Энгийн батерейнд баяртай гэж хэлэх цаг иржээ

0

Гар утаснаас эхлээд машин, гар чийдэн гээд бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээт зүйлсийн ажиллагаанд батерей гол үүрэг гүйцэтгэдэг. Шинжлэх ухаанч эрдэмтэд, технологийн компаниуд батерейны хэрэглээг хэрхэн уртасгах тал дээр шинэ онолуудыг танилцуулахыг хичээн ажилладаг. Харин одоо анх удаагаа Миссуригийн их сургуулийн эрдэмтэд усанд суурилсан батерейг бүтээснээ танилцуулж байгаа аж. Энэхүү цөмийн батерей нь автомашин, аюул ослын үеийн төхөөрөмжүүд тэр ч бүү хэл сансрын нислэгт хүртэл тогтвортой эх үүсвэр гэх мэтээр олон хэрэглээнд ашиглаж болох урт настай, илүү үр ашигтай гэдгээрээ давуу талтай юм.

Энгийн батерейнд баяртай гэж хэлэх цаг иржээ 2

Цацраг туяанаас эрчим хүчийг гаргаж авах батерейны Betavoltaics технологийг 1950-иад оноос энергийн эх үүсвэр талаас нь судалж ирсэн хэмээн Миссуригийн их сургуулийн инженерийн коллежийн профессор Jae W. Kwon хэлжээ. “Хяналттай цөмийн технологи нь байгалиасаа аюултай зүйл биш. Угаасаа бид унтлагын өрөөндөө гал мэдрэгч, байшин барилга дахь ослын гарцын тэмдэг гэх зэргээр цөмийн технологийг олон хэлбэрээр аль хэдийнээс ашигласаар ирсэн.” хэмээн профессор өгүүлсэн байна.

Энгийн батерейнд баяртай гэж хэлэх цаг иржээ 3

Энэхүү батерей нь усанд суурилсан шийдлээр электрохимийн энергийг өсгөдөг стронтиум-90 хэмээн нэрлэгддэг радио идэвхт изотопыг ашигладаг. Платин бүрхүүлтэй нано бүтэц бүхий титаны давхар ислийн электрод /нарны гэрэл болон хэт ягаан туяанд нийтлэг олддог элемент/ нь энергийг электрон руу идэвхтэй цуглуулж, энергид хувиргадаг. Ус нь цөмийн энергийг ихээхэн хэмжээгээр идэвхтэй шингээхдээ чөлөөт радикалуудыг үүсгэдэг.

Энгийн батерейнд баяртай гэж хэлэх цаг иржээ 4

Хэдийгээр энэ батерей нь анхны цөмийн батерей биш боловч анхны усанд суурилсан цөмийн батерей юм. Энергийг гаргахын тулд усыг фотоэлектрохимийн хэсэг дэх фотокатализтай хиймэл фотосинтезийн процессоор задалдаг фотокатализын аргуудын хэлбэрүүдтэй адилгүй нь энэ төхөөрөмж дэх өндөр энергит бета цацраг нь усан дахь чөлөөт радикалуудыг бий болгох ба усны молекулд агуулагдсан кинетик энерги нь цацрагийн цахилгаан эрчим хүч рүү хувиргадаг. Энэ нь платин/титан давхар ислийн электрод гэдгийг урьд нь тайлбарласан билээ. Уг судалгаа нь эрчим хүчний эх үүсвэрийн шинэ үеийн хөгжилд зориулсан шинэ арга замыг танилцуулсан юм.

Видео

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. bek

    2014/10/06 at 10:57

    That is called a fuking bullshit thing.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *