Яагаад бид унтлагынхаа өрөөний хаалгыг шөнө онгорхой орхиж болохгүй вэ? Үүнийг та заавал мэдэж аваарай

0

Хүүхдүүдээ сонсох боломжийг олгох эсвэл агаар оруулахаас үл хамаарч, унтлагынхаа өрөөний хаалгыг онгорхой орхих нь зөв сонголт яавч биш. Унтлагын өрөөний хаалгыг шөнийн цагаар онгорхой орхиж болохгүй хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн чухал нь бид аюулгүй байдлаа эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм.

Бид уншигчдынхаа аюулгүй байдалд үргэж санаа тавьдаг билээ. Тэр ч үүднээсээ өнөөдөр та бүхэнд унтлагынхаа өрөөний хаалгыг хаалттай байлгах хамгийн чухал шалтгаануудыг хүргэхээр бэлтгэлээ.

Гал гарах үед амьд үлдэх боломж илүү нэмэгдэнэ

Хэрэв та унтлагынхаа өрөөний хаалгыг унтах үедээ онгорхой орхисон нөхцөлд гал гарлаа гэж бодъё. Тэгвэл таны өрөөнд гал амархан орж ирж тархана. Хаалттай хаалга танд ямар нэгэн үйлдэл хийх хугацаа олгох бөгөөд ингэснээр та өөрийгөө галын аюулаас аварч чадна. Өрөөний температур цельсийн 37 хэмээс бага байна. Энэ нь цельсийн 500 хэмийг та хаалттай хаалганы цаана тэсвэрлэх боломжтой гэсэн үг юм. Дээрээс нь хорт утаа тийм ч амар тархаж чадахгүй.

© shutterstock.com, © shutterstock.com

 

Дуу чимээг тусгаарлаж, танд нам гүм орчинд унтах боломжийг олгоно

Хэрэв та дуу чимээ ихтэй газар амьдардгаас гадна, өөрөө нам гүм орчинд л унтаж чаддаг нэгэн бол, танд унтахад чинь үнэхээр төвөгтэй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өрөөнийхөө хаалгыг хаах нь илүү дээр сонголт болно. Дуу чимээгүй газар амьдардаг байлаа ч, хаалгаа заавал хаагаарай. Өрөөний хаалга хаалттай байснаараа хүрээлэн буй орчны дуу чимээ, тэр дундаа шар шувуу шиг унтаж өгдөггүй хөршүүдээс чинь таныг тусгаарлана.

© shutterstock.com, © shutterstock.com

 

 

Хулгайч нарт хариу үйлдэл үзүүлэх боломжийг ихэсгэнэ

Хаалга хаалттай байх, тэр тусмаа унтлагын өрөөнийхөө хаалгыг цоожлох нь танд ямар нэгэн үйлдэл хийх боломжийг олгоно – хэрэв та хэн нэгэн танай гэрт нууцаар нэвтрэх эсвэл нэвтэрснийг сонсох үед. Энэ нь танд цагдаа ирэх хүртэл өөрийгөө хамгаалах, нуугдах боломжийг олгох юм.

 

“Фенг-шү”-гээр бол хаалга хаалттай байх нь эерэг энергийг гадагшлуулахгүй байх ач тустай

“Фенг шү”-гийн нэг ёсонд унтлагын өрөөний хаалгыг нээлттэй унтаж болохгүй талаар тусгагдсан байдаг. Яагаад гэвэл өрөөн доторх бүх эерэг энерги алга болох сөрөг нөлөөтэй. Энэ нь өрөөний “чи” сөрөг энергийг идэвхжүүлдэг байна. Харин хаалгыг хааснаар үүнээс сэргийлж, аюулгүй байдлаа нэмэгдүүлэх боломжтой. Мөн унтлагынхаа өрөөний хаалгыг хаалттай унтсанаар та илүү тайван байж, оюун ухаан чинь сэргэг болох сайн нөлөөтэй ажээ.

© shutterstock.com, © shutterstock.com

Та унтлагынхаа өрөөний хаалгыг нээлттэй унтдаг уу эсвэл хаалттай унтдаг уу?

20
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ганчимэг Хутгаа

    Ганчимэг Хутгаа

    2020/08/01 at 22:32

    80335653

  2. Enguun Enguun

    Enguun Enguun

    2020/08/02 at 12:56

    23 ni mon ineedtei shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *