Жүжигчин Jason Statham-ийн хайрын түүхээс та “нас бол зүгээр л тоо” гэдгийг ойлгож ухаарах болно

10
0
37,466

Тэд бол Холливудын хамгийн үзэсгэлэнтэй хосуудын нэг. Загвар өмсөгч Rosie Huntington-Whiteley болон жүжигчин Jason Statham нар бараг 10 жил хамтдаа амьдарч байна! Шуугиан дэгдээх зорилготой хэвлэлүүд тэдний харилцааг ямар удаан үргэлжилж байгааг хараад гайхаж буй талаараа үргэлжлүүлэн бичсээр л… Яагаад гэвэл тэд хоорондоо төгс тохирсон хүмүүс биш юм. Гэхдээ тэдний хайр сэтгэлийн түүх “нас бол зүгээр л тоо” гэдгийг баталсан билээ.

Тэдний урт хугацааны хайр сэтгэлийн харилцааг хараад, үнэхээр биширмээр санагдана. Тийм ч учраас бид та бүхэнтэйгээ Jason болон Rosie нарын хайрын түүхээс хуваалцахаар шийдсэн юм.

Тэд сүй тавиад бараг 4 жил болж байгаа бөгөөд аль хэдийнээ хүүхэдтэй болцгоосон билээ. Тэдний харилцаа урьд өмнөхөөсөө ч илүү бат бөх болсон юм шиг санагдаж байгаагаас гадна, өмнө нь тэднийг тус тусдаа байгаагүй, үргэлж хамтдаа байсаар өнөөдрийг хүрсэн мэтээр бодоход хүргэнэ. Тэгэхээр Jason Statham болон Rosie Huntington-Whiteley нар анх хэзээнээс болзож эхэлсэн талаар товч мэдээлэл хүргэж, энэхүү хайрын түүхийг эхлүүлцгээе.

© Hahn Lionel / ABACA / East News

Загвар өмсөгч Rosie Huntington-Whiteley, 32 настай, супермодель, жүжигчин бас “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр байсан нэгэн юм. 16 настайдаа тэрээр “Profile Models” руу олон нийт хариуцсан мэргэжилтэн болохоор анкетаа явуулж байсан боловч, түүнийг ажлын ярилцлаганд орохоор ирэхэд, түүнд загвар өмсөгчийн ажлыг санал болгожээ. Хэдэн жил өнгөрсний дараагаар тэр “Clinique”, “DKNY”, “Ralph Lauren”, “Victoria’s Secret” зэрэг брендүүдтэй гэрээ байгуулж, баян чинээлэг бас нэр алдартай, өөрийн гэсэн фенүүдтэй болж, тэдний хайр, анхаарлыг татах болсон байна.

© Chris Jackson / Staff / Getty Images © Amanda Edwards / Stringer / Getty Images

Jason Statham, 52 настай, тэрээр 32 нас хүртлээ жүжигчний карьераа эхлүүлээгүй байсан нэгэн. Өсвөр насны хөвгүүн байхаасаа эхлэн тэр Их Британийн үндэсний усанд сэлэгчдийн багт харъяалалтай байжээ. Мөнгө олохын тулд тэр хуурамч Cartier бугуйн цаг болон үнэртэй ус гудамжинд зардаг байв. 90-ээд онд түүнийг Tommy Hilfiger-ийн зар сурталчилгааны кампанит ажилд тамирчнаар урьжээ. Сүүлд нь Guy Ritchie түүнд “Lock, Stock and Two Smoking Barriers” кинонд дүр бүтээх саналыг тавьсан байна. Ингэж түүний гайхалтай карьер эхэлж байжээ.

© UnitedCBA Movies / youtube © Christopher Polk / Staff / Getty Images

Тэд анх 2010 онд “Coachella” хөгжмийн наадам дээр танилцаж байв. “Victoria’s Secret”-ийн хамгийн сэтгэл татам сахиусан тэнгэрүүдийн нэг, Guy Ritchie-ийн киноны од болох тэд өмнө нь бие биенийнхээ талаар сонсож байсан бөгөөд бараг тэр дорхноо хоёр биедээ татагдаж, болзож эхэлжээ. Бусад олны танил хүмүүсийн адилаар тэд хоёр тийш болсонгүй. Харин ч харилцаагаа эрхэмлэж, бие биенийхээ итгэлийг хөсөрдүүлэх зүйл хийлгүй өнөөдрийг хүрчээ.

© David M. Benett / Contributor / Getty Images © David M. Benett / Contributor / Getty Images

Бараг 6 сар болзсоны дараа хосууд хамтдаа амьдарч эхэлсэн бөгөөд олон нийтийн өмнө цугтаа явах нь олон харагдах болов. Мэдээж хэрэг олон нийтийн анхаарлын төвд тэдний 20 насны зөрүү зүй ёсоор өртдөг нь ойлгомжтой асуудал.

© jasonstatham / instagram

Загвар өмсөгч Rosie ярилцлагын үеэр, Jason-ийн гайхалтай хошин шогийн мэдрэмж, кинонуудад бүтээдэг мачо төрлийн залуу шигээ бодит амьдрал дээр байдаггүй зан чанарт нь татагдсан гэдгээ хэлжээ. Яг тохирсон мөчид чамайг инээлгэж чаддаг хүн чиний ертөнцийг бүхэлд нь өөрчилдөг гэж тэр мөн хэлсэн бөгөөд өөрийг нь үргэлж дэмжиж, тусалдагт Jason-д маш их баярладаг гэдгээ хэлжээ.

© Jon Furniss / Invision / AP / East News

2016 оны 1-р сард, папарацци Rosie-ийн хуруунд алмазан сүйн бөгж байхыг харж, зургийг нь авч амжсан байна. Хосууд төд удалгүй сүй тавьсан гэдгээ зарласан бөгөөд хэзээ яг хуримаа хийх талаараа мэдээлэл өгөөгүй юм. Тухайн жилийн намар нь Rosie улаан хивсний ёслолд оролцохдоо жирэмсэн байсан бөгөөд 2017 оны 6-р сард тэд хүүгээ өлгийдөн авчээ – Jack Oscar Statham.

© Gregg DeGuire / Contributor / Getty Images

Сошиал сүлжээнд тэд бие биенийхээ зургийг ховорхон постолдог бөгөөд зөвхөн онцгой тохиолдолд л зураг оруулдаг байна. Жишээ нь Rosie, Jason-ийн зургийг постолж “Төрсөн өдрийн мэнд хүргэе, насан туршийн минь хайр” гэж бичжээ. Мөн Jason, Rosie-ийн зургийг анх удаагаа шахуу шейр хийж, эхнэртээ шинэ гоо сайхны бренд нээсэнд нь баяр хүргэж, “Чамайгаа мөрөөдөлдөө хүрч, бодит болгож байгааг харах сайхан байна, баяр хүргэе хонгор минь” гэж бичжээ.

© rosiehw / instagram

Алдартай хүмүүсээс гадна үргэлж олон нийтийн өмнө ил байж, тэр их хов жив дунд энэ хоёр эрхэмийг яаж харилцаагаа өдийг хүртэл авч явсныг гайхах хүн цөөнгүй. Цаг хугацаа тэдний хайр сэтгэлийн харилцааг ямар эрхэм болохыг харуулж байгаа гэлтэй.

© Rabbani and Solimene Photography / Contributor / Getty Images

Та тэднийг Инстаграмд дагадаг уу? Таны мэдэх урт хугацаанд хамтдаа байгаа өөр ямар Холливудын хосууд байдаг вэ? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

25
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

10 Сэтгэгдэл

  1. Даа Рий

    Даа Рий

    2019/12/13 at 00:39

    Заяаны ханиуд ижилхэн байдаг гдг үг энэ 2т зориулагдсан гэж санагддаг. ??

  2. Dulamsvren Ganochir

    Dulamsvren Ganochir

    2019/12/13 at 11:21

  3. Oogii Oogii

    Oogii Oogii

    2019/12/13 at 11:42

    Ene jujigchin hedtein bol eregtein

  4. Tsagaan Alekcandr

    Tsagaan Alekcandr

    2019/12/14 at 12:43

  5. Lhagvasuren Battuya

    Lhagvasuren Battuya

    2019/12/14 at 13:51

    Nas hamaagui e hamgiin gol ni hair shuu zaluusaa urgelj biy biynee hairla

  6. Altanzaya Puujee

    Altanzaya Puujee

    2019/12/14 at 14:47

    Nas bol nas uvuu bol uvuu emee bol emee.uvuu emee nart tatagdag hun bol uurtuu itgelgui humuus 1bol hairaar erhleh gsn humuus l baihda

  7. Baynaa Baynaa

    Baynaa Baynaa

    2019/12/14 at 16:59

    Nas bol too shan hos shuu

  8. Damdin Erdenebat

    Damdin Erdenebat

    2019/12/14 at 19:31

    Mongo l nasig daraa shu dee hogshin od zaluu nohor awaa yu odrin od nud ni zoos

  9. Narankhuu Myagmardorj

    Narankhuu Myagmardorj

    2019/12/15 at 01:01

    mungu bol zugeer l tsaas

  10. Muujig Muujig

    Muujig Muujig

    2019/12/15 at 10:44

    Тиймээ нас бол зүгээр л тоо харин хүн бол хүн тэд хөгшин байна уу залуу байна уу хамаагүй гол нь хайр сэтгэл чухал.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.