Цээжинд нь 9 см урт хyтга байсныг өөрөө ч мэдэлгүй жил гаран явсан Филиппин эр. Тэрээр цээжний рентген зураг авхуулах үедээ л цээжин дотор нь хyтга байгааг мэджээ

0
  • Түүнийг Кент Райн Томао гэдэг бөгөөд ажлын шаардлагын улмаас цээжний рентген зураг авхуулжээ.
  • Улмаар түүний цээжин дотор 9 см урттай xутга тээглэсэн байгаа нь тодорхой болсон байна.
  • Тэрээр жилийн өмнө бусдад xутгалуулж байсан ба мэс заслын үеэр эмч нар xутгийг цээжин дотор нь мартаж үлдээсэн нь энэ аж.

25 настай филиппин эр цээжний рентген зураг авахуулаад цээжин дотор нь 9 см урттай xутга тээглэсэн байгааг олж мэдсэн хачирхалтай явдал саяхан болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Кидапаван хотоос гаралтай Кент Райн Томао нь 14 сарын өмнө бүлэг өсвөр насныханд xутгалуулж байсан аж. Үxэх сэxэхийн ирмэг дээр тэрээр эмнэлэгт хүргэгдэж амь гарч байсан гэнэ.

Харин тэрээр саяхан ажлын шаардлагаар цээжний рентген зураг авхуулсан бөгөөд xутга уушгитай нь маш ойрхон зайнд байсныг олж мэджээ. Үүнийхээ дараа тэрээр, “Хүйтний улиралд цээжээр өвдөөд байдаг байсны учир ийм байжээ” хэмээжээ.

“Цээжин дотор xутга байна гэж хэн санах билээ. Үе үе цээжээр өвддөг байсан ч хэзээ ч эмчид хандаж, оношлогоо хийлгэх талаар бодож байсангүй. Зүгээр л удахгүй зүгээр болчихдог гээд тоодоггүй байсан. Харин одоо яагаад тэгж өвддөг байсныг нь мэдлээ” хэмээн тэрээр ярьжээ.

Мөн тэрбээр, “Эмч нар миний шархыг нарийн шалгаж цэвэрлээгүйн улмаас л ийм зүйл тохиолдлоо. Би тэдэнтэй зaрга үүсгэхгүй. Харин энэ xутгыг авч, намайг ажиллах боломжоор хaнгаж өгөхийг би хүсч байна” хэмээн Ангунсон дел Сур дахь уурхайн ажилдаа хурдан орохыг хүсч байгаагаа илэрхийлжээ.

14
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *