Олон хүн шээсээ барьж чаддаггүй өвчнөөр шаналдаг. Үүнийг зогсоох 6 арга зам

2

Шээсээ барихгүй байх гэдэг нь шээсээ тогтоож дийлэхгүй буюу шээс боловсруулах системийн хэт идэвхтэй байдлыг хэлнэ. Энэ нь сфинктер хэмээх шээс зохицуулах булчингуудыг хянах хяналт алдагдаж шээс асгарах тухай ойлголт юм.

Ахимаг насны эмэгтэйчүүдийн 30%, мөн төдий насны эрчүүдийн 15% нь ийм өвчнөөр өвчилсөн байдаг ба чихрийн шижинтэй, тамхи татдаг, хэт их жинтэй, архи их уудаг хүмүүст ийм зовиур их байх магадлал бий.

Шээс барихгүй байх хэлбэрүүд

1. Шээсээ барьж чадахгүй

Насанд хүрсэн хүмүүст их тохиолдох ба диуретик эм хэрэглэдэг хүмүүст их тохиолдоно.

2. Үйл ажиллагааны улмаас шээс барихгүй байх

Сэтгэл зүйн болон биеийн байдлаас болж ариун цэврийн өрөө орж амжихгүй эсвэл шээс гаргах бодол төрөхгүй оройтох зэрэг явдал юм. Саяхан цус харвасан болон оюун ухааны ямар нэг бэрхшээлтэй хүнд их тохиолддог.

3. Хавсарсан байдлаар шээс барихгүй

Нэрнээс харахад дээрх хоёр шинж хавсарсан байдлаар илрэхийг хэлнэ.

Юунаас болж шээсээ барьж чадахгүй болдог вэ?

  • Нас ахисан хүмүүст тохиолдох шалтгаан
  • Давсагны хэмжээ агшсан
  • Булчингийн хяналт суларсан
  • Шээсний системийн холбох эд эс суларсан
  • Янз бүрийн эмнээс болж ялгарах шээсний хэмжээ ихэссэн
  • Хөдөлгөөн багассан учир ариун цэврийн өрөө ороход хүндрэлтэй

Эмэгтэй хүнд тохиолдох шалтгаан:

  • Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлт. Мөн сарын тэмдэг, төрөх зэрэгт хамаатай
  • Ташааны булчин суларсан
  • Эстроген ялгарах нь багасч үүнээс улбаалан эмэгтэй хүний бэлэг эрхтэн багассан

Эрэгтэй хүнд тохиолдох шалтгаан:

  • Түрүү булчирхай томорсон
  • Шээсний сүвийн хорт хавдар
  • Архи уух, тамхи татах, удамшил

Залуу, өсвөр үеийнхэнд тохиолдох шалтгаан:

  • Ташааны орчмын үйл ажиллагаа доголдсон
  • Хэт өтгөн шээс
  • Шээс гарах зам халдвар авсан
  • Ташаа орчмын гэмтэл
  • Хар тамхи, архи, кофеин

Шээс барихгүй байгааг илэрхийлэх хэд хэдэн шинж тэмдгүүд

Гэв гэнэт маш их шээс хүрэх, арьс загатнаж, туурч, шархлах, хэрвээ шээс таны арьсанд хүрвэл шээсний замын халдвар авах магадлал бий, сэтгэл зүйн тэмцэл: ганцаардах, тусгаарлагдах, депресс зэрэг, шээсэнд цус байх, шээх үед өвдөж хорсох, шээхэд ташаа, гэдэсний доод хэсгээр өвдөх, булчингийн ерөнхий ядаргаа, шээс өөрөө мэдээгүй байхад гарах, спортоор хичээллэх болон явган явах, инээх, сексийн үеэр болон амрах үед шээс гарах зэрэг болно.

Шээсээ барьж чадахгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх аргууд

1. Шингэн уух

Өдөрт ядаж 1,5-2 литр ус ууж бай. Мөн шинэ ногооны шүүс, хийжүүлсэн ус, өвсний цай, ясны шөл зэргийг ууж болно. Өтгөн шээс нь бие организмыг хямраах учир шингэн их ууж суллах нь чухал юм.

2. Унтахын өмнө шингэн зүйл бага уух

Унтахын өмнө уудаг шингэнээ багасган шөнөдөө ариун цэврийн өрөө явдаг тоогоо багасгаж болно. Хэдхэн балга уснаас өөр юм уухаа болих хэрэгтэй ба унтахаас өмнөх 3 цагт өөр юм ууж хэрэггүй.

3. Архи болон кофе уухаа багасгах

Архи болон кофе нь шээс хөөх үйлчилгээтэй учир шээсээ барихгүй байх нөхцөл бий болгодог. Үдээс хойш архи, кофе уухгүй байхыг хичээ.

4. Жингээ барьж тамхи татахаа боль

Эрүүл хүнс хэрэглэж эслэг, антиоксидант аваад хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх, тамхи татахаас зайлсхий.

5. Шээс барих дасгал буюу Кегелийн дасгал хий

Кегелийн дасгал нь таны шээс барих замын булчинг чангалж шээсний хэмжээг барих боломжийг нэмэгдүүлж, шээс хоорондын зайг холдуулна.

6. Эмчлэх арга замын тухай эмчийн зөвлөгөө авах

27
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Davaajargal Battseren

    Davaajargal Battseren

    2018/05/07 at 20:17

    ????????⛑???????????????????

  2. .

  3. Данзан Аюуш

    Данзан Аюуш

    2018/05/07 at 21:40

    Ийм уед яах вэ

  4. Naranbadral Altankhuu

    Naranbadral Altankhuu

    2018/05/08 at 00:45

    Б. Далайжаргал

  5. Батмөнх Бадрал

    Батмөнх Бадрал

    2018/05/08 at 09:37

    Б. Цасаа

  6. Ganaa Gantsetseg

    Ganaa Gantsetseg

    2018/05/08 at 14:57

    Tseegii Nadmid

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *