Хүнсний дэлгүүрт цалингийнхаа талыг тушаахгүйгээр хэмнэлт хийж болох 9 бодит жишээ

1

Заримдаа хэмнэлт гаргах нэрийдлээр бид хямдарсан бараанд шуурдаг. Үүний үр дагаварт гэр бүлийн ямар ч гишүүн иддэггүй хүнс нөөцөлж авна. Бид өлсөж байхдаа хүнсний дэлгүүр орохгүй байхыг хичээхийн зэрэгцээ худалдан авалтын жагсаалт гаргахыг эрхэмлэдэг. Энэ нь хөөрлийн байдлаар худалдан авалт хийхээс зайлсхийхэд тусална, өөрөөр хэлбэл “туулын мөсийг долоон байж олсон хэдэн жаахан” төгрөгөө хэмнэхэд тустай.

Хүнсний дэлгүүрт хэрхэн зөв худалдан авалт хийж мөнгөө хэмнэх аргаас танд танилцуулах гэж байна. Бонуст нь ямар дугаарт зогсох ёстойг хэлж өгье: тэрэг дүүрэн хүнстэй богино дугаарт уу эсвэл сагсандаа ганц хоёр бараа хийсэн урт дугаарт нь уу?

Хөргөгчинд байгаа хоол хүнснийхээ зургийг авна

Хөргөгч эсвэл будаа, гурилтай шүүгээний гэрэл зургийг авснаар та нэгэнт гэрт байгаа хоол хүнсэнд илүү зардал гаргахгүй байхад тусална. Энэ нь худалдан авалтын жагсаалт гаргахаас залхуурдаг хүнд яг таарах арга юм.

 

Хөргөгчийг эмх цэгцтэй байлгаж, хадгалалтын хугацаа нь тун удахгүй дуусах хүнсийг тусдаа сагсанд хийнэ

Хөргөгчийг цэгцэлж байх үеэр ганц, хоёр удаа хоолонд хэрэглээд дуусах гол орцуудыг худалдаж авах ёстойгоо ойлгоно. Туршлагатай гэрийн эзэгтэй нар хугацаа нь дуусах гэж байгаа эсвэл амархан мууддаг амтлагчуудыг тусгай сагсанд хийхийг бусдадаа зөвлөдөг. Долоо хоногийн хоолны цэс зохиохдоо аль болох сагсанд байгаа амтлагч орсон хоол оруулахыг хичээнэ. Энэ тохиолдолд та зөв хэрэглээтэй болох юм: хоол хүнсээ хаяхгүй, илүү худалдан авалт хийхгүй.

 

Өөр хоорондоо уялдаа холбоотой жагсаалт гаргана

Илүү зүйл худалдаж авахгүй байхын тулд бид жагсаалт гаргах ёстой. Зүгээр ч нэг жагсаалт биш харин өөр хоорондоо уялдаа холбоо бүхий хувилбарын жагсаалт. Уг жагсаалтыг гаргахын тулд гэрт байгаа бүх хүнсний жагсаалтыг гаргаж чек-лист хийнэ. Хэрвээ гоймонгийн нөөц байгаа бол жагсаалтын хажууд тэмдэглэгээ тавина. Харин гоймон дуусаж байгаа бол тэмдэглэгээ тавихгүй. Өөрөөр хэлбэл тэмдэглэгээгүй хүнс гэрт дуусаж байгаа гэсэн үг юм.

Уг шийдэл байнга шинэ жагсаалт гаргах хүндхэн ажлаас таныг чөлөөлж өгнө. Тэгээд ч тухайн үед танай гэрт ямар хүнсний нөөц дуусаж байгааг шууд хараад л ойлгох боломжтой. Иймэрхүү жагсаалтыг ухаалаг утсан дээрээ тэмдэглэгээ тавьж, авч болдог тусгай аппликейшний тусламжтайгаар хийж болох юм. Жишээ нь, Evernote, OneNote зэрэг.

 

Цоглог хэмнэлтэй дуу чихэвчээр сонсож дэлгүүр хэснэ

© Depositphotos.com

Хүнсний дэлгүүрүүдэд тайван хөгжим явах нь элбэг. Энэ нь худалдан авагчийг тайвшруулж лангуу хооронд яаралгүй зугаалах боломжийг бүрдүүлнэ. Супермаркетуудын хурдан хэмнэлтэй дуу хөгжмийг тайван аялгуугаар солингуут л орлого нь нэмэгдэж байгааг олон удаагийн туршилт харуулжээ. Тиймээс дэлгүүр орохоос өмнө чихэвчээрээ өөрийнхөө сонсох дуртай хурдан хэмнэлтэй дууг тавиарай. Энэ тохиолдолд таны худалдан авалт илүү зардалгүй бас хурдан болно.

 

Гаатай цай ууна эсвэл гаа үнэрлэнэ

© Unsplash

Өлссөн үедээ дэлгүүр явахаас өөр аргагүй байгаа бол гэрээсээ гарахаас өмнө гаатай цай уу эсвэл гааны үнэртэй лаа ч болов асааж үнэртээд гараарай. Энэ ургамлын үнэр өлсөх мэдрэмжийг дардаг гэж үздэг. Гааны навчтай цай уусны дараа дэлгүүр ороход нарийн боовны тасгаас үнэртэх үнэр таныг урхидаж чадах ч үгүй. Ингэснээр та багагүй мөнгө хэмнэх боломжтой болно, хөнгөн хуумгай худалдан авалт хийхээс ч хамгаална.

 

Хэзээ хүнсний дэлгүүр орох нь зөв бэ?

© Anna Krivitskaya / Shutterstock, © NVS my world / Shutterstock

Дэлгүүрт урт дугаарт удаан зогсохгүйн тулд долоо хоногийн зөв өдрөө дэлгүүр орж байх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд олон хүн дэлгүүр хэсдэг, бүгд л ирэх долоо хоногийнхоо хүнсийг цуглуулах нь ойлгомжтой. Оройн цагаар болохоор хагас дутуу лангуу биднийг угтана, нарийн боов, талхны хувьд гологдол л үлдэх байх.

Тийм учраас дэлгүүр орох хамгийн зөв цаг бол – долоо хоногийн дундуур, өглөөгүүр байгаа юм. Жишээ нь, Лхагва эсвэл Пүрэв гарагт. Энэ үеэр худалдан авагчид бужигнахгүй, тиймээс сонирхсон бараагаа бусадтай нь тайван харьцуулж үзэх боломжтой. Магадгүй бага үнээр илүү ихийг худалдаж авах боломж ч гарч болох юм. Орох дэлгүүрийнхээ ажиллах цагийн хуваарийг интернетээс харах боломжтой тул танд ямар ч төвөг удахгүй болов уу.

 

Гэрээсээ холхон гэхдээ явганаар явахад төвөггүй зайд байрлах дэлгүүр сонгоно

© horyd yury / Shutterstock

Энэ бяцхан аргын тусламжтайгаар илүү килограмм жигнэмэг авахаас хамгаална. Яагаад гэвэл гэр хүртэл илүү их хүнд юм барьж явахыг хэн ч хүсэхгүй. Энэ арга нь ойрын хугацааны хэрэглээгээ бага багаар худалдан авдаг хүмүүст илүү тохиромжтой. Олон долоо хоногоор нь хоол хүнсээ нөөцөлдөг хүнд бол тохиромжгүй.

 

Ганцаараа дэлгүүр орох

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэрвээ та хүүхдээ эсвэл ойр дотнын хүнээ дагуулаад дэлгүүр ордог бол өөрт нэн шаардлагагүй зүйл худалдаж авах магадлал шууд нэмэгдэх юм. Дэлгүүрт хэдий хэр олон хүний бүрэлдэхүүнтэй орно төдий чинээ төлөвлөгөөгүй худалдан авалт хийхэд хүрнэ. Ганцаараа дэлгүүр ороход өөрт нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн дээр л анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд худалдан авалтыг илүү хурдан дуусгах юм.

 

Илүү мөнгө үрэхгүй байхад туслах лайфхак

Бид дэлгүүр орохоосоо өмнө төдий чинээ төгрөгт багтаана гэж төсөвлөдөг. Худалдан авалтыг төсвөөс хэтрүүлэхгүйн тулд дараах зөвлөгөөг дагаарай: тэргэнд хүнсээ хийхдээ үнийн хувьд ойролцоо төрлөөр нь ангил. Сонгосон хүнсийг кассан дээр бичүүлэх үед хэдий хэр төгрөгийн худалдан авалт хийснээ ойролцоогоор урьдчилан мэдэх (мөн төсвөөс хэтрүүлсэн эсэхийг) боломжтой болно.

 

Бонус: Тэргэн дэх бараа нь дүүрэн ч гэсэн бага хүнтэй дугаарын араас зогсоорой

© Depositphotos.com

Бид байнга сонголт хийхэд хүрдэг: дүүрэн хүнс цуглуулсан тэрэгтэй богино дугаарын ард зогсох уу эсвэл худалдан авагч болгоны сагсанд ганц хоёрхон хүнстэй урт дугаарын ард зогсох уу? Ажигч хүмүүсийн анхааруулж байгаагаар бол эхний хувилбар нь илүү хурдан явна гэнэ. Таны өмнө илүү их олон хүн байх тусам л төлбөр төлөх, элдэв юм асуухад илүү их цаг зарцуулдаг юм байна: тор авах уу, төлбөрөө картаар уу, бэлнээр үү, хөнгөлөлтийн карттай юу…

Хүнсний зүйл худалдаж авахад бага цаг, мөнгө зарцуулдаг ямар аргыг та мэдэх вэ?

23
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *