Бүтэн жилийн турш тамхи татахгүй бол хэмнэсэн мөнгөөрөө юу авч болох вэ?

2

Никотины хамаарал зөвхөн бие махбодид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй түрийвчинд ч гэсэн нөлөөлдөг. Үнэндээ тамхичид энэ хорт муу зуршилдаа хэдий хэр мөнгө зарцуулж байгаагаа нарийн тооцож чаддаггүй. Нэг жил тамхинд зарах мөнгөө хэмнэж чадвал томоохон худалдан авалт хийх боломж гарч ирэх ажээ.

Бид тамхичдын толгойд байгаа хий хоосон тооцооллыг бодит дүн болгон харуулахаар шийдлээ. Хэмнэсэн мөнгөөрөө чухам юу авч болох вэ?

Нөхцөл: жилийн турш нэг долоо хоногт нэг хайрцаг тамхи татах мөнгө

Тодруулга: бид тамхины үнийг Marlboro тамхиар тухайн улсын үнэ ханшаар тооцоолов. Бусад барааны үнийн хувьд олон улсын үнэ ханш гэж ойлгох бөгөөд 2019 оны 1-р сарын ханшаар авч үзлээ.

Орос: нэг хайрцаг нь 2,09 доллар

Жил татах тамхины үнэ: 108 доллар

Барааны талаарх тодруулга: 85 гр-аар савласан Whiskas

 

Бразил: нэг хайрцаг нь 2,45 доллар

Жил татах тамхины үнэ: 127 доллар

Барааны талаарх тодруулга: XTERRA Fitness FB150 дасгалын дугуй

 

Мексик: нэг хайрцаг нь 2,60 доллар

Жил татах тамхины үнэ: 135 доллар

Барааны талаарх тодруулга: эхний сарыг үнэгүй гэж тооцоод Netflix үзэх үндсэн үнээр тооцов

 

Хятад: хайрцаг тамхи 2,95 доллар

Жил татах тамхины үнэ: 153 доллар

Барааны талаарх тодруулга: Kindle E-reader цахим ном уншигч

 

Энэтхэг: хайрцаг тамхи 3,55 доллар

Жил татах тамхины үнэ: 184 доллар

Барааны талаарх тодруулга: AirPods чихэвч

 

Өмнөд Солонгос: хайрцаг тамхи 4,03 доллар

Жил татах тамхины үнэ: 209 доллар

Барааны талаарх тодруулга: Flow Merc снөүборд

 

Япон: хайрцаг тамхи 4,26 доллар

Жил татах тамхины үнэ: 221 доллар

Барааны талаарх тодруулга: киноны тасалбарын дундаж үнэ – 9 доллар

 

Польш: хайрцаг тамхи 4,30 доллар

Жил татах тамхины үнэ: 223 доллар

Барааны талаарх тодруулга: Jolege Self Balancing Hoverboard ховерборд, Hoveroid Adjustable Handlebar.- ын бариул

 

Испани: хайрцаг тамхи 5,78 доллар

Жил татах тамхины үнэ: 300 доллар

Барааны талаарх тодруулга: Givenchy Very Irresistible, Giorgio Armani Code, Christian Dior Homme Parfum үнэртэй уснууд

 

Саудын Араб: хайрцаг тамхи 6,40 доллар

Жил татах тамхины үнэ: 332 доллар

Барааны талаарх тодруулга: IKEA дэлгүүрээс тус бүр нь 5 долларын үнэтэй зөөлөн тоглоом (бамбарууш, панда, арслан, чоно зэрэг)

 

АНУ: хайрцаг тамхи 7 доллар

Жил татах тамхины үнэ: 364 доллар

Барааны талаарх тодруулга: 7 хоног Парист – Монмартр-ын ойролцоо долоо хоног байр хөлслөх үнэ (2019 оны 1-р сарын 14-ний байдлаар)

 

Хонконг: хайрцаг тамхи 7,27

Жил татах тамхины үнэ: 378 доллар

Барааны талаарх тодруулга: GoPro HERO7 Silver камер

 

Герман: хайрцаг тамхи 7,28 доллар

Жил татах тамхины үнэ: 378 доллар

Барааны талаарх тодруулга: Европын Sziget (Будапешт) томоохон наадмын 7 хоногийн эрхтэй тасалбар

 

Финлянд: хайрцаг тамхи 8,09 доллар

Жил татах тамхины үнэ: 420 доллар

Барааны талаарх тодруулга: Sony-PlayStation 4 Pro Console тоглоом

 

Франц: хайрцаг тамхи 9,19

Жил татах тамхины үнэ: 477 доллар

Барааны талаарх тодруулга: Burromax TT350R мини байк

 

Канад: хайрцаг тамхи 10,58 доллар

Жил татах тамхины үнэ: 550 доллар

Барааны талаарх тодруулга: De’Longhi MAGNIFICA S ECAM кофе чанагч

 

Их Британи: хайрцаг тамхи 12,77 доллар

Жил татах тамхины үнэ: 664 доллар

Барааны талаарх тодруулга:1 номын дундаж үнэ – 10 доллар

 

Австрали: хайрцаг тамхи 20,49 доллар

Жил татах тамхины үнэ: 1065 доллар

Барааны талаарх тодруулга: iPhone XR, Apple Watch Series 3 гажетууд. Үйлдвэрлэгчийн (АНУ) албан ёсны сайтаас иш татсан хамгийн бага санах ойн багтаамжтай хувилбарууд нь.

 

Монгол: хайрцаг тамхи 1,87 доллар

Жил татах тамхины үнэ: 97 доллар

Барааны талаарх тодруулга: Та энэ мөнгөөр юу авч болох байсан бэ?

Хэрэв та өдөрт 1 хайрцаг тамхи татдаг бол дээрх тоо 682 доллар болно. Багагүй мөнгө гарч байгааг бодитоор харж байгаа биз ээ. Уг мэдээллийг бусадтайгаа хуваалцаарай: энэхүү тодорхой тооцуулуур таны ойр дотнын хүмүүсийг хорт муу зуршлаасаа татгалзахад түлхэц болохыг ч үгүйсгэхгүй юм.

11
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *