
Эхийн хэвлээс мэндэлж, хүн нэрийг хүртэн дуудуулж явах хувьтай төрсөн хүн хэмээгчийн хувьд нэн бахархууштай, хүндэтгүүштэй нэгэн үйл нь өөрийн залгамж хойч болсон үр хүүхэдтэй болох байдаг. Аав, ээж хэмээн дуудах алдрай үрсийн эцэг эх байна гэдэг гайхамшигтай хэрэг. Тэр дундаа таныг үйлийн үргүй дуурайсан олон хөөрхөн хүүхдүүдтэй байна гэдэг тэднийхээ хайранд умбаж, хорвоогийн жаргалыг мэдэрсэн гайхалтай зүйл. Хожмын өдөр нас ахиж, цаг хугацааны цагаан хяруу санчиганд гэрэлтэхийн цагт олон үр хүүхдүүд нь улам олон болчихоод тэднийхээ баяр баясгалантай инээд хөөрийг сонсож суух нь үнэхээр жаргал. Энэхүү сайхан жаргалыг эдэлж яваа, эдлэх олон хүмүүс байдаг ч уншигчид та бүхэнд маань сонирхолтой санагдах үүднээс Холливудын алдартнуудын дундаас хамгийн олон хүүхдүүдтэй аавуудыг түүвэрлэн та бүхэнд танилцуулж байна. Эдгээр 15 аав олон буюу дөрвөөс дээш тооны хүүхдүүдтэй бөгөөд тэд бүгд өөрсдийн ажил мэргэжлийн хажуугаар үр хүүхдүүдээ өгсөж хүмүүжүүлэх хүндтэй үүргийг биелүүлж яваа хүмүүс юм.






















