Аймшигтай чихэр: хүүхдүүдэд Хэллоуины баяраар дотор нь зүү хийсэн амттан өгсөн байв

1

Огайо мужийн Фостори гэх жижигхэн хотын оршин суугчид хэдэн өдрийн турш айдастай амьдарцгааж байна. Тэд хүүхдүүдэд зүүтэй чихэр тараасан гэмт этгээдийг олохыг цaгдаагийн газраас шаардсаар байгаа юм.

Хотын цaгдаагийн газар хүүхдүүдийнхээ танихгүй хүнээс авсан амттаныг сайтар шалгаж үзэхийг эцэг, эхчүүдэд анхааруулжээ. Хэллоуины баярын үдэш зохион байгуулагддаг баярын арга хэмжээний дараа хоёр ч чихэрнээс зүү гарч ирсэн байна. Амттан сугалсан “азтай” хүүхдүүд өөр хоорондоо ямар ч холбоогүй. Азаар тэд гэмтсэнгүй, эрүүл саруул үлджээ.

cnn.com

Хэв журам саxиулагчдын зүгээс: “Бидэнд одоогийн байдлаар хоёр л тохиолдолд мэдэгдээд байна, гэхдээ бид үүнд бид маш анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Манай хотын хүүхдүүдэд xор уршиг учруулах гэсэн аймшигтай санаа сэдэлд бид үнэхээр цочирдоод байна” гэж мэдэгджээ.

depositphotos.com

Уг анхааруулга ард иргэдийн тайван байдлыг алдагдуулаад байна. Мөн орон нутгийн эмнэлгийн зүгээс баярын үеэр хүүхдүүдийнхээ цуглуулсан чихрийг авчирч рентген төхөөрөмжөөр шалгуулахыг эцэг, эхчүүдэд зөвлөж анхааруулсаар байна.

Та бүхнийг ч мөн аливаа зүйлсэд сонор сэрэмжтэй хандаж байхыг хүсье.

16
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *