Эмэгтэйчүүдэд зориулсан үс хусах шилдэг 11 арга

0

Олон бүсгүйчүүд хөлийн үсээ хусах ажлыг үзэн яддаг. Үнэндээ хэцүү ажил. Бидний танилцуулж буй аргыг өөрийн болгоод авбал үс хусах ажил хамаагүй хялбар болно.

Эмэгтэйчүүдийн үс хусах ажлыг хэрхэн хөнгөвчлөх вэ? Жишээ нь хөлийн үс хусах маш олон арга байдаг бөгөөд эдгээр зөвлөгөөг мэргэжлийнхэн ч, сошиал сувгийнхан ч санал болгож байна.

1. Хөлийн үсээ унтахаасаа өмнө хусна

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар унтахаасаа өмнө хөлийн үсээ хусах нь зөв гэжээ. Унтаж байх үеэр хөл бага зэрэг хөөдөг бөгөөд ингэснээр үсний уг цааш шигдэн ороход нөлөөлдөг байна. Тэгэхээр гүйцэд авагдаагүй үс үлдсэн бол өглөө сэрэхэд илбийн юм шиг л алга болох нь байна.

2. Хусахаасаа өмнө оливийн тос түрхэнэ

Тос нь үсийг зөөлрүүлж хусах ажиллагааг хялбаршуулахаас гадна арьсаа зүсэх, харшлахаас сэргийлэх ажээ. Ялангуяа арьсны эмзэг хэсэгт түрхвэл танд талархах болно.

3. Хуурайгаар хусахаас зайлсхий

Хуурайгаар нь үс хусахад арьсанд маш муугаар нөлөөлдөг. Иймд тусгай крем, хөөс ашиглаарай. Хэрвээ үс хусах крем үнэтэй санагдаад байвал …

4. Кремийг үсний ангижруулагчаар орлуулж болно

Хэрвээ таны крем дууссан бол (эсвэл үнэтэй крем авах дургүй байгаа бол) үсний ангижруулагчаар орлуулаарай. Арьсыг зөөлрүүлж анхилуун үнэртэх болно.

5. Шүршүүрт орсны дараа хусаарай

Унтахаасаа өмнө хусах тухай мэдсэн, одоо шүршүүрт орсны дараа хусахыг зөвлөж байна. Бүлээн ус үсний угийг томруулж өгөх тул үс хусахад танд тааламжгүй мэдрэмж төрөхгүй.

6. Байнга доороос нь эхэлж хусна

Үс хусахдаа дандаа ургалтын эсрэг хусна. Тийм учраас хөлийн доод хэсгээс аажим дээшилсэн байдлаар хусна.

7. Өвдгөө нугалаарай

Өвдөг орчмын үсийг хусахад хэцүү байдаг. Иймээс арьсаа зүсэж гэмтээхгүйн тулд өвдгөөрөө нугалаарай. Ванн дээрээ суугаад хусахад танд маш эвтэйхэн байх болно.

8. Үс хусахаасаа өмнө скраб түрхээрэй

Скрабын тусламжтайгаар арьсны үхэжсэн давхаргыг арилгах тул үс хусахад хамаагүй хялбар болно. Өөрөө скрабаа бэлдэж болно – оливийн тос сахартай хольж тойрог хэлбэрээр хөлөндөө түрхэнэ. Харин үсээ хуссанаас хойш биедээ скраб түрхэхгүй байхыг зөвлөж байна. Энэ үед арьс маш эмзэг болсон байдаг ажээ.

9. Арьсаа гүйцэд бүү арч

Ихэнх эмэгтэйчүүд биеэ хаттал нь алчуураар арчдаг, энэ тухай Venus компанийн мэргэжилтэн зөвлөхдөө: “Биеэ ширүүн арчиж бүх шингэнийг авах хэрэггүй. Чийгшүүлэгч тос түрхэж байхад илүүдэл шингэн арьсанд шингэж л байг. Ингэснээр таны арьс улам л зөөлөн байх болно” гэжээ.

10. Үс авах хутгаа хүүхдийн тосоор цэвэрлээрэй

Хүүхдийн тосыг ч бас ашиглалтаас нь өөрөөр хэрэглэж болох ажээ. Сахлын хутгыг хүүхдийн тосоор цэвэрлэж арчих нь хутганы ашиглалтыг уртасгана.

11. Хүйтэн жин тавих

Дээр дурдсан аргуудыг ашигласан ч гэсэн таны арьсанд таагүй мэдрэмж төрөөд байвал хүйтэн жин тавьж арьсаа тайвшруулаарай.

35
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. хулан

    2017/05/07 at 20:43

    Скраб байхгүй бол яах уу

  2. мөнхчимэг

    2017/05/07 at 20:49

    Скраб байхгүй бол юугаар орлуулах уу

  3. Deegii Deegii Altangerel

    Deegii Deegii Altangerel

    2017/05/08 at 12:12

    Ss

  4. Gaanii Bayarmunkh

    Gaanii Bayarmunkh

    2017/05/08 at 20:19

    Gantugs Gana

  5. Зочин

    2020/06/08 at 02:08

    Хуслаа гэхэд дахиад ургахгүй биз дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *