Жирийн алхаа – таны бодож байснаас ч их үр дүнтэй. Тогтмол алхах 11 шалтгаан

0

Эрүүл бие, хэвийн жинтэй байхыг хүн болгон хүснэ. Харамсалтай нь өдөр болгон спорт заал ороод биеийн тамираар хичээллээд байх боломжгүй. Тэгвэл та бүхэнд хүргэх сайхан мэдээ байна. Алхалт – маш үр дүнтэй, хүн бүхэнд боломжтой зүйл.

Ажлаа тараад гэр рүүгээ алхах, гэрээсээ дэлгүүр орохдоо алхаад очих – зарцуулсан цагтаа л харамсахгүй бол бусдаар ямар ч муулах зүйлгүй. Хэдий хэр их алхана төдий чинээ үр дүн нь их.

Тийм учраас өнөөдрөөс эхэл. 30-45 минут алхахад танд нөлөөлөх 11 шалтгааныг танд тоочъё.

  • Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг багасгана

Итгэнэ үү байна уу, таны л хэрэг. Гэхдээ явганаар алхах нь таны сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг байна.

Arthritis Foundation-ий нэгэн нийтлэлд, явганаар алхах нь Альцгеймер өвчин тусах эрсдэлийг бууруулдаг тухай дурджээ.

Виржинийн их сургуульд хийсэн судалгаа: өдөр болгон 1 км гаран алхдаг өндөр настай хүмүүс (71-93 нас) алхдаггүй адил насны хүмүүсээс уг өвчнөөр өвдөх магадлал 2 дахин бага байжээ.

  • Булчингийн ажиллагааг идэвхжүүлнэ

Биеийн тамир булчингийн масс нэмдгийн адил явганаар алхахад ч мөн булчингийн масс нэмэгддэг байна. Алхахад зөвхөн хөлний булчин чангараад зогсохгүй хэвлийн булчин бас чангардаг байна.

Үнэндээ хэвлийн булчинг жинхэнэ утгаар нь ажиллуулахыг хүсвэл спорт зааланд очиж тусгай тоног төхөөрөмж дээр алхана.

Эсвэл өдөрт 45 минут явганаар алхаж болно. Алхахдаа нуруугаа тэгш, гэдсээ татаад алхвал бэлхүүс болон хэвлийн булчин чангарахад нөлөөлөх ажээ.

Жирийн алхаа – таны бодож байснаас ч их үр дүнтэй. Тогтмол алхах 11 шалтгаан 2

  • Зүрх, судасны үйл ажиллагааг дэмжиж, цусны даралт бууруулна. Зүрхний өвчтэй хүн эмчид хандах ёстой нь ойлгомжтой. Гэхдээ тогтмол алхсанаар зүрх, судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулж болно.

Мөн цусны даралт багасахыг мартаж болохгүй.

  • Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ

Сара Сарна – эрүүл амьдрах ухааны мэргэжлийн зөвлөх. Тэрээр явган алхах нь маш үр дүнтэй гэжээ. Тогтмол алхсанаар шулуун гэдэсний хорт хавдар тусах магадлалыг 31 хувиар бууруулдаг аж.

Мөн өдөр болгон 10-15 минут алхвал 12 нугалаа гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангана гэж үздэг байна.

Жирийн алхаа – таны бодож байснаас ч их үр дүнтэй. Тогтмол алхах 11 шалтгаан 1

  • Алхсаны дараа сэтгэл санаа сэргэнэ

Сэтгэл санаа тиймхэн байвал та алхаад үзээрэй.

Долоо хоногийн 5 өдөр нь 30-45 минут алхдаг хүмүүсийн сэтгэл санаа тайван байдаг болохыг судлаачид тогтоожээ. Ийм хүмүүс сэтгэл санааны дарамтанд ч бага ордог байна. Муугүй байгаа биз?

  • Нүдний даралт багасгана

Эмч нар нүдний даралттай хүмүүсийг тогтмол алхаж байхыг зөвлөдөг. Яагаад? Учир нь нүдний даралт тогтворжуулж, уг өвчнөөр өвдөх эрсдэлийг буруулдаг байна.

Долоо хоногтоо 3 удаа алхах эсвэл гүйх нь таны нүдэнд сайнаар нөлөөлөх ажээ.

Жирийн алхаа – таны бодож байснаас ч их үр дүнтэй. Тогтмол алхах 11 шалтгаан 3

  • Жингээ хянах

Жингээ барихын тулд хэдэн цагаар спорт зааланд хөлөрч биеэ зовоох хэрэггүй.

Зугаалгаар явган алхаад л жингээ хасах бүрэн боломжтой. Хоолны зөв дэглэм барьдаг бөгөөд өдөр болгон хэдэн минутаар алхдаг эмэгтэйчүүд хэвийн жингээ бариад байдаг байна.

  • Яс бэхжүүлнэ. Явганаар алхах нь яс, үе мөчийг бэхжүүлнэ. Өндөр настай эмэгтэйчүүд алхсанаар эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Өдөр тутам хагас цаг алхсанаар яс хугарах магадлал нь 40 хувиар буурдаг гэж үзжээ.

  • Чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулна

Өдөрт 30-40 минут хурдан алхахад чихрийн шижин өвчин тусах эрсдэл багасна.

Уг өвчнийг судалдаг мэргэжилтэн Тами Росс хэлэхдээ: өдөрт 20-30 минут алхахад сүүлийн 24 цагийн турш сахарын хэвийн хэмжээг барьж чадна гэжээ.

  • Уушгины үйл ажиллагааг сайжруулна

Биеийн тамирын дасгал уушгинд сайн гэдгийг бид мэднэ. Харин явганаар алхахад хэр сайныг бид төдийлөн мэдэхгүй.

Идэвхтэй алхахад амьсгал ихсэж цус хүчилтөрөгчөөр хангагддаг байна. Үүний үр дүнд бие хорт бодисоо гадагшлуулж эхлэх бөгөөд эрч хүчээр сэлбэгдэнэ.

18
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/11 at 13:42

    Баярлалаа. Үнэтэй зөвлөгөө байнаа. Амжилт хүсье.

  2. М. Нина

    М. Нина

    2016/12/11 at 14:19

    Сс

  3. Oyunbileg Sundui

    Oyunbileg Sundui

    2016/12/11 at 18:16

    Yvgan yvmaar l bna daanch ugaartaad khordlogiin tuvd ochchih geed bhiimaa

  4. kkk

    2016/12/12 at 08:44

    mongolchuud ajildaa alkhaad yavj bga khuniig yaduu tatuu geed ad uzeed bdag khumuus shuudee

  5. Жанинь Нони

    Жанинь Нони

    2016/12/12 at 12:50

    Л. Отгонбаатар

  6. Жанинь Нони

    Жанинь Нони

    2016/12/12 at 12:54

    alhacgaay

  7. Л. Отгонбаатар

    Л. Отгонбаатар

    2016/12/12 at 12:58

    tegiii tegii :)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *