“Xopom Puzzle №3” зураг эвлүүлэх тэмцээний ялагч “Говь” ХК-с шагналаа гардан авлаа

0

“Xopom Puzzle №3” зураг эвлүүлэх тэмцээний ялагч Xopom.com сайтаас зохион байгуулсан “Xopom Puzzle №3” зураг эвлүүлэх тэмцээн нь 2013 оны 11-р сарын 11-ний өдрөөс 2013 оны 11-р сарын 21-ний өдрийг хүртэл амжилттай явагдаж, тэмцээний ялагчдаа тодруулаад байгаа билээ. 

Энэхүү тэмцээнд Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” ХК сурталчилгааны зурагт хуудсаараа оролцсон юм. Гадаадын зах зээлд дэлхийн 30 гаруй орны 140-өөд харилцагчиддаа “Монголд үйлвэрлэв” гэсэн шошготойгоор 100% ноолууран, тэмээний ноосон болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ.

“Говь” ХК-ийн сурталчилгааны зурагт хуудсыг хамгийн богино хугацаанд, хамгийн бага нүүдлээр эвлүүлсэн Ууганбаярын Ганбаяр ялагчаар тодорч “Говь” ХК-ийн бүтээгдэхүүн болох ноолууран ороолтны шагналын эзэн боллоо.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *