Өдөрт 1000 удаа гэдэс таталт хийсэн ч “6 pack” буюу хэвлийн булчин гарахгүй байгаагийн шалтгаан юу вэ?

1

Гэдэс таталт тогтмол хийж ирсэн ч хэвлийн булчин тань ялгарч харагдахгүй байна уу? Хэрэв тийм бол дараах шалтгаанууд танд байгаа эсэхийг шалгаад үзээрэй. Манай сайт уншигч таны хэвлийн булчинг ялгаруулахад тань туслах зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлдлээ.

Гэдэс таталт хийх нь хэвлийн өөхлөлтийг арилгадаггүй

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гэдэс таталт хийх нь хэвлийн өөхлөлтийг үгүй хийж, тураадаг гэх ташаа ойлголт олны дунд нийтлэг байдаг. Судлаачид гэдэс таталт хийх нь хэвлийн өөхийг шатаах нөлөөгүй гэдгийг баталсан бөгөөд гэдэс таталт тогтмол хийх нь хэвлийн өөхийг шатаах бус биеийн ерөнхий жинг багасгах нөлөө үзүүлдэг аж.

 

Гэдэс таталт хийж байна гэдэг нь хэвлийн булчинтай болгоно гэсэн үг биш

© Depositphotos.com

Зөв, эрүүл хооллолтын дэглэмтэй дасгал хөдөлгөөнийг хослуулж байж сая хэвлийн өөхнөөс салах боломж бүрддэг. Гэдэс таталт зэрэг хэвлийн булчингийн дасгал тогтмол хийдэг ч хэвлийн булчин ялгарч харагдахгүй байгаа бол та хэвлийн өөхөө шатаах хэрэгтэйг зөвлөж байна. Хэвлий орчмын өөхөө та кардио болон тэсвэр шаардсан бусад дасгалуудыг хийж шатаах бүрэн боломжтой. Түүнчлэн эрүүл хооллолтоор хэвлийн өөхөө арилгахаас илүү өдөрт авах илчлэгийн хэмжээгээ бууруулах нь хурдан үр дүнг танд авчрах болно. Харин хэвлийн булчин тань харагддаг болсон цагт та буруу хооллолтын хэв маягаас татгалзаж, эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэх хэрэгтэй.

 

Зөв хооллолт хамгаас чухал

© pxhere.com, © pxhere.com

Жингээ хасахын гол үндэс нь тэжээллэг, эрүүл өөх тосоор баялаг авокадо, самар, хүнсний ногоо болон тахиа болон загасны мах зэрэг уургаар баялаг зөв хооллолт билээ. Түүнчлэн өөх тосгүй мэшил, йогурт зэрэг нь жин хасахад нэн тустай. Харин жин хасахад бус нэмэхэд тусалдаг бидний төдийлөн мэддэггүй хүнс гэвэл боловсруулсан үр тариа, ханаагүй өөх тос болон чихэрлэг хүнсийг нэрлэх байна. Иймээс зууш, чипс, жигнэмэг, чихрээс аль болох татгалзахыг эрхэмлээрэй.

 

Та өдөрт хэдэн удаа хооллодог вэ?

© Depositphotos.com, © Depositphotos.com

Эрүүл, чанартай хүнс хэрэглэж эхэлсэн бол өдөрт тогтмол цагуудад хооллож хэвшихийг танд зөвлөж байна. Судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүс өдөрт нэг удаа ихээр хооллох хандлагатай байдаг бол хэвийн жинтэй хүмүүс тогтмол цагуудад өдөрт 4 хүртэл удаа хооллодог болох нь тогтоогдсон байдаг. Иймээс нэг дор их хооллохоос татгалзаж, өдөрт хамгийн багадаа 3 удаа тогтмол хооллож хэвшээрэй. Ийнхүү тогтмол хооллох нь өлсөх мэдрэмжийг дарж, хэт их хооллолтоос сэргийлэх ач холбогдолтой байна. Түүнчлэн хүн өлссөн үедээ эрүүл бус, илчлэг өндөртэй хүнс хэрэглэх хандлагатай байдаг бол тогтмол хооллож хэвшсэнээр аль болох эрүүл хүнсийг зохистой хэрэглэх сэтгэлзүйн хариу үйлдэл хүнээс гарч байдаг ажээ. Иймээс дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Та хэвлийн булчингаа гаргах оролдлого хийж байсан уу? Ямар үр дүнд хүрсэн тухайгаа сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

25
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Нээрээ

    2021/11/16 at 14:17

    Өдөрт 4-5 удаа жижгээр хооллож байх хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *