Аймшигтай судалгаа: Электрон тамхи амны хөндийн эд эсийн 85%-ийг гэмтээдэг

4
0
22,529

Тамхинаас гарахаар тэмцэж байгаа хүмүүс электрон тамхи ихээр татах болсон. Тамхи татаж биеэ хордуулж байснаас илүү эрүүл арга гэж үздэг ажээ. Харин саяхны нэгэн шинэ судалгааны үр дүнгээс харахад электрон тамхи нь амны хөндийн өвчлөлд хүргэж болохыг тогтоосон байна.

Судалгааны үр дүнг PLOS One сэтгүүлд нийтэлсэн бөгөөд электрон тамхи нь хорт бодис болон нано эс ялгаруулж амны хөндийн эд эсийг гэмтээдэг болох нь тогтоогджээ.

Судалгаа – Лос-Анжелесын Калифорнийн Их сургуулийн захирал Шен Ху докторын удирдлага дор явагдсан судалгааны баг электрон тамхины эд эсийг лабораторийн шинжилгээнд оруулжээ.

Амны хөндийн дээд давхаргын эд эсийн бүтцийг буюу шүд болон буйлны орчмоос дээж авч шинжилжээ.

Электрон тамхины утаанаас гарах бодисыг тусгай машинд хийж утаанд агуулагдах бодисыг тодорхойлсон байна.

Үүнээс гадна, электрон тамхины утааны бодис 24 цагийн турш хэр тэсвэртэй байхыг ч хянаж үзсэн байна.

Электрон тамхины уур амны хөндийн эд эсийг 85 хувиар устгасан байжээ. Электрон тамхины утаа нь метал, нүүрстөрөгчийн нано эсээс тогтож байсныг илрүүлсэн ажээ. Эдгээр нано бодисын орцын хэмжээ тухайн электрон тамхины төрлөөс хамаарч харилцан адилгүй байсныг мөн тогтоожээ.

Электрон тамхины уур нь амны хөндийд агуулагдах глутатионы хэмжээг бууруулж байгааг судалгааны баг тогтоожээ. Уг бодис нь амны хөндийг хамгаалах маш чухал антиоксидант юм. Өөрөөр хэлбэл электрон тамхины уур амны хөндийн эд эсийг 85 хувь хүртэл устгасан гэж үзэж болно.

2011-2012 оны хооронд АНУ-д электрон тамхи хэрэглэгчдийн тоо дунд болон ахлах ангийнхны дунд хоёр дахин нэмэгдсэн тоо баримт бий. Харин 2014 онд насанд хүрэгчдийн тавны нэг нь  электрон тамхи хэрэглэж байна гэсэн тооцоо гарчээ.

Электрон тамхи нь тамхи татах хорт зуршлаасаа салах шилдэг арга хэмээгдэж байсан нь саяхан. Харамсалтай нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болох нь батлагдлаа.

Цахилгаан тамхины эрсдэл

Одоогоор туршилтын үр дүнг хүн дээр туршиж үзээгүй байгаа хэдий ч ямар нэгэн хэмжээгээр амны хөндийн эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болохыг эмч нар дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөөд байна.

Электрон тамхинаас гарах ууранд хүний амны хөндийг хордуулах нано болон химийн бодис ялгаруулдаг.

Хүн амын дунд электрон тамхины эрэлт хэрэгцээ ихэссэн. Магадгүй энэ нь хэдэн жилийн дараа амны хөндийн төрөл бүрийн өвчлөл дэгдэхэд хүргэж мэднэ гэж үзэж байна.

Өөрсдийн хийсэн судалгаан дээр үндэслэн эрдэмтэд электрон тамхи үйлдвэрлэгчдэд уриалга гаргажээ: өөрсдийн бүтээгдэхүүнээс гарч болох аюулыг хэрэглэгчдэд үнэн зөвөөр таниулах.

Лабораторид хийсэн туршилтаа электрон тамхи татдаг хүн дээр үргэлжлүүлэхээр шийдсэн тухайгаа судалгааны баг мэдэгдсэн.

“Шүдээ үзүүлэхээр шүдний эмнэлэг очиж байгаа өвчтөнүүд дунд электрон тамхи татдаг хүмүүс багагүй байсан. Тэдгээр хүмүүсийг бид хяналтандаа авч судалгаа хийнэ” гэжээ. “Энэ удаад бид электрон тамхины хорт бодисын хэмжээг нарийн гаргаж ирэх тоног төхөөрөмж хийхээр шийдсэн. Ингэснээр хүмүүст илүү бодит, үнэн зөв мэдээлэл өгөх болно” гэж доктор Ху мэдэгджээ.

7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Javkhlan Tuvshinjargal

    Javkhlan Tuvshinjargal

    2017/05/07 at 23:38

    Ойдов Нямдаваа

  2. Эмүжингийн Аав

    Эмүжингийн Аав

    2017/05/08 at 09:50

    Номуун Эрдэнэ механик тамхиа л тат

  3. Номуун Эрдэнэ

    Номуун Эрдэнэ

    2017/05/08 at 09:51

    Угаасаа тэгэж байгөө хаха …

  4. Чин Зориг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.