Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил

1

Дэлхий дээр үнэхээр аюултай маш олон мэргэжил байдаг. Энэ мэргэжлээсээ болж олон хүн амь насаа алдах тохиолдол ч их гарч байсан. Та дараах жагсаалттай танилцаад өөрийгөө ямар азтай гэдгийг ойлгох болно. Судалгаа гэлтгүй саяхан болсон жинхэнэ тохиолдлуудыг сонирхоцгооё.

1. Өндөр байшингийн цонх угаагч

Дубайд баригдсан тэнгэр баганадсан олон байшингийн цонхыг угаах хүмүүс сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй байдаг. Энд юу нь тийм аймар байна гэж бодож байна уу? Хамгийн гол нь ажилчид газраас дээш 120 метрийн өндөрт 34 давхарт ажилладаг юм. Энэ орон сууц нь Дубай дахь Жумейра Бич-д байрладаг.

Зурган дээрх угаагч нарийхан тагтан дээр гараад цонхны хүрээнээс барьж шилэн дээрх толбыг арилгах гэж оролдож байна. Тэрээр өөрийн хүруунуудаар амьдралынхаа чухал хүрээнээс барьсан байгаа учир түүний амьдрал өөрийнх нь гарт байна гэж хэлж болно. Цонх угаагчийн зургийг хажуугийн барилгын оршин суугч даржээ. Мөн ажилчин ажлаа хийхдээ ямар ч аюулгүйн бүс, аюулгүйн малгай ашиглаагүй байгааг анзаараарай. Түүнд ямар ч хамгаалалтын тоног төхөөрөмж байгаагүй аж. Цагаач ажилчид ажлын аюулгүйн нөхцлийн талаар ярих үед Дубайн эрх баригчид энэ асуудлын талаар авч хэлэлцдэггүй ажээ. Эдгээр хүмүүсийн ажиллаж буй ажлын нөхцөл нь маш удаан хугацаагаар Арабын Нэгдсэн Эмират Улсад яригдаж байгаа гол сэдэв юм.

Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 1

Гэсэн хэдий ч өнөөдөр эдгээр ажилтнуудын дийлэнх нь өөрийн аюулгүй байдлын тухай санал өгөхөөс татгалзаад байгаа юм. Учир нь цагаачид тэднийг ямар ч үед эх орон руу нь буцааж чадна гэдгийг мэдэж байгаа. Харин тэдний оронд ажлын байраа хүлээж буй мянга мянган хүн дугаарлан зогсож байгаа. Мөн тэднийг ямар ч аюултай мэргэжил зогсоож чадахгүй.

2. Нисдэг тэргэн дээрх цахилгаанчин

Эдгээр залуусыг нисдэг тэрэгнээс цахилгааны шугам засаж байгаа зургийг анх харахад фотомонтаж байна гэж бодогдох байх. Үнэн хэрэгтээ нисэх онгоцноос агаар дээр ажилладаг жинхэнэ цахилгаанчид байдаг аж. Энэ нь маш нарийн ур чадвар шаардсан мэргэжил бөгөөд цөөн хэдэн хүн л ийм ажилд мэргэшсэн байдаг юм.

Нүцгэн гараараа өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг засна гэдэг итгэмээргүй санагдаж болох юм. Замын цахилгаанчид шугамын хүчдэлтэй холбоотой цахилгаан дамжуулагч тусгай хувцастай байдаг. Үүний үр дүнд аюултай утсаар аюулгүй ажиллах боломжтой болж байгаа юм.

Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 3

3. Матар сургагч

Эдгээр зургуудыг харсны дараа оффист суух өдөр бүрийн ажил тийм ч хэцүү биш гэдгийг ойлгох байх. Тайландын амьтны хүрээлэнд матар сургагч өдөр бүр энэ аюултай ажлыг хийдэг.

Эндхийн эрчүүд дэлхий дээр хийж болох хамгийн аюултай зүйлсийг энд үзүүлдэг. Эдгээр акробатчид Тайландын Бангкок хотын захад өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж байна. Өөрсдийн цагийн үзүүлбэрээрээ тэд амьтны хүрээлэн дэх хамгийн том матруудын аманд толгойгоо хийж үзүүлдэг аж. Үзүүлбэрийг Тайландын домогт матрын анчин Край Чонгын аргаар хийж үзүүлдэг ажээ.

Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 2

4. Арслан сургагч

Энэ хэсэг Лас-Вегаст бал сараа өнгөрүүлсэн Монтанагийн залуу хосуудад хамаарна. Тэд MGM Grand зочид буудалд арслантай зураг авалт хийжээ. Зурган дээр арслан, эрслэн хоёр хүмүүжүүлэгчийн хамт байгаагаар гарчээ. Гэвч гэнэт эрэгтэй арсланд ямар нэг зүйл таалагдаагүйгээс болж тэрээр хүмүүс рүү дайрч эхэлсэн байна. Түүнтэй эрслэн ч нэгджээ.

Арслан сургагч өөрийн туслагчийн ачаар амьд гарсан ба торон дотор байсан хүмүүс бүгд айж сандран зугтсан юм. Хэдий тухайн үйл явдлаас болж цус асгараагүй ч хүмүүс их хэмжээний өвдөлт мэдэрсэн нь тодорхой. Хамгийн аюултай байж болох байсан зүйл гэвэл эрслэнгүүд дайрахдаа арслангуудаас хамаагүй ширүүн, догшин байдаг байна.

Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 4

5. Уурхайчид

Жилберто Анлгулосд уурхайн ажлын талаар ярих хэрэггүй, тэр аль хэдийн 30 жилийн туршлага хуримтлуулсан нэгэн. Түүний эвдэрхий бие түүний талаар ихийг өгүүлж чадна. Залуугийн духан дээр том сорви бий. Зүүн гарын шуу хугарсан ба түүнийг металл хавтангаар тогтоожээ. Үүний үр дүнд зүүн мөрний яс нь хэзээ ч зөв байрлалд ордоггүй юм. Энэ гэмтэл нь уурхайн дэлбэрэлтийн үр дүн аж.

2003 онд Ангулос том зэсийн уурхайд газар малтагч машинаар явж байгаад агаарын долгионыг мэдэрчээ. Уурхайчин бусад хамт олныгоо бодвол азтай байсан бөгөөд тэрээр нэг жил эмнэлэгт хэвтжээ. Гэсэн хэдий ч түүний гэмтэл архаг хууч болон хувирсан юм. Чилийн Сан-Хосе-д уурхай нурах үед 33 хүн газар доор гацсан юм. Ийм зүйл болсон байхад уурхайн эзэн болон Сан-Эстебан уул уурхайн компани уурхайн ажлын нөхцлийг сайжруулаагүй байна.

Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 5

Үүний үр дүнд тэнд гацсан хүмүүс 700 метрийн гүнд 70 хоногийн турш байсан аж. Тэдний олонх нь өөрсдийн биеийн хэсгийг уурхайн гүнд орхижээ. Марио Гомес нурж буй чулуунуудаас болж хоёр хуруугаа алдсан бол Виктор Сеговиягийн нурууг хад зүссэнээс болж эмнэлэгт жил хэвтжээ. Франклин Лобос ухаан алдсанаас болж 3 цаг газар доор гацжээ. Гектор Авила уурхайд 20 жил ажилласан бөгөөд уурхайн ажилчидтай маш дотно байжээ. Геологич уурхайг түр хаах үеэр 2007 онд ослоор амь насаа алджээ.

Тэр уурхай удалгүй дахин ажиллаж эхэлсэн юм. Статистикаар зөвхөн Чилид гэхэд 2000 оноос эхлэн 374 уурхайчин нас бараад байгаа аж. Энэ ажил тийм ч хялбар биш. Жил бүр дэлхий дээр, өдөр бүр газар доор орж байгаа зоригтой уурхайчдын 12 мянга нь амь насаа золгүйгээр алдаж байгаа юм.

6. Үзүүлбэрийн бай

Голдуу цирк эсвэл ямар нэг тусгай үзүүлбэрт эмэгтэй-бай ашигладаг. Хутга шидэх эсвэл нум сум харвахад эмэгтэйг нарийвчлалыг харуулах зорилгоор ашигладаг. Эмэгтэйг хананд хөдөлгөөнгүй зогсоох эсвэл хүлээд түүн рүү хурц зүйлс шидэж эхлэдэг. Ийм туслагчийн ажил нь маш эрсдэлтэй байдаг. Мэдээж ийм зоригтой туслахгүй бол үзүүлбэр энгийн, сонирхолгүй болно шүү дээ. Харин үзүүлбэр гэмтэл эсвэл үхлээр дуусвал жинхэнэ эмгэнэлт хэрэг болох болно.

Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 6

7. Мод бэлтгэгчид

Жил бүр маш олон мод бэлтгэгчид амь насаа алддаг. Шинжээчдийн үзэж байгаагаар уулын налуу хэсгээр хамгийн аюултай байдаг. Хүмүүс 70-80 градусын налуу газар дээр ч ажиллаж байна. 60-70 настай 30 инчийн диаметртэй модыг тайрахад нийт хугацааны бараг талыг зарцуулагддаг аж. Хэрэв буруу тайрвал мод замд таарах бүх зүйлсийг шүүрдэн доош өнхрөх болно.

Мөн хөгшин ой үхсэн мөчир ихтэй байдаг. Тийм учир мод унах үед тэд хугарч маш ихээр дээрээс унадаг. Гэвч зөвхөн мод хөрөөдөх нь том асуудал биш юм, мод ачих нь ч маш эрсдэлтэй байдаг. Хэрэв гинж тасарвал юу ч түүнийг зогсоож чадахгүй.

Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 7

8. Загасчид

Статистик мэдээгээр энэ салбарт нийт 100,000 хүнээс 129 нь амь насаа алдаж, 61 хүн гэмтэж бэртэж байна гэж мэдээлжээ. Тэгэхээр загас барих нь дэлхий дээрх хамгийн аюултай мэргэжил гэдгийг баталж өгч байгаа юм. “Discovery” суваг дээр “Deadliest Catch” нэвтрүүлэг гардаг. Энэ нэвтрүүлэгт Бернгийн тэнгист загасчид хэрхэн хавч барьж байгааг бодитоор үзүүлнэ.

Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 8

9. Тэсрэх бөмбөгийн мэргэжилтэн

Эдгээр хүмүүс мин тавихаас гадна, тэднийг аюулгүй болгодог. Эдгээр мэргэжилтнүүд үхлийн аюултай газар эсвэл далайд байрлах минийг унтраадаг. Орчин үед гараар мин унтраах нь хамгийн үр дүнтэй гэсэн тогтолцоотой болоод байгаа аж.

Орчин үеийн мин унтраагч машин нь 80%-ийн амжилт олдог гэж батлагджээ. Харин гараар салгавал 99,6% байдаг аж. Гэвч үлдсэн 0,4% нь ажлыг маш аюултай болгож өгдөг. 1996-2002 он хүртэл мин устгахад наад зах нь 500 хүн амь үрэгдсэн ажээ.

Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 9

10. Барилгачид

Энэ мэргэжил энгийн боловч түүний аюулыг дутуу үнэлж болохгүй. Том барилгын бүтэц загварыг бий болгохын тулд аварга том ган дамнуур ашигладаг. Барилгачдын холбоо ийм бүтэцтэй төхөөрөмжөөс болж барилгачдын нас баралт ихсэж байгааг дурьджээ.

Гэвч барилгын эзэд аюулгүй байдалд аль болох бага мөнгө зарцуулах гэж хичээдэг шүү дээ. Барилгын ажилчдын дунд нас баралтын хамгийн түгээмэл шалтгаан нь өндрөөс унах болдог байна.

Дэлхийн хамгийн аюултай 10 ажил мэргэжил 10

27
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/20 at 15:55

    barij baiga barilgiin doguur yavah chin bas l ersdeltei ajil shuu de:D

  2. Зочин

    2015/11/22 at 11:44

    tesreh bombogiin mergejilten hamgiin ayultai mergejil n ym bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *