Эрх чөлөө радиогийн вэбсайтад тавигдсан шилдэг гэрэл зургууд

1
0
9,092

Эрх чөлөө радиогийн вэбсайтад тавигдсан шилдэг гэрэл зургууд


Коммунистын эсрэг суртал нэвтрүүлэг байдлаар Хүйтэн дайны үед байгуулагдсан Radio Free EuropeRadio Liberty радио нь АНУ-ын конгрессын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Зүүн Европ, Төв Ази, Ойрхи Дорнодын улс орнуудыг мэдээ, мэдээлэл, судалгаагаар хангах зорилготой ажилладаг. Хэрэглэгч та бүхнийг Дэлхийн улс орнуудад болж буй үйл явдлуудын талаарх товч мэдээллээр хангах үүднээс тус радиогийн албан ёсны вэбсайтад нийтлэгдсэн мэдээний шилдэг гэрэл зургуудыг нийтэлж байгаа маань энэ юм.

11-р сарын 29-нд Гүржийн Рустави хотод болсон үйл явдлын үеэр 8 тоннын жинтэй ачааны машиныг Лаша Патариа гэгч чихээрээ чиржээ. 32 настай гүрж эр ачааны машиныг 21,5 метр чирж, Гиннесийн Дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. /AFP/Vano Shlamov/

Парисын Элисейн ордонд болсон уулзалтанд хүрэлцэн ирсэн Амазон Энэтхэгийн Каяапо омгийн тэргүүн Раони Цуккарамае. /Reuters/Gonzalo Fuentes/

Австралийн Сидней хотын Кловелли Бичид улаан замаг цэцэглэсэн эрэгт, усан дотор зогсож буй сэлэгч. Замагны улмаас Бонги Бич зэрэг зарим газруудад хэсэг хугацаагаар сэлэхийг хориглоод байгаа юм. Энэхүү улаан замаг нь ямар нэгэн хортой нөлөөгүй хэдий ч замганд будагдсан усанд сэлэхгүй байхыг хүмүүст зөвлөж байгаа аж. Учир нь усан дахь аммиакын хэмжээ өндөр болсон байж магадгүй учир арьсанд цочрол өгч болзошгүй гэнэ. /AFP/ William West/

Мянмарын умард хэсэг дэх Хятадын дэмжлэгтэй зэсийн уурхайг эсэргүүцсэн нутгийн иргэд болон буддийн лам нарыг тараахаар цагдаа нар усан буу болон нулимс асгаруулагч хий хэрэглэсэн бөгөөд тэрхүү эсэргүүцэлд нэгдсэн буддийн зарим лам нар эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. /AFP/J Maung Maung/

Истанбул дахь Оттоманы үеийн Сулейманы сүм хийдийн дээгүүр нар жаргаж байна. /Reuters/Murad Sezer/

Бээжингийн бизнесийн төв дүүргийн зам дагуу дугуй засварын чингэлэгнийхээ дэргэд суугаад ном уншиж байгаа эр. /Reuters/Jason Lee/

Токиод болсон хэвлэлийн урьдчилсан үзлэг дээр Кембрижийн гүн, ханхүү Вильям болон түүний гэргий, гүнгийн авхай Кейт Миддлтон нарын лааны тосон баримлуудыг хүмүүс үзэж сонирхож байна. Токио дахь Мадам Тюссогийн музей 2013 оны 3-р сард 60 гаруй лаан бүтээлтэйгээр үүд хаалгаа дахин нээх аж. /AFP/Yoshikazu Tsuno/

11-р сарын 28-нд Албани улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 100 жилийн ойн үеэр Косовогийн Пристина хотод Албанийн далбаан доор Албани үндэсний хүүхдүүд марш хийн алхаж байна. /AFP/Armend Nimani/

Албаний нийслэл Тирана хотын гол өргөн чөлөөн дэх 550 хавтгай дөрвөлжин метр хэмжээ бүхий Албаний далбааг дүрсэлсэн аварга том бялууг зүсэж байгаа ахлах тогооч. /AFP/Gent Shkullaku/

Ираны Урмиа хотын намрын өнгө. /Masud Ashrafi/

Тегеран хотод Esteghlal F.C. болон Foolad F.C. багуудын хооронд болсон тоглолтын үеэр. /Mehr/

Ираны Ахваз хот дахь гүүр мананд хучигдан харагдахгүй болж байна. /IRNA/

Энэтхэгийн Дели хот дахь Ямуна голын усанд завиа сэлүүрдэн яваа эрийн дээгүүр нисэлдэх шувууд. /Reuters/Mansi Thapliyal/

11-р сарын 27-нд Багдадын Шуала дүүрэгт болсон тэсрэх бөмбөгний дайралтын дараах хог хаягдлын дунд зогсож байгаа эр. Иракын нийслэл дэх гашуудлын жагсаалын үеэр болсон гурван машины бөмбөгдөлтөнд 23 шийт муслимууд амь үрэгдсэн бөгөөд хамгийн олон хүний амь эрсэдсэн дайралт Шуала дүүрэгт болсон нь шийтийн мөргөлийн газрын гадаа байсан машинд суурилуулсан бөмбөг дэлбэрч, есөн хүн амь үрэгджээ. /Reuters/Mohammed Ameen/

Москвагийн төв дэх галт тэрэгний буудлын ойролцоох Оросын коссаксын эргүүл. Уламжлал ёсоор бол Коссакс нь Оросын хил орчмын газруудыг хамгаалдаг боловч ерөнхийлөгч В.Путины хөхүүлэн дэмжсэн дахин сэргэлтийн хэсэг байдлаар 11-р сарын 27-нд Москвагийн төв хэсэгт эргүүл хийжээ. /Reuters/Maксим Шеметов/

Газни хотод анхны цас орох үеэр гар тэргээ түрэн явж байгаа Афган хөвгүүд. /Reuters/Mustafa Andaleb/

Шинэ Зеландын Веллингтонд болсон “The Hobbit” киноны анхлан гаргалтын үеэр хоббитын үүрний өмнө алхаж байгаа найруулагч Питер Жексон. /AFP/Marty Melville/

11-р сарын 28-нд Пристинад болсон Албаний тусгаар тогтнолыг зарлан тунхагласан баярын үеэр цаасан сахал амныхаа дээр барин зургаа авахуулсан хоёр Косовогийн Албаничууд. Тунхаглалын билэг тэмдгийн хүндэтгэлд зориулагдсан ийм сахлаар өөр олон хүмүүс гоёсон байжээ. /Reuters/Hazir Reka/

11-р сарын 27-нд Кайрын Тахрир талбай дээр ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн эсрэг уриа дуу дуулж байгаа засгийн газрыг эсэргүүцэгчид. Мурсиг эсэргүүцэгчид хэмжээгүй эрх мэдлийн шинэ үе ард иргэдэд заналхийлж байна гэцгээж байгаа ба Египетийн цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна. /Reuters/Asmaa Waguih/

Азербайжаны Сиябли тосгоны замыг дэгдээхэйнүүдийнхээ хамт гаталж байгаа эх нугас. /RFERL/Abbas Atilay/

Косовогийн Пристина зочид буудал дахь Албаний далбааны шигтгэмэлийн урд зогсоо зураач Саймир Страти. 2006 оноос хойш шигтгэмэл бүтээлүүдээрээ зургаан удаа Гиннесийн Дэлхийн дээд амжилтын шагналыг хүртэж байсан тэрээр бараг 1.4 сая шошоор урласан 65 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий энэхүү шигтгэмэлээ Албаний тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан бүтээжээ. Албаничууд энэхүү ойгоо 11-р сарын 28-нд тэмдэглэсэн байна. /Reuters/Hazir Reka/

Газын зурвасын өмнөд хэсгийн хилийн Рафах цэг дэх Египет-Газын хилийн доогуурх хууль бусаар хил нэвтрэх хоолойд ажиллаж байгаа эрчүүд тамхилж байна. /Reuters/Mohammed Salem/

Кайрын Тахрир талбайн ойролцоо Египетийн цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн цагдаа нар нулимс асгаруулагч хийнээс болж, амьсгал нь боогдсон Египетийн босогчийг сэргээхээр оролдож байна. Эсэргүүцэгч залуус болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөн маш олон хүнийг хамарсан юм. /AFP/Gianluigi Guercia/

Брюссель дэх Европын Парламентын байрны ойролцоо цагдаа нартай тулсан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид. Тэд сүүний үнийн уналт болон европын хөдөө аж ахуйн талаарх улс төрийн бодлогыг эсэргүүцсэн байна. /AFP/John Thys/

Германы Мунстер хотын Үндэсний түүхийн музейд гаргах үзэсгэлэнд тавигдах аварга халимны 650 кг жинтэй, 16 метр урт гавал болон сээр нурууны ясыг бэлтгэж байгаа чихмэлчин Вернер Бекман. /AFP/Frso Gentsch/

Лондонгийн 02 аренад Роллинг Стоунз хамтлагтай дуулж буй Майк Жаггер. Стоунзууд алтан ойн баяраа тэмдэглэхээр таван жилийн алгасалын дараа 11-р сарын 25-нд тайзан дээр гарсан байна. 60-аад оны дундаас 70-аад оны эхэн үед нэг хамтлаг байсан гоцлол дуучин Жаггер, гитарчин Кейт Ричардс, Ронни Вууд, бөмбөрчин Чарли Ваттс нар хуучин гишүүн Билл Виман, Мик Тейлор нартай нэгджээ. /Reuters/Toby Melville/

Кайрын Тахрир талбай дээрх “Мурси яв” гэсэн граффит бичгэн дээгүүр алхаж байгаа Египет эр. Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаалд нэгдэгчид Египетийн цагдаа нартай мөргөлдсөн байна. /AFP/Mahmoud Khaled/

Кайрын цагдаа нарын нулимс асгаруулагч хийнд өртсөн босогч газар хэвтэж байна. Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг эсэргүүцсэн хүчтэй эсэргүүцэл Александриа, Порт Сайд, Суэз зэрэг газруудад болжээ. /Reuters/Mohamed Abd El Ghany/

Хятадын зүүн хэсгийн Жежиан мужид шинэхэн баригдсан хурдны замын дунд байгаа хагас нураагдсан байшингаа зааж байгаа Лю Баоген. 67 настай Лю болон 65 настай түүний эхнэр нар засгийн газраас санал болгосон 41.300 доллараас илүү мөнгө авна гэж дөрвөн жилийн турш тэмцэлдэж байгаа аж. Зам албан ёсоор нээгдээгүй байгаа ба эцсийн бүлэгт Лю санал болгосон мөнгийг авахаар болж байгаа гэнэ. /AFP/

Белград дахь LIMIT амьд урлагийн фестиваль дахь үзэсгэлэн. /RFE/Vesna Andjic/

Нардаран дахь Ашурагийн өдрийг тэмдэглэж байгаа Азербайжаны шийт муслимчууд. /RFE/Abbas Atilay/

Нардаран дахь Ашурагийн өдрийг тэмдэглэж байгаа Азербайжаны шийт муслимчууд. /RFE/Abbas Atilay/

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2012/11/30 at 21:37

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.