Гайхаж бишрэх үү эсвэл толгойгоо сэгсрэх үү гэдгээ мэдэхгүй балмагдахад хүргэх Тайландчуудын амьдралыг харуулсан 20 гэрэл зураг

0

Тайланд бол олон улсын жуулчдын хөлд дарагдсан газар. Ирсэн жуулчид ард түмний сонин хачин амьдрал, соёл урлагийг сонирхох нь их.

Энэ улс бидний анхаарлыг ч гэсэн татсан тул та бүхэндээ сонирхолтой байж болох гэрэл зургуудаас танилцуулахаар бэлдлээ.

Этгээд хачин зүйл огт алга, тайландын шивээсний салоны үйлчлүүлэгчдэд зориулсан үнэгүй тайвшруулах нэмэлт үйлчилгээ. Муурнууд тусгайлан дэмжлэг үзүүлж байна

© Esster Tattoo Studio / Facebook

 

Тайландад шумбаж байтал ийм сайхан зүйлтэй таараад. Миний баярласан ч гэж яана, хажууд шумбаж байсан хүн амжиж гэрэл зураг даржээ

© MrNinoo / Reddit

 

Maeklong Railway Market нь төмөр зам дагуу байрласан. Галт тэрэг дөхөж ирэхээр бүх бараа болон сүүдрэвчүүдээ хураадаг зах

© Fabio Achilli / Flickr, © shankar s. / Flickr

 

Тайландад бүх зүйл хатуу чанга зохицуулалттай, муурнууд ч бас хууль дүрэм сахих ёстой. Энэ нөхөр хөл хорины дэглэм зөpчсөн хэмээн бaригджээ

© TCNN Networks / Facebook

 

Энэ кафед нэгэн залуу өөрийгөө Том Круз гэж танилцуулжээ. Дурсгалын гэрэл зургаа хүндэтгэлтэй газар өлгөжээ

© SuddenlyOutOfNoWhere / Reddit

 

Тайландын дэлгүүрт тохиолдох жирийн л үзэгдэл

© Jejene Narumpa / Facebook, © Jejene Narumpa / Facebook

 

Бангкокын зарим нэг худалдааны төвүүдийн цахилгаан шат нь товчлуурын оронд хөлөөр гишгэдэг педальтай ажээ

© Grande_Yarbles / Reddit

 

Аав, ээж хоёр Тайландад амарч яваа юм. Тэдний ирүүлсэн гэрэл зураг танд таалагдана гэж бодож байна

© bebeschtroumph / Reddit

 

Эндхийн эрэг Мальдиваас дутахааргүй. Цэвэрхэн бас амьд уур амьсгал нь үнэхээр таалагдсан шүү

© marat12197777 / Pikabu

 

Буддын хөшөө нар жаргах үеэр

© kankankavee / Instagram

 

Энэ чинь Тайланд шүү дээ, хонгор минь!

© เกาะติดฅนกู้ภัย / Facebook

 

Байцааны хэлбэртэй зөөлөн тоглоом – автомат машинаар зардаг ажээ

© ghengischaan / Reddit

 

Дэлхийд үнэтэйд тооцогдох хоолыг агуйгаас олж авдаг гэнэ. Өнөөдөр тэр арал дээр нь ирцгээлээ

© marat12197777 / Pikabu, © Reforma.imufomot / Wikimedia Commons

“Энэ бол хараацайны үүр юм. Хоол хүнсний үлдэгдэл, өд, шүлc болон байгалийн материалаар үүрээ барьдаг. Азичууд үүгээр хийсэн шөлөнд маш их дуртай. Нэг килограмм нь 3000 хүртэл ам.долларын үнэ хүрдэг ажээ”

 

25-хан доллараар ийм газар буудлын өрөө авсан, тэгээд би ганцаархнаа буудаллаад байгаа зочин нь

© masonarypp / Reddit

 

Тайландад олж харсан зүйл. Дэлгүүрийн нарийн боовны тасагт масло, сахар түрхсэн талх байна. Манайд л ийм зүйл иддэг гэж боддог байлаа.

© Primaleks / Pikabu

 

Зайрмагтай хачиртай талх, эндээ бас их алдартай юм байна

© Unknown author / Imgur

 

Шөнө болгон зогсоол дээр машинууд нь хоёр эгнээ болоод нэгийгээ таг хаагаад зогсчих юм. Тэгээд өглөө яагаад сигнал дарж хэрүүл уруул болдоггүй юм бол гэж би их удаан бодсон шүү.

© 65222845 / Pikabu

“Машинууд шөнөдөө зогсоолд зогсохдоо карданаа татдаггүй юм байна. Хэрвээ зогсоолоос гарах болбол машиныг түлхээд л гарчихна”

 

Хүүхдийн цэцэрлэгийн ойролцоох замын 3D явган хүний гарцын тэмдэглэгээ

© ข่าวชาวบ้าน – Thai TV Social / Facebook

 

Гэлэнмаа нар нийтийн унаанд суудлын давуу эрхтэй

© Yburgrebnesor / Reddit, © otilohc / Reddit

 

Бангкокийн хөвдөг зах

Amigo Fineso / Flickr

 

Тайландад ийм зүйл олж харлаа. Та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ

© Rio3641 / Pikabu

 

Энэ ширүүн харцтай муур – нутгийн босс. Тарвасны талбай дээр хамгаалагчаар ажилладаг ажээ

© ไข่มุกอิอิ / Facebook, © ไข่มุกอิอิ / Facebook

 

Миний толгой дээр могой байна, гэхдээ намайг Медуза гэж хэлээд үзээрэй. Тайландаар аялсан гэрэл зургуудын нэг нь

© KraSop16 / Reddit

 

Тавтай нойрсоорой, Тайландаас

© iNeverQuiteWas / Reddit

Та Тайландад амьдарч чадах уу? Энэ улс танд ямар санагддаг вэ?

37
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bruhhh

    2021/05/17 at 18:32

    Tailandad ocd erees emru…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *