Гэрийн тэжээмэл амьтныг яагаад үнсэж болохгүй вэ?

4

Гэрийн тэжээмэл амьтнаа хайрлаж үнсэх эзэд маш олон. Аргагүй дээ, тэд чинь гэр бүлийн гишүүд шүү дээ. Гэхдээ нэг бодох зүйл бий: эзний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх бол?

Нохойн шүлс хүнийхээс цэвэрхэн гэдэг нь үнэн үү?

Энэ бол цуу яриа. “Chicken Soup for the Soul” номын зохиогч Марти Беккер ийн бичжээ: “Та нохойныхоо шүлсийг харж, үнэрлээд үзээрэй. Ноход хогийн сав орчим байх их дуртай. Хүмүүс бие биетэйгээ мэндлэхдээ хацар дээр нь үнсдэг бол ноход бие биеийнхээ сүүлийг үнэрлэдэг”.

 

Нохойны шүлсэнд хэр их хэмжээний нян агуулагдаж байдаг вэ?

Лондоны вирус, нян судлалын профессор Жон Оксфорд таны нохойн хоншоор дээр байгаа нянгийн тухай ярихдаа: “Шүлсэнд гол учир байгаа юм биш ээ. Ноход амьдралынхаа тал хувийг хог мэтийн зүйлс үнэрлэж өнгөрөөдөг. Тийм учраас хоншоор олон төрлийн вирус,нян тээж яваа гэсэн үг”.

 

Эдгээр нянгууд хүний биед орвол яах вэ?

Эдгээр вирус, нянгууд нь хүний эрүүл мэндэд шууд муугаар нөлөөлнө. Их Британийн нэгэн эмэгтэйтэй яг л ийм зүйл тохиолдсон, тэрээр хайртай амьтнаасаа халдвар авч хэл ярианд нь гажиг ажиглагдаж эхэлжээ. Шинжилгээ өгөхөд capnocytophaga canimorsus нян илэрсэн юм. Уг нян нь нохой болон мууранд байдаг аж. Энэ эмэгтэйгээс гадна Их Британид 13 ийм тохиолдолд бүртгэгджээ.

 

“Нохойн үнсэлт”-ээс өөр ямар өвчин тусах вэ?

Тууралт – нохойн үнсэлтээс хүнд халддаг өвчин. Хэрвээ таны нохойд арьсны өвчин үүсгэх нян байгаа бол та баталгаатай арьсны ямар нэгэн өвчин тусна.

Идээт тууралт – нохойн ганц үнсэлтээр хүн тусах эрсдэлтэй. Арьс үрэвсэж идээт толгой гарна.

Capnocytophaga сanimorsus – ил шарх эсвэл цусанд нэвтэрвэл халдварт өвчнөөр өвдөнө.

 

Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Дараах дүрмийг чандлан сахина уу:

  • Гэрийн тэжээмэл амьтнаа үнсэхгүй байх, нүүрээ долоолгохгүй байх, нэг ширээнээс хооллохгүй байх, тавгаа солихгүй байх
  • Амьтанд хүрсэн л бол гараа угаана.
  • Цаг тухай бүрт нь вакциныг нь хийлгүүлэх
  • Мөөгөнцөр, нянгийн эсрэг нохойн тусгай шампуниар нохойгоо угааж цэвэрлэх
  • Салхилж байхдаа гэрийн тэжээмэл амьтнаа өөр бусад сэжигтэй амьтантай ойр байлгахгүй байх
  • Түүхий өндөг, мах, загасаар хооллохгүй байх
  • Хоолны таваг, сарвууг нь байнга цэвэрлэх, гэрээ цэвэрлэхдээ ариутгал хийж байх
  • Гэрийн тэжээмэл амьтны бие таагүй харагдаад байвал малын эмчид цаг алдалгүй үзүүлэх (хоолондоо муудах, хоол боловсруулах эрхтний хэвийн бус ажиллагаа …)
54
Ха ХаХа Ха
52
ГайхмаарГайхмаар
26
ХарамсалтайХарамсалтай
23
ТэнэглэлТэнэглэл
19
ГоёГоё
14
БурууБуруу
10
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Ankhiluun Nemekh

    Ankhiluun Nemekh

    2017/01/31 at 16:33

    Temuulen Orosoo

  2. Agii Agiimaa

    Agii Agiimaa

    2017/01/31 at 17:51

    Nohoi huurhun ch yer n zawaan2

  3. Solongo Battulga

    Solongo Battulga

    2017/01/31 at 18:00

    Тийш дээ үнсээд бдаг хүмүүсийг гайхаад бдаг ш дээ

  4. Билгүүндалай М.

    Билгүүндалай М.

    2017/01/31 at 19:09

    А. Хулан

  5. Rose Rose

    Rose Rose

    2017/01/31 at 19:18

    Jargalsaihan Baigal

  6. Temuulen Orosoo

    Temuulen Orosoo

    2017/01/31 at 19:28

    зөөз… эрх чөлөө гэж юу юм бэ ер нь? хахахха

  7. Ganbaatar Ganbaatar

    Ganbaatar Ganbaatar

    2017/01/31 at 19:58

    nohoitoi unseltseh l lav erh choloo bish baih

  8. Б. Цэцэн

    Б. Цэцэн

    2017/01/31 at 20:28

    Anjuk Jal

  9. А. Хулан

    А. Хулан

    2017/01/31 at 20:42

    Zazazaa nanai nohou zvger ee

  10. Ankhiluun Nemekh

    Ankhiluun Nemekh

    2017/01/31 at 21:51

  11. Temuulen Orosoo

    Temuulen Orosoo

    2017/01/31 at 22:20

    Ganbaatar Ganbaatar namaig medehgui hun ymar utgaar yuguuduj helseniig oilgohgui bh ni tdrhoi…

  12. Enhee Dorjsuren

    Enhee Dorjsuren

    2017/02/01 at 00:59

    Amitan ynesdeg hymyys yzeesee

  13. Besren Besree

    Besren Besree

    2017/02/01 at 17:15

    Nil bakter.

  14. sdgasdg

    2017/02/01 at 17:57

    asdfas

  15. Tuvshee Batnasan

    Tuvshee Batnasan

    2017/02/01 at 19:23

    Ulzii Ulzii

  16. Enkhtuvshin Aisag

    Enkhtuvshin Aisag

    2017/02/01 at 20:44

    Sugar Enkhtuvshin дүүдээ уншаад өгөөрөй миний хүү

  17. Зочин

    2017/03/16 at 19:26

    Shagad bgarai sdanuda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *