Гал тогооны өрөөг үзэмжтэй, загварлаг харагдуулах хэдий ч ямар ч ашиглалт байхгүй 7 тохиромжгүй шийдэл

2

Олон хүмүүс гэртээ засвар хийхдээ интернет дээр байдаг гоёмсог зурганд автагдаж шийдвэр гаргадаг. Хуумгай шийдвэрээр хийсэн засварын дараа төсөөлөл арилж замхарна. Жишээ нь, загварлаг шилэн ширээ хэрэглэхэд тун чиг эвгүй, харин цонхны хажууд байрлах угаалтуур цэвэрч гэрийн эзэгтэйн толгойны өвчин болж хувирна.

Орчин үеийн гал тогоотой хүмүүс сэтгэгдлээ хуваалцжээ, чухам ямар шийдэл гоё харагдах боловч өдөр тутмын амьдралыг хүндрүүлж байна вэ?

Шалны хар плита

© depositphotos © remontotadoya34 / instagram

Хар өнгийн плитан шал зөвхөн сэтгүүлийн нүүр эсвэл интернетийн зурагнаас гоё харагдахгүй, бас амьдрал дээр ч гоё харагдана. Гоё зурганд хууртагдаж гэртээ (угаалгын, гал тогооны өрөө эсвэл коридортоо) хар плитан шал тавьсан хүмүүс дараа нь харамсаж байна.

Учир юунд оршино вэ гэвэл, хар өнгийн гадаргуу – гялгар ч бай, матт ч бай хамаагүй аливаа дусал, толбо, шороо, тоос, хүний болон амьтны үс, үйрмэг бүгд илт харагдана. Энэ бүгдийг нүднээс далдруулахын тулд байнга арчиж цэвэрлэх шаардлага гарч байгаа юм. Цэвэрлэгээнд хэдэн цаг зарцуулна, эргээд харахад дахиад л хогийн шүүр, алчуур гартаа барихаас өөр аргагүйд  хүрнэ.

“Гэртээ хар өнгийн шал тавих, хар-хөх өнгийн чулуун шал угаалгын өрөөндөө, хар-бор өнгөтэй шал бас нэг өөр өрөөнд, хар хаалга, цэнхэр гал тогоо… Зүгээр л тэр чигээрээ аймшиг… Би гэртээ гадаргуу арчихаас өөр ямар ч ажил ер нь хийхгүй байна… Бүх зүйл харагдана, ялангуяа гялгар гадаргуун дээрх. Уур хилэнгээсээ болж салахад ганц хуруу дутуу гэж хэлж болохоор, нөхрийнхөө энэ хачин өнгөний сонголтуудыг үзэн ядаж байна. Үнэндээ үгээр хэлэхийн аргагүй гоёмсог харагдана л даа, тэр бол үнэн”

ТАКСА

 

Задгай тавиур

© depositphotos

Ил задгай тавиур гэрийн засал чимэглэлийг хөнгөн болгож өгдөг. Ялангуяа гоёмсог сав суулга, этгээд давтагдашгүй эд зүйлс өрж байрлуулсан бол үнэхээр нүдэнд дулаахан. Гэхдээ энэ гоёмсог байдал тоос шороонд дарагдана, тосны толбо болж зунгааралдана. Тэр болгон цэвэрлэж чадахгүй, яваандаа бүр хүрэхээс ч сэжиг хүрмээр болдгийг та мэдэх биз ээ.

“Миний хувьд ёстой тамын ажил болоод байна. Хамгийн аймшигтай нь бүх шилэн ваар, хундага, шар айрагны том аяганууд бүгд л тос даасан зунгааралдсан тоос. Угтаа бол би байнга тоос шороог нь арчаад байгаа хүн, тэгсэн ч нэмэргүй (арчихгүй бол юу болохыг төсөөлж ч чадахгүй нь)”.

Юльча

 

Хар өнгийн гялгар гадаргуу

© depositphotos © depositphotos

Гялгар гадаргуу угтаа орон зайг уужим болгож харагдуулахын зэрэгцээ өнгө үзэмж нэмдэг нь үнэн. Мөн ийм гадаргуунд тогтсон тосны толбыг арилгахад ч амархан байдаг: микрофибр алчууранд цонх угаагч бодис шүршээд л арчихад ямар ч төвөггүй арилна.

Гэхдээ үүний зэрэгцээ өөр асуудлууд бас бий, ялангуяа хар өнгөтэй бол. Аливаа жижиг зураас ч мэдэгдэнэ, тавилгын бариулны ойролцоох хурууны хээнүүд шууд харагдана. Хэрвээ бага насны хүүхэдтэй бол нүүрэн тал тэр чигтээ өхөөрдөм гарын хээгээр дүүрэх нь ойлгомжтой. Дээрээс нь тоос шороо шууд харагддаг. Энэ бүгд юу гэсэн үг вэ гэхээр гэрийн эзэгтэйг алчуураа аваад цэвэрлэгээгээ хий гэсэн үг. “Аз жаргалтай” моодны гал тогоотой гэрийн эзэгтэй нарын сэтгэгдүүд их бий.

“Манай тавилга хар өнгийн гялгар гадаргуутай. Үнэхээр тансаг харагдана, ялангуяа оройн цагаар гэрэл асаасан байхад. Гэхдээ байнга арчиж цэвэрлэж байх хэрэгтэй, усны өчүүхэн дусал хүртэл нүдэнд харагддаг. Магадгүй би өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавиад байгаа юм болов уу…”

Aliens

 

Хаалгагүй байх

© depositphotos © depositphotos

Гал тогооны хаалгыг авснаар орон зай томорч илүү гоё харагддаг. Ялангуяа бага талбайтай байрны хувьд тохиромжтой гэж үзэх нь бий. Гэхдээ хэд хэдэн дутагдалтай талууд гарч ирдэг. Нэгдүгээрт, хэдий хүнд хөшиг өлгөсөн ч гэсэн хоолны үнэр бусад өрөөнүүдээр тархана. Хоёрдугаарт, сав суулганы хангинах дуу чимээ бусад өрөөнүүдэд хүссэн хүсээгүй дуулдана. Ялангуяа бага насны хүүхэдтэй эсвэл эхнэр, нөхрийн өдрийн дэглэм өөр бол энэ маш том асуудал болдог. Гуравдугаарт, өвлийн улиралд гал тогоо илүү хүйтэн байдаг, тиймээс хэдий хэр задгай талбай их байна төдий чинээ дулаанаа алдана гэсэн үг.

Үүнээс гадна хаалттай гал тогоо гэдэг бол – бас нэг тусдаа өрөө гэсэн үг, гэр бүлийн гишүүд өөрийн хувийн орон зайгаа ашиглах боломж үүснэ.

“Дуу чимээ – маш том асуудал юм. Гал тогоо болон унтлагын өрөө хоёрыг том талбайтай өрөө тусгаарлаж байгаа хэдий ч бид хаалгыг нь байнга хаах хэрэг гардаг. Хүүхдүүдийг цагаас нь эрт сэрээчих гээд байх юм”

lelya

“Хоолны үнэр гэрээр нэг үнэртээд эхлэхээр муухай санагддаг. Гал тогооны үүднээс дүүжилсэн хаалт 100% үнэр тусгаарлахгүй байна, тэгээд ч өвөл их хүйтэн байдгийг урьд нь огт анзааралгүй явж. Би хаалгатай болохыг хүсэж байна”

Юлия

 

Хоолны шилэн ширээ

© amazon

Хоолны ширээ нэг талаасаа гал тогооны салшгүй нэг чимэглэл гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй биз ээ. Үнэндээ шилэн тавилга сонгож байхдаа өдөр болгон хэрэглэнэ гэдгээ тэр болгон боддоггүй нь харамсалтай. Шилэн ширээг ашиглаж эхлэх тэр л цагаас хойш зураас гарна. Үүнээс гадна болгоомжгүй байдлаасаа болж шил цуурах, тэр ч бүү хэл хагарахыг ч үгүйсгэхгүй (зөөж, тээвэрлэж, байрыг нь сольж байхад хананд, хаалганд цохих тохиолдол бий).

Мөн шилэн ширээ халуун сав суулга тавьснаас болж хагарч байсан тохиолдлууд бүртгэгдсэн байна. Угтаа бол энэ төрлийн ширээний шил бат бөх хэмээгддэг.

Шилэн ширээний ард суугаад хоол идсэний дараа сайтар арчиж цэвэрлэх шаардлагатай, ингэж байж л гоё харагдана. Эс бөгөөс нэг иймэрхүү л дүр зураг гарна даа:

© LongPresentation / reddit

Мөн шилэн ширээ нь модон ширээнээс илүү их чимээтэй гэдгийг мартаж болохгүй. Хангинасан дуу чимээ гэрээр нэг гарна гээд та төсөөл дөө. Ямартай ч гал тогоондоо тавилга худалдаж авахаасаа өмнө сайтар эргэцүүлж бодож байх хэрэгтэй, аливаа дутагдлыг нь сайн мэдэж байж л худалдан авалтаа хийхийг зөвлөе.

