Ухаалаг бугуйн цагнууд

0

Ухаалаг бугуйн цагнуудШинэ тоног хэрэгслүүдэд дурлагчдын ухаан санаанд ухаалаг бугуйн цаг гэдэг зүйл огтоос шинэ зүйл байхаа болиод байна. Технологийн ертөнц дэх томоохон брэнд нэртнүүдийн зүгээс ухаалаг бугуйн цагнуудыг үйлдвэрлэлээс гаргаж эхлээд байгаа ба үйлдвэрлэлийн шатанд, туршилтын шатанд явж байгаа олон бүтээгдэхүүнүүдийн дундаас үйлдвэрлэлээс хэдийнээ гарч, худалдан авагчдын гар дээр очиход бэлэн болоод байгаа мөн аль хэдийнээ худалдаалагдаад эхэлчихсэн ухаалаг бугуйн цагнуудыг танилцуулахаар шийдлээ. Хөгжил дэвшилтэй хамт алхахыг хүсэж байгаа хүн бүрийн алгасаж орхимгүй мэдээлэл юм шүү.

1. I´m Watch, $465
Ухаалаг гар утастайгаа холбоод дуудлага, мессэж, цахилгаан шуудан, апп-уудаа үзэх боломжтой.
2. Garmin Fenix, $399.99
 
Явган аялагчид, адал явдлын хайгуулчдад төгс тохирох бүхий л навигацийн хэрэгслүүдийг агуулсан.
3. Pebble Watch, $150
 
Блютут /Bluetooth/ ашиглан айФон /iPhone/, Андройд /Android/ ухаалаг гар утаснуудтайгаа холбосноор дуудлага, мессэж, цахилгаан шуудан ирэх үед зөөлөн чичирхийллээр танд мэдэгдэнэ.
4. Motorola MOTOACTV, $199
 
Идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг фитнессчин, гүйгч нарт тохирох хөлсний хамгаалалттай, загварлаг ухаалаг бугуйн цаг нь MP3 тоглуулагчтай.
 
5. Cookoo Watch, $129.99
 
Товчлуурыг дарснаар та хөгжим, зураг, видео зэргээ удирдахын зэрэгцээ гар утас болон бусад олон зүйлээ олох боломжтой.
6. Sony Smartwatch 2 /удахгүй худалдаанд/
 
Дэлхийн анхны Андройд үйлдлийн системийг дэмжиж ажилладаг ухаалаг цаг болох энэ цагаар дамжуулан та Гүүгл Плей /Google Play/ дээр боломжтой байдаг өргөн хүрээний апп-уудыг ашиглах боломжтой.
7. Suunto Ambit 2, $500
 
Судлаачид болон тамирчдад тохирох энэ ухаалаг цаг навигаци болон хурд, зүрхний цохилтын давтамж, далайн түвшнээс дээшхи өндөр, цаг агаарын нөхцөл зэргийг агуулсны дээр гүйх, дугуй унах, сэлэхэд зориулагдсан онцлогуудыг ч багтаажээ.
8. Casio G-Shock GB-6900AA, $180
 
Энэхүү ухаалаг бугуйн цаг нь орж ирж байгаа дуудлага, мессэж, цахилгаан шууданг мэдэгдэхээс гадна нэмэлтээр гар утас хайгч, сигнал алдагдахыг мэдэгддэг байна.
9. Meta Watch, $300
 
Цахилгаан шуудан, текстүүд, цаг агаар, валютын ханш тэргүүтэй олон зүйлийг мэдэх боломжийг олгоно.
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/05 at 19:31

    odoo 1 t ni samsung gear l bga bhda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *