
Гэрийн кино театрын туйлын тав тухтай суудал бүтээх чиглэлээр мэргэшсэн, дээд зэрэглэлийн тухлаг сандал бүтээгч Elite Home Theater Seating компани найруулагч Christopher Nolan-ы “The Dark Knight” киноны хүндэтгэлд зориулсан кино театр барих ажлыг эхлүүлжээ. Калифорний нэгэн баян эрхэм энэхүү гэрийн кино театрыг бариулж байгаа ба Batman сэдэвт тус гэрийн кино театрын 2 сая долларын өртгөөр босох өрөө нь Batman-ы төрөлх гэр Gotham City-гийн Art Deco стилийг Wayne Manor-ын тохилог элементүүдтэй хослуулсан хэв шинжтэй байх гэнэ.Дэлгэцэн дээр гарч буй зөгнөлт ертөнц рүү нэвтрэн орох мэт мэдрэмжийг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьж, хүсэж ажилладаг Elite Home Theater Seating компани уг кино театрын барилгын ажлыг ирэх 11-р сард дуусгавар болгохоор ажиллаж байгаа аж. Бүхэлдээ супер баатар Batman-ы агуй хэлбэрээр бүтээгдэж байгаагаараа онцлог энэ театрын аварга том номын тавиурын ард Batman-ын гайхамшигт хөлөг Batmobile-г нуусан нууц өрөө байхаас гадна 10 орчим метрийн урттай дуураймал хонгилон гарц, 180 инчийн дэлгэц, сарьсан багваахайн тэмдэг бүхий театрын тоног хэрэгсэл, хүний биеийн бодит хэмжээ бүхий Bat өмсгөл, задгай зуух, Batmobile-ын сандлыг дуурайлгасан загвар бүхий дээрх компаний алдарт, тухлаг түшлэгтэй 15 ширхэг сандал зэргээр тоноглогджээ.


0

0

0

0

0

0

0

0

MUNHJARGALTUGULDUR
2012/08/11 at 13:43
nice
Sicero
2012/08/12 at 09:16
goy yuma ;-)