“Ширээнийхээ ард суугаад өөрийнхөө болон хажууд суугаа хүний хөлийг харна. Ингээд л модон ширээгээр сольсон”

M@рго

“Зүгээр л аймшиг, битгий ийм ширээ аваарай. Бэхжүүлсэн шилтэй сэтгүүлийн ширээ байгаа юм. Агаараас хүртэл зураас гараад байна уу гэлтэй, бүр гүн зураас гээч. Хаа сайгүй байнга ул мөр үлдэнэ. Цэвэрлэх гэж ёстой там. Хулсан бүтээлэг тавьчихвал нэвт харагдах шилэн ширээний хэрэг гэж юу байна? Дээрээс нь гарах дуу чимээг нь ээ, суурьгүйгээр юу ч тавьсан аймшигтай дуу гаргана. Дахиад ХЭЗЭЭ Ч ийм ширээтэй болохгүй”

Bagira

 

Цонхны хажууд угаалтуур гаргах

© depositphotos © depositphotos

Цонхны дэргэд угаалтуур гаргах нь давуу тал ч бий, дутагдалтай тал ч бий. Давуу тал гэвэл гадагшаа юм харж болно – сав суулгаа угаахдаа тайван юм хараад л. Үүнээс гадна угааж байгаа зүйлээ байгалийн гэрэлд харах тул бохирыг нь сайн цэвэрлэж чаддаг. Мөн орон зай хэмнэдэг давуу талтай юм.

За, одоо дутагдалтай талуудыг авч үзье. Хамгийн том асуудал – хэдий цэвэрч нямбай гэрийн эзэгтэй байсан ч хамаагүй цонхны шилэн дээр ус цацарна. Тэгээд аяга тавагны угаалт болгоны дараа цонхны шилээ арчих ажил ундрах нь. Гар хүрэхэд хэцүү газруудад бол тэр болгон цэвэрлээд байж чадахгүй…

Мөн угаалтуурын дээр аяга тавагны хатаагч байрлуулдаг. Хэрвээ угаалтуур цонхны тэнд бол хатаагчийг угаалтуурын дээр хананд бус өөр газар буюу дахиж өөр тавиур хийж тавихаас өөр аргагүй болох нь.

Угаалтуурын доор хогийн саваа байрлуулсан айл их байдаг. Хэрвээ цонхны доор паарны тэнд хогийн саваа тавьбал халуунд хог маш богино хугацаанд муудаж эвгүй үнэр ялгаруулах нь баталгаатай. Үүнээс гадна холигч хэрвээ өндөр, овор ихтэй бол цонх нээхэд бас л төвөг учруулах нь.

“Миний хувьд мэдэгдсэн давуу тал – цонхоор гадагшаа л харах юм даа.

Дутагдалтай талууд – цонхны шилэн дээр ус цацарна, угаалтуурын дээр хатаагчаа тавьж чадахгүй, эвэхгддэг хатаагч зай их эзлэх юм…”

Sawulya

“Манай танилууд дунд цонхныхоо доор агуултууртай хүн их… Миний бодлоор:

  1. Зурагт харагдахгүй, яагаад гэвэл цонх руу харж байгаа, харин зурагт нөгөө эсрэг талын хананд
  2. Усны дуслууд цонх руу байнга цацарна
  3. Цонх онгойлгохдоо байнга холигчоо эргүүлнэ, бөөн толгойны өвчин
  4. Угаалтуур арай доор байрлалтай болчихсон юм шиг санагддаг”

Бабка Йожка    

 

Хар өнгийн угаалтуур

© depositphotos © depositphotos

Хар өнгийн угаалтуур үнэхээр чамин харагддаг (өөр бусад хар бараан өнгө ч мөн адил). Гэхдээ зөвхөн зурган дээр. Амьдрал дээр бол хар өнгийн угаалтуурны дээр угаалгын бодисны толбо, тосны үлдэгдэл бүгд нүдэнд ил харагдана. Хэрвээ гоожуураар гоожих усны чанар хатуулаг ихтэй бол угаалтуур төд удалгүй зэврэх нь ойлгомжтой

“Би хар-ногоон өнгийн угаалтууртай. Гал тогоонд үнэн тохирохгүй эд байна. Ус нь хатуу, угаалтуурын зэв болгон харагдана. Аймшигтай л зүйл”

Миллион АлыхРос

Та гал тогоондоо ямар тохижилт хийхээр шийдсэн бэ? Та өөрийнхөө шийдвэртээ сэтгэл хангалуун байна уу? Таны гал тогоонд хар бараан өнгийн гялгар тавилга бий юу? Та энэ сонголтондоо сэтгэл хангалуун байдаг эсэхээ бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

12
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *