Шинэ жилээр үзэх шилдэг аймшгийн кинонууд

0

Зээ шинэ жил дөхөөд, гадаа ч хүйтрээд, гацуур моддоо засаад цаанаа нэг догдлолтой байгааг чинь мэдэж байна шүү. Жил болгон л гэртээ ганцаараа үзэж, Кевиний хоёр бүтэлгүй шаарыг будаа болгож байгааг үзсээр байгаад уйдаж байгаа биз дээ. Эсвэл Гринчийн ногоон царайг жил болгоны 12 сард харсаар залхаж байна уу?  Тэгвэл яагаад аймшгийн кино үзэж болохгүй гэж? Танд шинэ жилийн үеэр үзэхэд тохиромжтой 3 аймшгийн киног LookTV апп-аас санал болгоё.

Krampus (2015)

2015 онд нээлтээ хийсэн Крампус киног төв болоод зүүн европын аман зохиолд гардаг Крампус гэх домгийн мангасаас санаа авч хийжээ. Домогт тухайн жилдээ сайн байсан хүүхдүүд санваартан гэгээн Николасаас жимс, самар, шоколад бэлгэнд авдаг бол муу байсан хүүхдүүдийг Крампус ирэн бургасаар ороолгон шийтгэдэг. Герман, Австри улсуудын зарим хотод жил бүр Крампуслауф хэмээх арга хэмжээ болдог ба мангасын хувцас өмсөж, баг зүүсэн хүн цугласан олныг айлгаж, сүр хүчээ үзүүлдэг. Гаднах төрхийн хувьд эвэртэй, том ямаа шиг харагддаг ч хоёр хөл дээрээ алхдаг, урт сүүлтэй, хар үстэй, урт хэл нь унжсан байдаг бөгөөд үргэлж гинж авч явдаг нь христийн шашинд чөтгөрийн бэлгэдэл гэж үздэг. Киноны гол үйл явдал ер нь ойлгомжтой болж байгаа биз? Зул сарын өмнөх өдөр уур амьсгал муутайхан нэгэн гэр бүлд Крампус зочлон үйл явдал өрнөнө. Цаашаа амьд үлдэх үү? Эсвэл амь гарах уу? эсэхийг LookTV апп-аар үзэн iPhone 13, Macbook Pro, iPad pro, Airpods pro зэрэг бэлэгний эзэн болоорой. Хэрхэн бэлгийн эзэн болохыг ЭНД дарж хараарай. Эсвэл үргэлжлүүлээд спойлордох уу? Яах уу? Цааш нь ярих уу? Яах уу?

 

Shining (1980)

Жэк Николсоны хаалганд гарсан ангархайн завсраар харж байгаа энэ зургийг харж байгаагүй хүн байвал харин жинхэнэ аймшиг. Бүх цаг үеийн шилдэг бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогдох энэ киног Стивен Кингийн ижил нэрт зохиолоос сэдэвлэж, Стенли Кубрик найруулсан байдаг. Үйл явдал нь нэгэн гэр бүр “Rocky mountains”-д байрлах нэгэн зочид буудалд амралтаар очно. Тэнд чөтгөр байх нь уу? алуурчин байх нь уу? сэгсгэр үстэй цагаан нөмрөгтэй сүнс байх уу? гэдгийг та үзээрэй. Харин товчхондоо хэлэхэд уг бүтээл нь гэр бүлийн хүчирхийлэл, эхнэр нөхрийн хоорондын харилцаа, хүний дотоод мөн чанар гээд илүү сэтгэхүйн аймшгийн төрлийнх. Гол дүрд тоглосон жүжигчин Shelvey Duvall уг бүтээлд тоглосныхоо дараа сэтгэл зүйн асуудалтай болж, сэтгэлээр унаж, үс нь хүртэл халцарч эхэлсэн байдаг. Учир нь хүчирхийлэлд өртөж, эсрэг дүрийн баатраас зугтаж, уйлах ёстой болсон Duvall-ын зарим сценийг бүр 35 удаа давтаж авсан байдаг ажээ. “Өглөө босоод л ахиад л өрөөгөөр орилон гүйж, цөхрөнгөө баран уйлах хэрэгтэй болдог байсан. Дуусахад найруулагч Кубрик болохгүй байна, ахиад авъя гээд эхнээс нь ахиад л уйлна. Энэ нь надад маш их хэцүү байсны дээр ганц кино дээр ч бус зураг авалтын бусад үеүдэд найруулагч надад муухай, хэрцгий хандаж байсан юм. Миний тоглож байсан хамгийн аймшигтай, хүнд хэцүү кино бол The Shining” гэж тэрээр ярьж байжээ. Найруулагч Кубрик айж цөхөрсөн эмэгтэйн дүрийг төгс гаргуулахын тулд жүжигчнээ амьдрал дээр ч цөхрөөн, туйлдуулж байсан хэрэг. Харин Жэк Николсон жүжигчин ууртай дүрдээ илүү сайн орохын тулд 2 долоо хоногийн турш зөвхөн бяслагтай сэндвич идсэн гэдэг. Учир нь тэр бяслагтай сэндвичийг үзэн яддаг ба ямар л хүн хамгийн дургүй хоолоо хоёр долоо хоногийн турш идэхээр инээж баярлах хүсэл төрөх вэ дээ.

Кубрик уг киног бүтээхдээ сэтгэл нь 100% ханах хүртэл сценүүдийг ахин дахин авсаар байсан нь хаалгыг сүхээр цавчин нээдэг хэсгийг нийт 3 өдөр давтан зураг авалт хийж, 60 ширхэг хаалга эвдэлжээ. Мөн киноны зураг авалт эхэлсэн байсан ч Кубрик өдөр бүр зохиолыг ахин шинэчилж, заримдаа бүр нэг өдөрт хэд хэдэн удаа өөрчилдөг байсан нь жүжигчдийг галзууруулж байсан гэдэг. Төлөвлөгөөний дагуу зураг авалт хийж  дууссаны дараа “за ер нь болилоо, өөрөөр хийе” гээд ахиад эхлээд байвал та ч галзуурна гэдэгтэй санал нэг байна. Ямартай ч ийм нэгэн хэцүү зураг авалттай, таны сэтгэхүйд нөлөөлж чадахуйц уг киног та үзсэний дараагаар хэзээ ч харамсахгүй гэдгийг Кубрикийн нэрээр амлая.

 

Last Christmas (2019)

Энэ кино бол бүх цаг үеийн хамгийн аймшигтай кинонуудын нэг. Кейт гэх нэртэй бүсгүй зул сарын баяраар нэгэн хараагдсан дэлгүүрт ажилд орсноор кино эхэлнэ. Тэрээр ажилд орсон цагаасаа ухаан санаагаа алдаж, чөтгөрт эзэмдүүлж, сүнс харж эхэлдэг. Game Of Thrones киноны луугийн эхийн дүрээр сайн мэдэх жүжигчин Эмилиа Кларкын гол дүрд нь тоглосон уг кино таныг жинхэнэ аймшигт ертөнцөөр аялуулна. Киноны “Сүүлчийн зул сар” нэрээс л танд жихүүдэс төрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Луугийн эхийн сүүлчийн, эцсийн зул сар  нь хэрхэн өнгөрөхийг уг киноноос хүлээн авч үзээрэй.

 

Жич: Аймшгийн биш драма, романтик жанрын хосоороо үзэхэд тохиромжтой кино юм шүү.

3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *