Аманд ормогц уусдаг интоортой чизкейкний амтат жор

1

Анхлан кекс хийж сурч байгаа хүмүүст галыг нь ихдүүлээд түлчих вий, эсвэл түүхийрүүлчих вий, хөөлт нь буучих вий гэх мэт жигнэж болгохтой холбоотой санаа зовох зүйлс олон гардаг. Тэгвэл ингэж санаа зовохгүйгээр амттайхан бяслагт бялуу хийх хялбархан жорыг санал болгоё. Олон кафе, гурилан бүтээгдэхүүний дэлгүүрт зардгаас ч илүү амттай бөгөөд хийхэд амархан энэ жор таны гарын жор болно гэж итгэж байна.

Аманд ормогц уусдаг жигнэдэггүй чизкейкний амтат жор 2

Орц:

  • 350 гр жигнэмэг
  • 120 гр цөцгийн тос
  • 1/3 аяга какао
  • 250 гр зөөлрүүлсэн крем чиз
  • 1/3 аяга элсэн чихэр
  • 2 ц.х ваниль
  • 1 аяга исгэлэн зөөхий
  • 250 гр whipping cream
  • 1 ц.х нунтаг элсэн чихэр
  • 600 гр интоорын чанамал

Хийх арга:

1. Жигнэмгээ бутлагчаар үйрүүлээд 3 ц.х какао нэмж холино. Цөцгийн тосоо хайлуулаад жигнэмэг, какаоны холимог дээрээ хийж хутгаад 20-26 см-ын диаметртэй хэвэндээ хийж, суурь бэлтгэнэ. Хөргөгчинд 20 минут байлгана.

2. Крем чизэн дээрээ элсэн чихрээ хийж миксердэнэ. Дээр нь исгэлэн зөөхий, ванилийг нэмж хутгаад дараа нь whipping cream-ээ нэмж хутгана.

Аманд ормогц уусдаг жигнэдэггүй чизкейкний амтат жор 3

3. Дээрх холимгийнхоо хагасыг хэвтэй суурин дээрээ хийж тараагаад хөргөгчинд хийнэ. Крем чизтэй холимгийн үлдсэн хагас дээр нунтаг элсэн чихэр, үлдсэн какаогоо нэмж хутгаад эхний давхарга дээрээ зөөлөн хийж тараана. Бэлэн болсон бялуугаа хөргөгчинд дор хаяж 4 цаг байлгаж биежүүлнэ.

4. Чизкейкээ зүсээд хэрчим бүр дээр интоорын чанамал асгах ба хүсвэл ирмэгээр нь өтгөрүүлсэн крем /whipped cream/-ээр чимж болно.

Аманд ормогц уусдаг жигнэдэггүй чизкейкний амтат жор 1

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Сувдаа Суугий

    2016/02/03 at 19:02

  2. kaall

    2016/02/04 at 10:15

    mash goy hiigdej bn aa bayarlaaa taniai gruppded

  3. kaall

    2016/02/04 at 10:16

    mash goy hiigdej bn aa bayarlaaa taniai gruppded

  4. mayka

    2016/02/04 at 10:16

    mash goy hiigdej bn aa bayarlaaa taniai gruppded

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *