгтэй бүх зүйл бий. Хоол хүнсний хувьд Sowa жимсний мод тарихаас гадна, идэж болдог ургамал, ногоог арал дээрээ тарьж ургуулж, өөрөө арчилдаг гэнэ.

Chris Maluszynski / moment.photoshelter.com

 

Sobify

“Миний төлөвлөгөө бол өөртөө сэтгэл хангалуун байх явдал. Би цагаан хоолтон, надад олон тооны ургамал байгаа. Арал дээрээ би өөрөө тарьж иддэг. Гэхдээ заримдаа унадаг дугуйгаар ойролцоох орон нутгийн дэлгүүрээс бага сага хүнсээ цуглуулдаг.”

“Надад бас хуванцар савнуудаар хийсэн гарам байдаг ба нэг дор 8 хүнийг гаргах боломжтой.”

Sobify

Тэрээр хэдэн жилийн өмнөөс эхлэн өөрийн бүтээсэн хөвдөг арал дээрээ амьдрах гайхалтай боловч, энэ диваажинг хэн нэгэнтэй хуваалцах хэрэгтэй талаар бодох болсон байна. Үр дүнд нь тэр хоёр ч удаа гэрлэсэн ба 4 хүүхэд, 6 ачтай болжээ.

“Би үргэлж энэ нөр их хөдөлмөрийн үр шимээ хайртай хүнтэйгээ хуваалцахыг хүсдэг байлаа. Гэхдээ би үерхэлийг хуурамч зүйл гэж боддог байсан учраас эмэгтэйчүүдээс зайгаа барьдаг байв.”

“Би үргэлж өөрийн арлаараа бахархдаг байсан тул энэ гоо үзэсгэлэн бүрдсэн орчныг болж өгвөл бусдад харуулах юмсан гэсэн хүсэлтэй байж билээ.”

“Гэхдээ би онцгой нэгэнтэйгээ азаар учирч, түүнтэйгээ хамт энэ арал дээрээ амьдарч байгаадаа туйлын баяртай байна.”

Media Drum World

2014 онд Sowa Японы модель Jodi Bowlin-той Фэйсбүүкээр танилцжээ. Тэр түүнийг аралдаа урьж, хамт амьдрахыг санал болгосон ба бүсгүй ч зөвшөөрсөн байна. Энэ явдлын дараа төд удалгүй Sowa түүнд зориулж, арал дээрээ эмэгтэй хүнд хэрэгтэй зарим нэг нэмэлт хөгжүүлэлтүүдийг хийжээ.

“Арал дээр амьдарна гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ эхэндээ дасахад бага зэрэг хэцүү байсан шүү. Одоо бол жаргалтай байна.” хэмээн Bowlin ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

Media Drum World

Хосууд одоо хамтдаа тэжээвэр нохойтойгоо цуг арал дээрээ амьдарцгааж байгаа ажээ. Тэд зарим үед тодорхой хэмжээний мөнгөөр жуулчдыг арал дээрээ авчирдаг гэнэ.

Media Drum World

 

Та бүхэн Richart Sowa-гийн өөрийн ур ухаанаар бүтээсэн “хөвдөг арал”-ыг дараах бичлэгнээс илүү тод үзээрэй:

Та ийм аралд амьдрах байсан уу? Танд Sowa-гийн бүтээсэн хөвдөг арал ямар санагдсан бэ?

18
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zochin

    2020/05/16 at 22:46

    Goy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *