Уран сайхны болон олон ангит киноны зураг авалт – урт бөгөөд хүнд хэцүү ажил. Киноны зураг авалтад оролцсон багийн гишүүд зүрх сэтгэлээрээ бие биетэйгээ холбогдоно. Зарим нэг нь кинондоо үнэхээр уусан шингэж энэ мөчийг шивээс байдлаар өөртөө үлдээхийг ч хүсдэг байна. Та бүхэндээ тоглосон кинондоо зориулж шивээс хийлгэсэн зарим нэг тохиолдлуудыг танилцуулахаар бэлдлээ.
1. “The Avengers” кинонд тоглосон жүжигчид адилхан шивээснүүд хийлгэжээ
Бага Роберт Дауни, Скарлетт Йоханссон, Жереми Реннер болон Крис Хемсворт нар “The Avengers”-ийн багийг санагдуулам шивээс хийлгэцгээжээ.
2. Леди Гага болон “A Star Is Born” кино
Жүжигчин, дуучин бүсгүй “la vie en rose” гэдэг үгтэй сарнай шивүүлсэн юм. Энэ дууг “A Star Is Born” киноны дүр дуулдаг ажээ.
3. Эмилия Кларк “Me Before You” киноныхоо дүрд зориулж шивээс хийлгэсэн байна
Эмилиягийн чигчий хуруун дээр нэгэн төрлийн зөгийний шивээс бий. Яг ийм зураг “Me Before You” номын дүрд байдаг юм.
4. Эмилия Кларк болон “Game of Thrones”
Шивээс хийлгэсэн гэрэл зургаа ийн тайлбарлан бичсэн байв: “Эх хүн хүүхдүүдээ хэзээ ч мартахгүй гэдэгт итгэлтэй байхаар л хийлээ”.
5. Софи Тёрнер ч гэсэн “Game of Thrones” кинонд оролцсоноо мартахыг хүсээгүй бололтой
Софи өөрийн тоглосон Сансагийн гэр бүл Старкын бэлгэ тэмдгийг шивүүлжээ. Чонын толгой доор “Сүрэг амьдарсаар” гэж бичсэн юм.
6. Софи Тёрнер мөн “Dark Phoenix” киноны дурсгалд зориулж шивээс хийлгэжээ
Жүжигчний хуруун дээр галын дөлийг дүрсэлсэн шивээс бий – Жин Грей дүрийнхээ дурсгалд зориулав.
7. “The Lord of the Rings” кинонд тоглосон жүжигчид бүгд адилхан шивээстэй
Тэд бүгд “ес” гэдэг үгийг шивүүлсэн, гэхдээ эльф хэлээр шүү.
8. Том Харди болон Леонардо Ди Каприогийн мөрий
Том Харди – “Leo Knows All” (“Лео бүгдийг мэднэ”) гэдэг шивээсний эзэн. Харди болон Ди Каприо хоёр маргалдаад мөрий тавьжээ: жүжигчид Хардиг “The Revenant” киноныхоо дүрээр Оскарт нэр дэвших эсэх талаар маргалдсан байна. Ди Каприо түүнийг нэр дэвшинэ гэж хэлж, түүний ч зөв байжээ. Ингээд Том маргааны ялагчийн сонгосон үгийг биедээ шивүүлэхээс өөр арга үлдээгүй юм.
9. “Suicide Squad” киноны баг бие биедээ адилхан шивээс шивж өгчээ
Киноны багийнхан бүгд адилхан шивээс хийлгэцгээсэн. Марго Робби болон Уилл Смит хоёр бүр машин гартаа барьж бусдадаа “SKWAD” гэдэг шивээс хийж өгчээ.
10. “Pretty Little Liars” олон ангит киноны эмэгтэй жүжигчид киноны зураг авалт дууссанд зориулж шивээс хийлгэцгээжээ
Жүжигчид долоовор хуруун дээрээ тоглосон дүрийнхээ эхний үсгүүдийг шивсэн байна.
11. Флоренс Пью “Midsommar” киноны дурсгалд зориулж шивээс хийлгэв
Жүжигчин бүсгүйн гар дээрх шивээс нь тавдугаар сард болдог наадмын модонд зориулагдсан – “Midsommar” киноны үйл явдал зуны энэ л наадмын үеэр өрнөдөг ажээ.
12. Том Холланд Хүн-Аалзын шивээстэй
Бүтээсэн дүрийнхээ дурсгалд зориулж уландаа шивээс хийлгэсэн юм.
13. Жонни Депп-д дүрийнх нь шивээс таалагдсан тул өөртөө яг адилханыг шивүүлсэн
Деппийн тоглосон Болжмор Жек-д хараацайны шивээс байдаг. Жүжигчинд тэрхүү шивээс нь таалагдсан тул киноны зураг авалт дууссаны дараа уг зургаар өөртөө шивээс хийлгэжээ. Гэхдээ бага зэрэг өөрчилсөн юм. Деппийн хараацай нь үл ялиг нөгөө тийшээ хазайсан, доор нь “Жек” буюу Деппийн хүүгийн нэр шивээстэй.
Хэрвээ жүжигчдэд хийлгэсэн шивээс нь таалагдахаа боливол амархан арилгаж болно. Бие дээрх зураг мөнхийн байна гэж юу байх вэ дээ.