Их биеийн өргөн тоноглол хийгдсэн Порше Кайен

0

Их биеийн өргөн тоноглол хийгдсэн Порше КайенАвто тюнингийн Приор Дизайн /Prior Design/ компани Герман улсын Порше /Porsche/ брэндийн 2002 оноос эхлэн худалдаанд гаргаж эхэлсэн Порше Кайен /Porsche Cayenne/ маркын машинд их биеийн өргөн хэмжээний тоноглол хийжээ. Таван хүний суудалтай, дундаж хэмжээ бүхий тансаг зэрэглэлийн энэ машиныг тоноглосон хэд хэдэн хувилбарууд байдаг ч Приор Дизайны тоноглол үнэхээр гайхалтай болж чадсан байна. Урд буфер дээр суурилуулсан ЛЕД гэрэлнүүд нь өдрийн цагаар асахын дээр урд талд нэмж өргөжүүлэн суулгасан хаалттай холбож хийсэн сараалж нь машины өнгө төрхийг үнэхээр онцгой харагдуулах аж. Хажуугийн хормой нь арын буфер хүртэл арын дугуйн дээгүүрх нум хэлбэрээр үргэлжилсэн байна. Порше Кайен Турбо /Porsche Cayenne Turbo/ машин 30,000 долларын үнээр худалдаалагдах юм.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *