Германы хамгийн алдартай үйл явдлуудын нэг Oktoberfest фестивалийн тухай [34 фото]

0

Германы хамгийн алдартай үйл явдлуудын нэг Oktoberfest фестивалийн тухай [34 фото]

Германы Bavaria мужийн нийслэл Munich хотноо жил бүрийн 9-р сарын сүүлээс эхлэн 10-р сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдийг хүртэл 16-18 өдрийн турш үргэлжлэх нэгэн гайхалтай үйл явдал болдог нь Oktoberfest нэртэй фестиваль юм. Герман улсад болдог хамгийн алдартай үйл явдлуудын нэг, дэлхийн хамгийн том хөгжөөнт парк, яармаг худалдаа болох энэхүү фестивальд жил бүр 6 сая гаруй хүн оролцдог. Баварийн соёлын чухал хэсэг болох дээрх фестиваль энэ жил 200 дахь жилдээ тэмдэглэгдэж байгаа юм. Анхны Oktoberfest 1810 оны 10-р сарын 12-нд Ludwig I хаан болон гүнж Therese of Saxe-Hildburghausen нарын гэрлэлтийг хүндэтгэх бүх нийтийн хүндэтгэлийн өдөр байдлаар тэмдэглэгдэж, томоохон хэмжээний морины уралдаан зохион байгуулж байсан түүхтэй. 1811 онд морины уралдаан дээр газар тариалангийн үзэсгэлэн нэмэгдэж, харин морины уралдаан нь 1960 оныг хүртэл зохион байгуулагдсан байна. 1816 онд багт наадмын бүхээгнүүд нэмэгдэж, 1835 онд жил бүрийн Oktoberfest-ын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон баярын жагсаалыг анх хийсэн билээ. Дийлэнх нь Баварийн 8000 хүн үндэсний хувцсаа өмсөн баярын жагсаал хийх болсон нь өнөөг хүртэл хадгалагдаж иржээ. 1854 болон 1873 онд холерь өвчин дэлгэрсний улмаас, 1866, 1870 онд баваричууд германы иргэний дайнд оролцсоны улмаас, 1914-1918 онд дэлхийн нэгдүгээр дайн болсноос, 1939-1945 онд дэлхийн хоёрдугаар дайн болсны улмаас фестиваль тэмдэглэгдэлгүй өнгөрсөн ч 1880 оноос дахин худалдаа үйлчилгээний олон арван бүхээг, бүжиг, зугаа цэнгэлийн үйлчилгээнүүдтэйгээр илүү өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэгдэх болсон байна. Oktoberfest фестиваль анх тэмдэглэсэн тэр цагаасаа хойш өнөөг хүртэлх хугацаанд дайн, өвчин болон бусад аюул ослын улмаас нийт 24 удаа тэмдэглэгдэлгүй өнгөрч байсан түүхтэй юм. Энэ жил 200 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байгаа фестивалийн нэг онцгой үйл явдал болсон нь нээлтийн өдрөөр хамгийн анхны түүхэн тэмдэглэлт явдал болох морины уралдаан зохион байгуулагдсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. gamez

    2010/09/21 at 09:11

    wow so cool!

    [ Зассан: admin , өдөр 2010/9/21 14:21 ]

  2. Зочин

    2010/09/21 at 10:09

    mongold ingevel buuuun zodoon bolno doo

  3. turuu_designer

    2010/09/21 at 13:56

    yarihiig ni bolood zurgiig ni vediog ni uzheeree l sonshooroo harhaaraa neg bolson yag uuriin bieeer ochij neg uzeh yumsaan

  4. Dx555

    2010/09/21 at 13:59

    xaxa zodoon nch haashaa ym! :-x

  5. AngelAsokoo

    2010/09/21 at 14:32

    yoo yaar goiin be ?

  6. moochii

    2010/09/21 at 16:51

    unen laitai

  7. Jerking

    2010/09/22 at 07:35

    mgl-d iimerhuu bayar boldog bol nice2

  8. gamez

    2010/09/22 at 07:54

    DID I COMMENT ALREADY?

  9. luulii

    2010/09/29 at 15:14

    mongolchuud agsam tawiad buun yum boliiishdeeee :-) :-) :-) :-)

  10. Зочин

    2012/11/09 at 17:27

    bi ene festivaliig 2005kn uzej bsan.uneheer mash sain zohion baiguualttai bdog ym bna lee. beer ni gej unen tasarhai mash goy amttai bdag.3l uuhad l hangalttai bdag.za tegeed ter hool ene ter ni yarih umgui amttaidag daa.dahij ochih ymsan gej boddog ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *