Дэлхийн хамгийн хачирхалтай, содон жимснүүд

1

Хэрвээ танд дэлхийг тойрон аялах боломж гарвал та дараах хамгийн хачин сонин, содон жимснүүдийг амталж үзэхээс татгалзахгүй бизээ. Эдгээр онцгой дүр төрхтэй хачирхалтай жимснүүд нь байгаль эхийн бидэнд өргөн барьдаг маш олон төрлийн амттай, сонин жимснүүдийн өчүүхэн хэсэг нь юм. Эх дэлхийн үр хүүхдүүддээ барьдаг түмэн зүйлийн амттан шимттэн, хүнсний зүйлсийн нэг хэсэг болсон дэлхийн хамгийн өвөрмөц сонин жимснүүдтэй танилцацгаая.

10. Bread fruit – Талхан жимс

Ялам модны энэхүү цардуултай жимсийг хуурч, жигнэж, шарж, чанаж болдог. Төмс эсвэл шинэхэн жигнэсэн талхтай төстэй амттай учир дээрх нэрийг авчээ.Дэлхийн хамгийн хачирхалтай, содон жимснүүд 1

9. Snake fruit – Могой жимс

Салак /salak/ хэмээн нэрлэгддэг энэ жимс ханборгоцойтой адилхан амтлаг бөгөөд аагтай амттай. Дал модны нэг зүйл модонд ургадаг энэ жимс улаан хүрэн өнгийн хайрсан хальстай учир могой жимс хэмээн нэрлэгджээ.Дэлхийн хамгийн хачирхалтай, содон жимснүүд 2

8. Wood apple – Модны алим

Энэтхэг, Шриланкын уугуул энэ жимсний модлог, чулуу шиг хатуу ясны дотор саарал, шар, ногоон үр бүхий зөөлөн эд байдаг. Хинди хүмүүсийн шүтэн дээдэлдэг энэ жимс болон мод нь эмзүйн ач холбогдолтой.Дэлхийн хамгийн хачирхалтай, содон жимснүүд 10

7. Durian

Зүүн Өмнөд Азид жимсний хаан хэмээн дээдлэгддэг энэ жимсний онцлог шинж нь өргөсөөр бүрхэгдсэн хальс болон хурц үнэр юм байна.Дэлхийн хамгийн хачирхалтай, содон жимснүүд 3

6. Limoncillo

Доминиканы уугуул энэ жимс нь зөөлөн шаргал өнгөтэй бөгөөд маш амттай юм.Дэлхийн хамгийн хачирхалтай, содон жимснүүд 4

5. Passion fruit – Дур хүслийн жимс

Өмнөд Америкийн уугуул энэ жимсийг Энэтхэг, Шинэ Зеланд, Бразил зэрэг улсуудад тариалдаг. Бүрэн боловсорсон жимс нь баялаг амтттай. Энэ жимсний гайхмаар амтлаг амт нь идсэний дараа аманд удаан хугацаагаар хадгалагддаг.Дэлхийн хамгийн хачирхалтай, содон жимснүүд 5

4. Kumquat

Хятадын уугуул энэ жимс маш өвөрмөц амттай. Идэж болдог амтлаг хальс бүхий энэ жимсний доторх зөөлөн эд нь исгэлэн амттай.Дэлхийн хамгийн хачирхалтай, содон жимснүүд 6

3. Kiwano lemon, Horned lemon – Эвэрт нимбэг

Африкын Калахарын элсэн цөлийн уугуул энэ жимс нь харахад маш хачин төрхтэй боловч гадил, лайм, өргөст хэмхийн холимог амттай. Мөн гадил жимстэй адил хөргөгчинд хадгалдаггүй.Дэлхийн хамгийн хачирхалтай, содон жимснүүд 7

2. Yangmei – Хятад гүзээлзгэнэ

Ихэвчлэн эх газрын хятадад олддог энэ жимс нь гайхалтай амттай, шүүслэг жимс юм. Модыг нь голчлон цэцэрлэгт хүрээлэнд чимэглэлийн зорилгоор тарьдаг ба булдруутай исгэлэн амтлаг жимсний бараг талыг эзлэх том үртэй.Дэлхийн хамгийн хачирхалтай, содон жимснүүд 8

1. Pitaya – Луун жимс

Азийн олон улс оронд тархсан энэ жимсийг тухайн улс орнуудаас хамааран гүзээлзгэнэ лийр, сувдан жимс гэх мэтээр янз бүрээр нэрлэдэг. Идэж болдог олон тооны хар үрнүүд бүхий зөөлөн эдийг нь харахад кивитэй төстэй харагддаг ба түүхийгээр нь иддэг. Үл ялиг исгэлэндүү амттай энэ жимс кактусын хэд хэдэн төрөлд ургадаг.Дэлхийн хамгийн хачирхалтай, содон жимснүүд 9

14
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. ЭРХЭМ СЭТГҮҮЛЧИДЭЭ,
    ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ ҮНЭНИЙГ
    МЭДЬЕ ГЭВЭЛ…
    http://bolor.info/documentary-films/40-discovery/308-problemsonvaccination

  2. ЭРХЭМ СЭТГҮҮЛЧИДЭЭ,
    ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ ҮНЭНИЙГ
    МЭДЬЕ ГЭВЭЛ…
    http://bolor.info/documentary-films/40-discovery/308-problemsonvaccination

  3. ЭРХЭМ СЭТГҮҮЛЧИДЭЭ,
    ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ ҮНЭНИЙГ
    МЭДЬЕ ГЭВЭЛ…
    http://bolor.info/documentary-films/40-discovery/308-problemsonvaccination

  4. ЭРХЭМ СЭТГҮҮЛЧИДЭЭ,
    ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ ҮНЭНИЙГ
    МЭДЬЕ ГЭВЭЛ…
    http://bolor.info/documentary-films/40-discovery/308-problemsonvaccination

  5. ЭРХЭМ СЭТГҮҮЛЧИДЭЭ,
    ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ ҮНЭНИЙГ
    МЭДЬЕ ГЭВЭЛ…
    http://bolor.info/documentary-films/40-discovery/308-problemsonvaccination

  6. ЭРХЭМ СЭТГҮҮЛЧИДЭЭ,
    ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ ҮНЭНИЙГ
    МЭДЬЕ ГЭВЭЛ…
    http://bolor.info/documentary-films/40-discovery/308-problemsonvaccination

  7. ЭРХЭМ СЭТГҮҮЛЧИДЭЭ,
    ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ ҮНЭНИЙГ
    МЭДЬЕ ГЭВЭЛ…
    http://bolor.info/documentary-films/40-discovery/308-problemsonvaccination

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *