Хэрэв та санамсаргүй байдлаар ойд төөрвөл дараах 4 зөвлөмж танд тус болно

2

Гол нь сандрахгүй байх!

Ойд төөрч болно. Бүр огт мэдэхгүй төдийгүй өөрийн сайн мэдэх ойд ч төөрч болох юм. Чухам үүнд л хамаг аюул, урьдчилан тааварлаж болохгүй нөхцөл байдал нь байгаа юм.

1. Байрандаа үлдэх

Хэрвээ та үл таних аймшигтай моддоор хүрээлэгдэн, зүг чигээ алдаж төөрсөн бол хаашаа ч явалгүй тэндээ үлдэх нь зөв. Хамгийн эхний арга нь хашхирч орилж хүн дуудах хэрэгтэй. Ер нь энгийн шүгэл үлээх нь хамгийн зөв арга юм.

Хэрвээ таныг хайж эхэлнэ гэдгийг та сайн мэдэж байгаа бол тэр байрандаа үлдээд гал түл – галын утаа таныг олоход дэм болно.

2. Та өөрөө замаа олох гэж байгаа бол…

Аль болох гогцоорч явалгүй нараар чиг баримжаа ав. Аз болж цахилгааны шугам, төмөр зам, гол таарвал эдгээрийг даган явсаар хүнтэй газар очиж болох юм.

Хэрвээ боломж байвал өндөр модонд авирч гараад эргэн тойрноо хар. Орчны байдал юугаараа өөр байна (гол, уул ус, тосгон суурин гэх мэт) гэдгийг анзаарч мэдэх хэрэгтэй.

3. Та ойд зөрөг зам олсон бол…

Эхлээд энэ нь амьтны гаргасан зам уу, хүнийх үү гэдгийг ялгах хэрэгтэй. Хэрвээ зөрөг даган явахад модны мөчир нүүр лүү байнга ороолгож байвал энэ нь амьтны гаргасан зам мөр бололтой. Тэгвэл та тэр даруй замаас гарч ойн аюултай араатан амьтантай таарахаас болгоомжлох хэрэгтэй.

Зам дээр таних тэмдэг болох хугарсан мөчир, мөчрөөр, чулуугаар хийсэн чиг заасан сум, янз бүрийн даавуу өлгөх зэргээр тэмдэг тавьж танд туслах хүнд дэм болох хэрэгтэй.

4. Ингээд ойд шөнийг өнгөрүүлэх хэрэгтэй болбол…

Шөнө хоноход тохирох газар эхлээд олно. Шөнийн цагаар явах нь дэмий бөгөөд янз бүрийн гэмтэл авах, усанд унах зэрэг аюултай. Хонох газар маань хуурай, аль болох том модны ёроолд байх нь зөв.

Түүдэг асаах мөчир бэлдэж холтос шилмүүсээр дэвсгэр хийхэд бэлд. Нуруугаа мод руу харуулан байж шөнөжингөө түүдэг галаа манаж хононо.

Та ойд төөрч байсан уу? мэргэжилтнүүдийн үгийг сайн тогтоож аваарай. Хэзээ нэгэн цагт танд хэрэг болж магадгүй юм шүү.

7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *