Рояаль академи “МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” удирдахуйн ухааны багш, оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

0

Рояаль академи “МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” удирдахуйн ухааны багш, оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

 Рояаль академи “МАНЛАЙЛАЛ-ОРЧИН ҮЕ” удирдахуйн ухааны багш, оюутны эрдэмшинжилгээний хурлыг олон улсын жишигт нийцэхүйц өндөрхэмжээнд зохион байгууллаа.

 

 Монголын РояальАкадеми, Рояаль Олон Улсын Дээд сургуулиас залуу эрдэмтэн судлаачдыг дэмжихзорилгоор удирдахуйн ухааны  чиглэлээрүйл ажиллагаа явуулдаг  их дээдсургуулиудын багш, оюутны дунд  “МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” сэдэвт эрдэмшинжилгээний  хурлыг 2012 оны 11 дүгээрсарын 26,29-ний өдрүүдэд   амжилттайзохион байгууллаа.

Удирдахуйн ухааны эрдэм шинжилгээний хурал нь багш,оюутан гэсэн ангилалтай зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын  их сургууль, Их Засаг Олон Улсын Их сургууль,Отгонтэнгэр их сургууль, Рояаль Олон Улсын дээд сургууль,  Санхүү эдийн засгийн дээд сургууль, Батланхамгаалахын дээд сургууль,  Мандахбүртгэл дээд сургууль, Их Засаг Олон Улсын Их сургуулийн  эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн  сургууль, Соёмбо дээд сургууль, Чингис Соосэ Олон Улсын Харилцааны Сургууль, Сутайдээд сургууль,  Сити дээд сургуулийн 56оюутан, 15 гадаад болон монгол багш нар 1-р шатанд оролцож, 2-р шатанд10 багш,25 оюутны илтгэлийг   нээлттэйхэлэлцүүллээ.

“МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” удирдахуйн ухааныбагш, оюутны эрдэм шинжилгээний  хурлынонцлог нь  дэлхийн мэдээлэл технологи, видеохарилцаа холбооны  IWOWWE программ ашигланонлайнаар шууд дамжуулсан  бөгөөдхүмүүс  илтгэлийг видео хэлбэрээр шууд үзэн,асуулт хариултыг нээлттэй үргэлжлүүлэн явагдсанаараа давуу талтай байлаа.

 Тус хурлыг   МУБИС, ИЗОУИС, РОУДС, СЭЗДС,  Сутай дээд сургуулийн эрдэмтэн   багш нар шүүж явуулсан бөгөөд  эрдэм шинжилгээний   хуралнь өргөн хүрээг хамарсан, өндөр зохион байгуулалттай, оролцогч нарын илтгэлсудалгааны цар хүрээ сайтай,   орчинүеийн технологи ашиглан хэлэлцэгдсэнээрээ ач хобогдолтой хурал болж өнгөрлөө.

 “МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” эрдэм шинжилгээнийхурлын  багшийн ангилалын “ШИЛДЭГИЙНШИЛДЭГ ИЛТГЭГЧ”-ээр Рояаль Олон Улсын дээд сургуулийн мэргэжилтэн багш AmbarishPandey шалгарч өргөмжлөл, алтан медаль,мөнгөн шагналын эзэн боллоо. Хоёрдугаар байранд Мандах бүртгэл дээд сургуулийнбагш С.Цолмон, Рояаль Олон Улсын дээд сургуулийн багш Г.Энхболд нар шалгарч“ШИЛДЭГ ИЛТГЭГЧ” өргөмжлөл, тусгай байранд Батлан хамгаалахын их сургуулийнбагш Д.Сарангэрэл, ИЗОУИС-ийн багш Т.Ням-Осор, Рояаль Олон Улсын дээдсургуулийн багш Б.Дөлгөөн нар шалгарлаа. Оюутны ангилалын “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГИЛТГЭГЧ”-ээр  ИЗОУИС-ийн Эдийн засагнягтлан бодох бүртгэлийн сургуулийн оюутан П.Адъяажаргал шалгарч өргөмжлөл,алтан медалийн эзэн болж, “ШИЛДЭГ ИЛТГЭГЧ”-ээр МУИС-ийн оюутан С.Сүхчулуун, СЭЗДС-ийн оюутан Ж.Энхжин нар шалгарч,тусгай байранд РОУДС-ийн оюутан Д.Отгонхишиг, СЭЗДС-ийн оюутан Ж. Цэндмаа, Батланхамгаалахын их сургуулийн оюутан Д. Доржмягмар, Р.Цогзолмаа нар шалгарлаа.

Эрдэмшинжилгээний   хуралд хэлэлцэгдсэн  илтгэлүүдээр “МАНЛАЙЛАЛ ОРЧИН ҮЕ” эрдэм шинжилгээний сэтгүүл гарч буй нь судлаач  багш, оюутнуудын чухал эх сурвалж болох ньдамжиггүй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *