Сэтгэл судлаачийн зөвлөгөө: “Бид хүүхдээ маш муу хүмүүжүүлж байна! Хүүхэд бол шаазан хүүхэлдэй биш…”

2

Орчин үеийн хүүхдүүдийг биднийг бодвол зөөлөн хүмүүжүүлж байна. Хатуу хүмүүжил гэгч зүйл ард хоцорчээ. Хүмүүжлийн арга хэлбэр нь улам бүр либерал болж, эцэг эх нь хүүхдийнхээ хүмүүжүүлэгч гэхээсээ илүү найз нөхөд байхыг хичээдэг болсон ба ямарваа нэг шийтгэлийг хүүхдийн сэтгэлзүйд учруулах хор хохирол гэж үздэг болж байна. Гэхдээ ийм хүмүүжлийн арга барил маань хүүхдийг бодит амьдралд бэлдэж чадах уу?

Шведийн сэтгэл судлаач, хэд хэдэн ном бичсэн Дэвид Эберхард нь либерал хүмүүжлийг хүүхэд төдийгүй эцэг эхэд ч хортой гэж үздэг байна. Ингээд түүний үзэл бодлыг хуваалцъя.

 

Орчин үеийн хүмүүжлийн арга хэрэгсэл

Алдартай сэтгэл судлаач маань орчин үеийнхэнд хатуу, эрс туйлбартай хүмүүжлийн арга барил дутагдаж байна гэж анхааруулж байна. Эцэг эхчүүд нийгмийн барьцаанд байж хүүхэд хамгийн том хүндлэл хүлээх болжээ. Үүнээс болж ахмад настанг хүндлэх тухай өчүүхэн ч ойлголтгүй, эрх нь дэндсэн бүхэл бүтэн нэгэн үе бий болж байна. Бодит амьдрал дээр бүх л зүйл хүүхэд байхаас өөр байх учир тэд ийм жинхэнэ ертөнцөд амьдрах, амьдралын хуульд захирагдахад бэлэн биш байх болно.

Эберхард өөрөө найман хүүхэд өсгөж байгаа бөгөөд түүний үг хоосон яриа биш гэдгийг энэ нь харуулж байна.

Хүүхэд хүссэн юмаа авах гэж хуруугаараа заах үед нь эцэг эх түүнийг нь эсэргүүцэж, шийтгэх биш харин биелүүлж байдаг либерал хүмүүжил юунд хүргэж байна вэ? Эцэг эхчүүд хариуцлагатай насанд хүрсэн хүмүүс байхаа больсон байна. Тэд хүүхдийнхээ найз нөхөд нь байхыг оролдож,  ямар нэг өөгүй сайн хүн байхыг хичээн, шаардлагатай зааг ялгаа тогтоохыг оролдохоо больж. Ийм нөхцөлд хүүхэд хэнээс суралцах хэрэг вэ?

Одоогоор манай улсад ийм айл цөөхөн ч гэсэн европын нөлөөгөөр ийм айлууд улам бүр их болох нь тодорхой. Олон хүмүүс иймэрхүү зан төрхийг харан суралцсаар байна.

Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ төлөө хангалттай зүйл хийж чадаагүй юм шиг санагдаж, хүмүүжлийн аливаа бэрхшээлийг аль болох анзаарахгүй байхыг хичээнэ. Тэд ажлаасаа ирэхдээ ядарсан ч оройн хоол хийж, хүүхдийн юу хүссэнийг зөвшөөрөн, хүүхэдтэй ямар нэг маргаангүй байхыг л чухалчилна. Яг иймэрхүү шалтгаанаар хүүхдээ зурагтын өмнө удаан хугацаагаар суухыг зөвшөөрнө.

“Үүнийг би буруу гэж байгаа юм биш. Би зөвхөн эцэг эхийн амьдрал зөвхөн хүүхэд тойрсон байх ёстой биш юм аа гэж хэлэх гэсэн юм. Эцэг эхчүүдийн ийм хандлага нь хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлөн, амжилттай, хангалуун амьдралтай болгодог гэсэн шинжлэх ухааны ямар ч баталгаа үгүй билээ” гэж Дэвид Эберхард ярьж байна.

Түүнийхээр гэр бүлд ардчилал гэж байх ёсгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдийн харилцаа нь багш, сурагч нарын харьцаа шиг байх ёстой. Энэ ямар нэг ардчилал биш харин нэг нь зааж, нөгөөх нь сонсож байх хэрэгтэй. Эцэг эхчүүд насаар ахмад учир илүү их туршлагатай, мэдлэгтэй, тиймээс тэдний дүрмээр л бүх зүйл явах ёстой гэнэ.

Хүүхэд бол шаазан хүүхэлдэй биш учир тэдэнд өөрөөр хандах хэрэгтэй. Тэднийг бүх л зүйл арай өөрөөр байдаг бодит амьдралд бэлдэх ёстой юм. Шүүмжлэл, сануулга, шийтгэл энэ бол хүүхдэд хэрэгтэй зүйл.

“Баруун дахь эцэг эхчүүд  жаахан ч гэсэн шүүмжлэл хүүхдийг сэтгэл зүйн маш хүнд цохилтонд оруулна гэж айдаг болж. Тэд одоо амттанд дуртай охиндоо “Шоколад битгий их ид. Таргална шүү”  гэж хэлж болохгүй гэж бодох болсон ба хэрвээ ингэж хэлбэл охин ч нөгөө туйл руу зүтгэж бүр анерокс (тураал)-д хүрч магадгүй. Гэтэл үүний оронд бид хүүхдээс нилээд зүйл шаардаж болох бөгөөд хүүхэд ч үүнийг тэсвэрлэнэ” гэж Эберхард үзэж байна.

Хүүхдийг аливаа аюулаас хамгаалж, сэтгэл гутралаас хол байлгахад буруу, муу зүйл гэж үгүй. Харин үүнийг хэтрүүлэх гэж нэг том аюул бий билээ. Хэт халамжлах нь хүүхдэд маш муугаар нөлөөлөх болно.

“Хэрвээ бид хүүхдээ хариуцлагатай, чадвартай хүн болгож хүмүүжүүлэхийг хүсэж байвал сургуульд нь ганцааранг нь явуул. 6 настай хүүхэд маш их авто хөдөлгөөнтэй хотын нөхцөлд ч үүнийг чадахаар бэлтгэгдсэн байх ёстой. Эцэг эхчүүд үүнийг зөвшөөрдөггүй мөртлөө хүүхэдтэйгээ адил мэт байж насанд хүрсэн хүнтэй зөвлөж байгаа мэт элдэв зүйлээ ярилцдаг” гэж сэтгэл судлаач анхааруулж байна.

Эцэг эхчүүд хүүхдээ насанд хүрсэн амьдралд огт бэлдэхгүй байгаа бөгөөд тэдэнд ямар ч муу зүйл тохиолдохгүй, бүх зүйл сайхан байх болно, амьдрал гэдэг өд л гэсэн үг хэмээн толгойг нь эргүүлсээр. Ийм байдлаас болж харгис догшин, өөрийн боломжоо мэдэхгүй хүүхэд бий болж байгаа ба эцэг эхчүүд нь тэднийг буруу зүйл хийж байна гэж ганц удаа ч хэлж байгаагүй хойно аргагүй юм. Мэдээж та өөрийнхөө хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэхээ өөрөө мэднэ. Харин хүүхдэдээ хэт анхаарал тавина гэдэг хамгийн сайн хүмүүжүүлэх арга биш юм шүү.

Мөн нэг туйлаас нөгөө туйл хүртэл туйлширч, жижиг зүйлээс болж шийтгэж, элдэв зүйл шаардаж хэрэггүй. Ердөө л алтан дундажийг олох хэрэгтэй. Хүүхдэд тааруулж харьцаж, таарах хүмүүжлийн арга барил олж сайн хүн болгон хүмүүжүүлэх хэрэгтэй.

Энэ талаар та юу гэж бодож байна? Либерал хүмүүжил хүүхдийг эвдэж байна гэдэгтэй та санал нийлэх үү? Бодол санаагаа сэтгэгдэл дээр хуваалцаарай.

16
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Гэгээ Гэгээ

    Гэгээ Гэгээ

    2018/03/30 at 15:10

    Zow doo

  2. П. Бямбаа

    П. Бямбаа

    2018/03/30 at 17:32

    Zuw shvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *