Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны богинохон хөлийг хараад интернэт хэрэглэгчид элгээ хөштөл инээцгээв

2

“Алдар цуутай”, “Ялагдашгүй” Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны нэр гарчигт заларлаа. Энэ удаа пуужин хөөргөх эсвэл цөмийн зэвсэг туршиж үзэх тухай биш, гэхдээ түүний үйлдэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг хүчтэй санагдуулав.

Ким Жон Ун цагаан морь унаж, Хойд Солонгосын хамгийн өндөр оргил болох Паэкту ууланд гарчээ. Түүний зураг авалтыг хараад та суртал ухуулга гэж бодож болох ч, Ким Жон Уны морь унаж байгаа байдал үнэхээр гайхалтай байв.

kcna / Website

 

kcna / Website

Энэ үнэхээр сайхан морь байна. “The Lord of the Rings” киноны Shadowfax-тай бага зэрэг ойролцоо харагдаж байна, тийм биш гэж үү? Гэхдээ морь чухал зүйл биш: Ким Жон Уны хийдэг бүх үйлдэл бараг бэлгэдэл болдог эсвэл ямар нэгэн чухал утга санааг илэрхийлдэг. Энэ удаа ч гэсэн ялгаагүй.

kcna / Website

 

“Давхиарай Shadowfax минь, бидэнд ямар хурдан гэдгээ харуул!”

kcna / Website

 

kcna / Website

Эрдэмтнүүд Ким Жон Уныг 2750 метрийн өндөрт орших цасаар хучигдсан Паэкту ууланд гарсан нь ямар нэгэн чухал мэдэгдэл хийхээр төлөвлөж байж магадгүй гэж үзжээ. Энэ уул онцгой газар бөгөөд Хойд Солонгосын үлгэр домогт хүртэл гардаг аж. Яагаад гэвэл энэ ууланд Ким Жон Уны эцэг Ким Жон Ил мэндэлж байжээ.

kcna / Website

 

kcna / Website

“Паэкту уулын оргил дээр морьтой давхиж буй түүнийг харахад, хүчирхэг улс орныг итгэл үнэмшил, чин хүсэл зоригоор бүтээн босгосон агуу их амжилтаа сүрлэг Паэкту уултай харьцуулан бахархаж, омогшиж байгаа нь илт байв.” хэмээн Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн эх сурвалж болох KCNA дурьджээ. Түүний нүднээс бахархам гавъяа дүүрэн мэдрэгдэж байсан аж.

kcna / Website

 

kcna / Website

Олон улсын энх тайван болон Аюулгүй байдлын чиглэлээр Солонгосын их сургуулийг амжилттай төгссөн, “EU” компанийн ажилтан Дэун Чой түүний морь унаж, уулын оргилд гарсан нь ямар утга учиртай болохыг тайлбарлажээ.

“Миний бодлоор, хэдийгээр Вашингтон болон Пхеньян хоёрын хоорондох хамтын ажиллагаа бүтэлгүйтсэн боловч, тэр өөрийн хүч чадлаа харуулахыг хүссэн байх.” гэжээ.

kcna / Website

Харин бусад хэд хэдэн эх сурвалжууд тэр дундаа Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ким Жон Уны ашиг сонирхлоос болж, янз бүрийн тайлбар хийж байгаа аж. Тухайлбал энэ нь АНУ руу чиглэсэн мессеж байсан гэж үзэж байгаа бол, зарим нь Хойд Солонгосын удирдагч моринд хэтэрхий хэрцгий хандаж байна, тэр өөрийн өвөө эсвэл Путин шиг харагдахыг хүссэн гэх мэтээр бичжээ.

43
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Enkh-Erdene Damdin

    Enkh-Erdene Damdin

    2019/10/19 at 14:22

    Odoi

  2. Батдаваа Б.

    Батдаваа Б.

    2019/10/19 at 14:28

    jijken holtoi ym bol jijken mori unahgui

  3. Мөнх Гэрэлт

    Мөнх Гэрэлт

    2019/10/19 at 15:00

    Богинохон хөлийг хараад, богинохон бодолтой хүмүүс л инээдэг байх.

  4. Зочин

    2019/10/19 at 15:18

    Богинохон хөл хараад богинохон бодолтой хүмүүс л инээцгээдэг юм. Хүний хийж байгаа юмыг хараад учир утгыг нь бодохын оронд хөлнийх нь уртыг хараад сууж байгаа нь өөрөө инээдтэй. Тэгээд бас намхан хүн богино хөлтэй байдгыг одоо л мэдэж байгаа юм уу.

  5. Мөнх Баатар

    Мөнх Баатар

    2019/10/19 at 15:22

    өөрсдөө бандааш , нолийн цаасаа үйлдвэрлэж чадахгүй ээ,тэгсэн мөртлөө цөмийн технологи хөгжүүлж чадсан хөдөлмөрч үндэстнийг бас дооглох санаатай…더러운 놈들이 …ㄱㄱㄱ

  6. Uils Perenlei

    Uils Perenlei

    2019/10/19 at 18:44

    Тэнэгүүд дандаа л адиваа юмыг тэр тусмаа хүнийг бүдүүн,нарийн,тарган туранхай,хөөрхөн муухай,урт богино хөл гартай,өндөр нам хамартай,том жижиг чихтэй,дарвагар шүмбэр амтай,ногоон цэнхэр хар нүдтэй гэх мэт гадна өнгөн талаас нь харж,шоолж инээлдэж тэнэгтдэг.
    Аливаа юм гадаад өнгө,үзэмжиндээ бус дотоод агуулга мөн чанартаа байдгийг ухаарцгаагаачээ.
    Хойд солонгосын залуу удирдагч Ким бол гайхалтай ухаалаг,аймшиггүй зоригтой,халуун эх оронч,улс үндэстнээ авран хамгаалахын төлөө тууштай тэмцэгч,АНУ-ын балмад удирдлагын зүрхэнд нь зүү шивж,бөгсөнд нь өргөс зоож,чичрүүлж чадаж байгаа орь ганц хүн.
    Одоо АНУ тэргүүтэй харгис түрэмгийлэгчид Хойд солонгост ямарч хориг тавьж,цэрэг зэвсгийн хүчээр сүрдүүлж дарж чадахаа нэгэнт өнгөрсөн.Тэдэнд харин Хойт солонгостой эв зүйгээр ярьж,буулт хийж,хоёр солонгосын нэгтгэхэд саад хийхгүй,энх тайвнаар зэрэгцэн орших ганц л гарч үлдсэн.

  7. Морь нь том байгаа биз дээ ….

  8. Oyun Davaasuren

    Oyun Davaasuren

    2019/10/19 at 20:42

    Богино хөлтэй ч бодлого ихтэй нөхөр байх шүү

  9. Altaika Altaika

    Altaika Altaika

    2019/10/19 at 21:07

    Uls eh oroniig udirdahad hul urt bnuu bogino bnuu hamaagui setgel bhad l bn

  10. Deegii Bayaraa

    Deegii Bayaraa

    2019/10/20 at 08:18

    Мундаг залуу шүү

  11. Angir Yondon

    Angir Yondon

    2019/10/20 at 08:19

    Bogino hul huujin huurguj suuhad,bodlogoggui hooson tolgoitnuud uls ornoo saaraltuulchihaad busdig shoolj suuh l emgeneltei

  12. Naidan Byambaa

    Naidan Byambaa

    2019/10/20 at 10:01

    Богино, урт хөлтэй нь хамаагүй ийм л эх орондоо хайртай удирдагч бидэнд хэрэгтэй байна даа.

  13. Munkhtur Urtbayr

    Munkhtur Urtbayr

    2019/10/20 at 20:42

    Кк хоншоортой залуу даа

  14. Bat Batka

    Bat Batka

    2019/10/21 at 00:30

    Ha ha ….. eleg hoshiloo. Gehdee Eebeegees urt holtei yumaa

  15. Nominjin

    2019/10/22 at 21:57

    TOMSOG UNASAN GAHAI L BAINA HAHAHA

  16. Алтангэрэл

    2021/02/02 at 01:57

    Энэ залуу улс орноо ард түмнээ хэнээр ч заалгалгүй удирдаад явж байгаа мундаг Хүн шүү. Манай манангар гарууд шиг гадныхны гар хөл болж улс орон газар шороогоо ухуулсангүй зарсангүй. Тийм болохоор л тэд нар нь боож үхэх гээд муулах юмаа олж яддаг биз. Ингэж явж үзэх юмсан.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *