2017 оны 5-р сарын хайр дурлалын зурхай

1

Энэ 5 сард чухам хэнийг хайр дурлал хүлээж байгааг мэдэхийг хүсэж байна уу? Та бүхэнд ордуудын хайр дурлалын зурхайг бэлдлээ. Таныг 5-р сард юу хүлээж байна вэ?

Хонь. Хойшдын амьдралдаа сайн нөлөө үзүүлэх таатай үйл явдал энэ сард тохионо. Ганцаар яваа бол өөрийн хүсэн хүлээж явсан хүнтэйгээ учрах боломж бий. Тэдний бие эрүүл саруул, нүдэнд нь амьдралын оч гялалзаж байгаа. Хайр дурлалаа удаан үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол энэ сард танд боломж бий. Гэхдээ яарвал даарна гэж үг бий, өөрийнхөө амьдралыг аз жаргалгүй болгохгүйн тулд бодолтой хөдлөөрэй. Энэ сард та хүндэрсэн хуучин харилцаагаа тасалж болно. Сэтгэл санаагаар унах хэрэггүй, шинэ таатай харилцаа үүсгэх орон зай гаргах хэрэгтэй биз дээ?

 

Үхэр. Хайр дурлалын харилцаанд энэ сардаа онцын өөрчлөлт гарахгүй. Эхлүүлсэн хайр дурлалын харилцаа “жигд” түвшиндөө шилжих болов уу, энд таны буруу гэж байхгүй. Таны одны байрлалаас шалтгаалж л ийм байдалд шилжиж байгаа юм. 5 сард бие даан аливааг өөрчлөхөд таны хүч мөхөстөнө, хүч гаргалаа гээд та дэмий л цаг заваа гарздана. Тун удахгүй бүх зүйл сайн тал руугаа эргэх тул та тэвчээртэй хүлээ.

 

Ихрүүд. Энэ сар та бусдыг ч  хайрлана, бусдаар ч хайрлуулна. Та эргэн тойрноо анхааралтай ажиглаарай, таны ирээдүйн хайрт хаа нэгтээ нууцхан явж буй. Ойр дотно харилцаа үүсгээд эхлэхэд бусдаас онцгой юм гэдгийг та ойлгож эхэлнэ. Энэ сард од эрхэс таны сексийн дур хүслээ бага зэрэг дарахыг зөвлөж байна. Таныг ор тас татгалз гээгүй, дөнгөж танилцсан шинэ танилдаа буруу сэтгэгдэл бүү үлдээгээсэй гэсэндээ энэ зөвлөгөөг өгч байгааг хүлээн аваарай. Ялангуяа бүсгүйчүүдэд илүү хамааралтай болно.

 

Мэлхий. Хувийн амьдрал нь сарын эхээр багагүй зөрчилдөөнтэй байна. Энэ нь дахин босгосон харилцаанд сэв суулгах магадлалтай. Дүгнэлт хийх гэж бүү яар – сарын дундуур бүх зүйл байрандаа очно. Таны баримтлах зарчим – гомдлоо бүү хуримтлуул, хурц асуудлаас зайлсхийхийг хичээ. Сэтгэлийг тань зовоогоод байгаа асуудлаа илэн далангүй яриарай. Энэ нь сэтгэлээ ойлголцож, хэн нэг нь буулт хийхэд нөлөөлнө. Өөрөө өөртэйгөө чангаар сэтгэлээ уудалсан ч болно, ингэснээр та өөрийгөө тайвшруулж чадна.

 

Арслан. Энэ сард та гялалзаж од болно. Та төрөлхийн чадварлаг, авьяаслаг, дур булаам байгаад зогсохгүй таныг Сугар гариг ивээх болно. Хайраас бусад салбарт тайван үргэлжлэх бол хайр дурлалын харилцаа эрч хүчтэйгээр өрнөнө. Гэр бүл зохиох эсэхээ бодож үзэхэд таатай үе. Олны дундаас сонголт хийх эсэхээ ч шийдэхийг хичээ. Он удаан жил, сайн таньдаг хүнээ сонговол танд өлзийтэй байх болов уу.

 

Охин. 5 сар танд таатай сар болно. Хайр дурлал, сексийн амьдрал бүх зүйлээрээ төгс. Асуудалгүй гээд тайвшрах хэрэггүй, нэгэнт тогтсон сайхан харилцаагаа аль ч талаар дэмжих хэрэгтэй.

Энэ сард таны хайртай хүн таниас маш их дэмжлэг туслалцаа, хайр халамж хүсэх болно. Энэ үед хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ хандаж сэтгэлээ нээхийг хичээгээрэй. Энэ сард та хэдий хэр зүйл бусдад тараана төдий чинээ ихийг авахаар зурхайд буужээ. Зөвхөн энэ сар гэлтгүй амьдралын туршид баримтлах зарчмаа болгоорой.

 

Жинлүүр. Диваажинд л нисэж байгаа мэт. Хайр халамж, романтик, хүсэл тачаалаар дүүрэн сар. Найз нөхөдтэйгөө уулзаж дэмий ярих, үзэл бодлоо солилцох, бие биедээ хүрэлцэх, хайрын ертөнцөд умбана.

Магадгүй энэ сард шинэ хүнтэй танилцах болов уу. Гэр бүлтэй бол гэр бүлийнхэндээ баяр баясал, аз жаргалыг авчрах болно. Хэрвээ хувь тавилангаа олоогүй байгаа бол өөрчлөх цаг болжээ. Зүрх сэтгэлээ нээгээд эргэн тойрноо сайтар ажигла, та хайртай хүнээ олох болно.

 

Хилэнц. Энэ сар та өөртөө итгэлтэй байж болно. Гэхдээ хувь заяагаа бүгдийг даатгах хэрэггүй. Шинэхэн танилтайгаа болгоомжтой харьцах хэрэгтэй, магадгүй түүний далд санаа таныхтай нийцэхгүй байх магадлал өндөр. Од эрхсийн байрлал таны талд байгаа ч гэсэн, сонголт тань зөвхөн таны хувь хүний зан чанараас шалтгаална. Ямартай ч хувь тавилангаа та энэ сард олно, хэрхэхийг та л шийднэ. Аз жаргал ойрхон хэдий ч болгоомжтой хандаарай.

 

Нум. Хайр дурлалын далайд таны завь зөөлөн аядуу сэлсээр л байх болно. Хайр дурлалын харилцаа бага зэрэг намжиж танд сэтгэлийн тайвшрал авчирна. Та хоёр бие биенээ илүү ойлгох болжээ. Энэ сард тогтвортой тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхыг хичээнэ. Түүнтэйгээ цуг өнгөрүүлж байгаа цаг мөч бүрийг үнэл, бие биедээ таатай зүйл хийгээрэй.

 

Матар. Амьдралын тань сайхан үеүдийн нэг. Өөртөө итгэх итгэл тань хайрын харилцаагаа бататгахад тус болно. Урьд өмнө нь хаана алдсанаа бодон гайхаж сууж байсан бол энэ сард та асуудлыг шийдэх нааштай арга замыг олж чадна. Хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярихаас бүү эмээ, үнэнч байдал та хоёрын харилцааг шинэ шатанд гаргахад хүргэнэ. Харилцаагаа сайжруулахад таны шулуун шударга зан, эр зориг тань хэрэг болно шүү.

 

Хумх. Хайр дурлалын харилцаа энэ сар тайван бус байх бөгөөд багагүй хүндрэлтэй учирна. Хэдий эрч хүчээр дүүрэн байгааг үл харгалзана. Энэ байдал мэргэжлийн салбарт танд амжилт авчирч мэдэх юм, харин хайр дурлалын харилцаанд төгсгөл тавих шалтгаан болох вий. Таны буцалж буй эрч хүчтэй хэн хамгийн түрүүнд тулгарах билээ, мэдээж таны хайртай хүн.

Энэ сардаа та түүнтэйгээ болгоомжтой, зөөлөн харьцаарай. Энэ удаад бүх зүйл таниас шалтгаална: эрч хүчдээ хөтлөгдөн харилцаандаа гал асааж орхихоос болгоомжил. Өөрийнхөө эрч хүчийг зөв ашиглаж сайн зүйлд чиглүүлж. Энэ сар таныг дайн дажин өдөөх бус хайрыг дүрэлзүүлэн асаахыг од эрхэс зөвлөж байна.

 

Загас. Хувийн амьдралын хувьд шууд тийм гэж хэлэхэд бэрхтэй сар. Амжилтын хажуугаар түгшүүр дагалдана, энэ нь хувийн харилцаанд нөлөөлөх ажээ. Өөрийнхөө эсрэг тэсрэг хүсэл дунд төөрсөн байх вий: анхаарал халамж дутаад ч байгаа юм шиг, эсвэл эрх чөлөө ч дутах шиг.

Даваа гаригийн өглөө хайртай хүн тань танд анхаарал хандуулахгүй байгаа мэт санагдах бол, маргааш өдрийн орой нь орь ганцаар байх хүсэл төрнө. Хувь тавилангаа олоогүй нэгэн бол олны дундаас сонгоход энэ сар тохирохгүй. Од эрхэс таныг огцом шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч шийдвэр гаргах байсан дараа сар хүртэл хойш тавь.

Танд дээрх зурхай сонирхолтой байв уу? Найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

9
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *