Жолооч нарын анхааралд: Хуучин дугуй худалдаж авахдаа юуг анхаарах ёстой вэ?

2

Хэрэв та мөнгөө хэмнэж, хуучин дугуй худалдаж авахаар шийдсэн бол муу чанартай дугуй худалдаж авах эрсдэлтэй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Дугуй худалдаж авахад юуг сайтар анхаарах хэрэгтэй вэ? Зарим нэг чухал гэсэн зөвлөгөөг хүргэж байна.

Хаанаас хуучин дугуй худалдаж авбал дээр вэ?

Мэргэжилтнүүд дугуйг машины дэлгүүр эсвэл захаас худалдаж авахыг санал болгож байна, яагаад гэвэл эдгээр газрууд тусгай оношилгооны хэрэгслүүд байдаг учир, чанаргүй дугуйг шалгаж авах боломжтой гэсэн үг юм.

Дугуй худалдаж авахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  1. Хямдралтай үнээр худалдаж байгаа шалтгааныг мэд, яагаад гэвэл заримдаа гадаад үзэмж нь хэвийн боловч дотор хэсэгтээ асуудалтай дугуйнууд хямд үнэтэй байдаг. Түүнчлэн худалдагч яагаад хаймрыг нь зарж байгааг заавал асуу. Эдгээр асуултуудад худал хариулт өгч байгаа нь илт байвал, та хуурамч дугуй худалдаж авахаасаа өмнө мэдэж авлаа.
  2. Хэрэглээний насыг нь мэдэх. Ихэвчлэн дугуйны хажуу талд хэзээ үйлдвэрлэгдсэн нь бичигдсэн байдаг, хэрвээ хэтэрхий олон жилийн өмнө үйлдвэрлэгдсэн бол чанар муутай, хэрэггүй гэсэн үг.
  3. Дугуйнд хэр зэрэг засвар орсон болон хаймрыг нь шалгах. Цоорсон эсвэл хажуу хэсгээрээ зүсэгдсэн байвал тохирох дугуй биш гэж ойлгож болно. Дугуйны 50%-иас илүү хэсэгт нь хаймар өмсгөж байвал худалдаж авах хэрэггүй, хувь бага байх тусам чанараа бага алдсан дугуй байна гэж үздэг.

 

Дугуйг авахдаа юуг сайтар шалгаж үзэх вэ?

Худалдаж авах шийдвэр гаргахын өмнө элэгдлийг нь сайтар шалгаж үзэх хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд дараах хоёр аргаар шалгаарай:

  1. Дискнээс дугуйг салгаж гадна болон дотор хэсгийг нь сайтар шалгах:
  • Дугуйны хоёр талд ямар нэгэн засвар хийгдсэн байгаа эсэх, 2 болон түүнээс дээш удаа засвар хийгдсэн бол худалдаж авах хэрэггүй
  • Гагнуурын ул мөр дугуйнаас ажиглагдаж байгаа эсэх, хэрэв ажиглагдвал энэ дугуйг ашиглаж болохгүй
  • Дугуйны хажуу талаар микро хагарал байгаа эсэх, хэрэв байгаа бол энэ дугуйг буруу хадгалсан байна
  • Дугуйны дотор хэсэгт зуурмаг эсвэл чигжээс үүссэн байгаа эсэх, энэ нь дугуйны тэнцвэрийг алдагдуулдаг учир худалдаж авч болохгүй
  1. Дугуйг машинд суурилуулж, тэнхлэгт тохирч байгаа эсэхийг шалгаж, явахад ямар нэгэн асуудал учирч байгаа эсэхийг нягтална (хөндлөн болон радикал). Ямар нэгэн алдаа танд мэдрэгдэхгүй байгаа бол та дугуйг худалдаж авч болно.

Дугуйны хэрэглээний насыг хэрхэн тодорхойлох вэ?

Дугуйны хажуу талд үйлдвэрийн тусгай тэмдэглэгээ бий. Жишээ нь, “YA9J 3507”. 35 – жилийн хэд дэх 7 хоногт үйлдвэрлэсэн нь, 07 – үйлдвэрлэсэн он. Дугуйг 5-аас их жил хадгалж болохгүй горимтой байдаг.

Та аян замдаа болгоомжтой явж байгаарай. Сайн чанарын дугуй сонгож авна гэдэгт итгэлтэй байна!

5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Хишигээ Хишиг-од

    Хишигээ Хишиг-од

    2019/04/25 at 10:11

    wXorolgaraw Xoroloo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *