
Сагсан бөмбөгийн спортод сэтгэл алдан дурлаж, тэмүүлдэг маш олон хүмүүс байдаг. Тэд бүгд өөр өөрсдийн гэсэн шүтэн биширдэг баг, тоглогчидтой. Сагсан бөмбөгийн тэмцээнүүдэд хүрэлцэн ирж, хайртай баг тоглогчдоо хөгжөөн дэмжиж байгаа шүтэн бишрэгчдийн дунд нэгэн шинэ чиг хандлага дэлгэрсэн нь эсрэг багийнхаа тоглогчдыг бүтэлгүйтүүлэх шинэ арга сэдсэн явдал ажээ. Тэд нэр алдартай хүмүүс, кино, хүүхэлдэйн киноны баатруудын нүүр эсвэл бусад янз бүрийн том зургийг эсрэг багийн тоглогчийг бөмбөг шидэх үед өмнө нь барьж сатааруулах арга сэдсэн байна.Яг бөмбөг шидэх үед хэн нэгэн алдартны томоос том толгой өмнө тань мэлийгээд эсвэл ямар ч утгагүй гаж дүр төрх гэнэт өмнө тань гараад ирвэл та оновчтой шидэж чадах уу? Бараг олонх хүн ийм тохиолдолд барьц алдах биз. Тийм ч учраас сагсан бөмбөгийн хорхойтнууд дээрх аргыг сэдэж, хэрэгжүүлж байгаа аж. Хөгжилтэй бөгөөд хоржоонтой арга үнэхээр мөн гэдэгтэй та бүхэн санал нийлэх бизээ. Ямартай ч сагсан бөмбөгийн фенүүдийн шинэ, хөгжилтэй чиг хандлагатай танилцацгаая.


0

0

0

0

0

0

0

0

Зочин
2012/02/25 at 22:33
alduulah gej uilee uzjiinedaa gej…
Зочин
2012/02/26 at 01:28
hoho goy sanaanuud bn shd
erxem_0505
2012/02/26 at 09:45
kakaz
enkule_fires
2012/02/26 at 15:02
heheheh
haur
2012/02/26 at 23:41
hahaha
Зочин
2012/02/27 at 20:37
ene evluuleg bn toonii sambar n dandaa 35 gej bgaz
chioiji
2012/02/27 at 22:43
l
Зочин
2012/02/29 at 21:02
35 chine collegeiinh mdhuu chi mdkum bjej biti ingej t1 yum bichej bgach