Яагаад биеийн зарим үс хэтэрхий урт ургадаг вэ? Нээрээ л заримдаа маш урт үс олдохоор гайхдаг шүү, ийм учиртай байж!

1

Энэ үзэгдэл бидний дийлэнхид нь тохиолддог. Хүзүүгээ маажих эсвэл гартаа хүрэхэд бид гэнэт инээд хүрмээр нарийхан, маш урт үс байгааг мэдэрдэг. Хэрэв энэ зүйл танд ч бас тохиолдсон бол, та дэлхий дээрх арьсан дээрээ мутант үстэй цорын ганц хүн гэж өөрийгөө бодох хэрэггүй.

Бид өнөөдөр та бүхэнд биеийн зарим үс яагаад эв хавгүй урт ургадаг шалтгааны талаар хэлж өгөхөөр энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Хэдийгээр бидний дийлэнхид нь энэ зүйл тохиолддог ч, эдгээр урт үс яг хэдийд ургаж, бидэнд харагдах тодорхой цаг хугацаа гэж байдаггүй. Гэсэн хэдий ч, энэ үзэгдлийг тайлбарласан хэд хэдэн онолууд бий. Арьс судлаачид хэвийн бус урт үс ургахад нөлөөлдөг хүчин зүйлсийг даавар болон гентэй холбон тайлбарлажээ – үр дүнд нь зарим үс бусдаасаа илүү урт ургадаг.

© crazymamachicken / Reddit

Гэнэтийн мутаци зарим үсний уутанцруудыг сонгож, урт ургахад нөлөөлдөг бөгөөд үүнийг “анагены үе шат” гэж нэрлэдэг – үс идэвхтэй ургах процесс. Үр дүнд нь нэг уутанцарт илүү урт үс ургуулах хангалттай цаг олгогддог байна. Дааврын хэлбэлзэл өөр өөр газруудад тохиолдож болно – хацар эсвэл нүүрний Т-бүсэд гэх мэт. Мөн эдгээр нь үсний хэвийн бус байдлыг эхлүүлнэ. Хэрэв эдгээр үс танд төвөгтэй санагдвал, чимхүүр ашиглан уг үснээс салах боломжтой хэмээн арьс судлаачид зөвлөж байна.

© kkppd / Reddit

 

 

Бидний дийлэнх нь эдгээр хэвийн бус ургасан үсийг бие дээрээсээ олоод шөнө дунд ингээд ургачихсан юм байхдаа гэж боддог. Хэдийгээр тийм боловч, энэ нь зүгээр л бидний ойлголт төдий юм. Эдгээр үс нь маш нарийхан бас арьсны өнгөтэй ойролцоо бөгөөд энгийн үстэй харьцуулахад ялгагдах нь тийм ч амар биш. Тийм учраас энэ үсийг заримдаа хайж олох гэж багагүй хугацааг зарцуулдаг – анзаарагдахгүй ургасаар л байдаг.

© crayj36 / Reddit

Та урьд өмнө биен дээрээсээ инээдтэй гэмээр ийм урт ургасан үс байхыг олж харж байсан уу? Та тэр үедээ юу гэж бодож байсан бэ?

16
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Orkhon Oogii

    Orkhon Oogii

    2020/07/31 at 15:43

    Nadaa bn air urt busdasa ghde bi salhiig husku bn

  2. Baterdene Odnoo Odnoo

    Baterdene Odnoo Odnoo

    2020/08/02 at 17:31

    Minii gariin shuun deer bdag

  3. Мѳѳм нь дээр байдаг

  4. Анужин

    Анужин

    2020/08/02 at 21:30

    М. Мөнхзаяа🤣🤣🤣

  5. Clint

    Clint

    2020/08/02 at 22:26

    tolgoi dr bdg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *