Эмэгтэйчүүдийн зарим хэсэг нь өсвөр насныхан шиг, нөгөө хэсэг нь тэдний ээж шиг харагдахад хүргэдэг 9 шалтгаан. Юунаас болж ингэж их ялгаатай харагддагийг олж мэдэцгээе!

0

Үе тэнгийн хүмүүсийн хоорондын ялгаа сүүлийн жилүүдэд улам их мэдэгдэх болжээ. Жишээ нь, 30 настай эмэгтэйчүүдийн зарим нэг нь оюутан охин шиг, харин нөгөө нь өөрийнхөө найзын ээж шиг нь харагдаж байна. Гадаад үзэмжинд нөлөөлөх хүчин зүйлс янз бүр байх ажээ. Өнөөдөр энэ сэдвээр нийтлэлээ бэлдлээ. Бидний залуу насыг “хулгайлдаг” гэмтнүүдийг олж тогтооно, нийтлэлийн төгсгөлд генийн тухай буруу ойлголтыг залруулахаар боллоо.

1. Өндөр шанаа эргэж моод болсон

© Gigi Hadid / instagram © Isabella Khair Hadid / instagram

“90-ээд оны топ загвар өмсөгч”-дийн өндөр шанаа эргээд моод болжээ, бүсгүйчүүд үй олноороо Бишийн бөөгнөрлөөс (хацар орчмоор хуримтлагдсан өөхөн давхарга) салцгааж байна. Хацрын өөхийг авах мэс засал хөнгөнд тооцогддог бөгөөд хэсэгчилсэн мэдээ алдуулалттай хийгдэнэ. Хацрын дотор талд зүсэлт хийгээд өөхөн давхаргыг нь авдаг. Хор хөнөөлгүй мэт энэ жижиг мэс засал үнэн хэрэгтээ ноцтой үр дагаварт хүргэж мэднэ. Гоо сайхны мэс заслын эмч нар нарийхан нүүртэй хүн уг мэс заслыг хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. Яагаад гэвэл, үндсэн сууриа авахуулсан нүүр царай яваандаа унжиж хэлбэрээ алдахад хүргэнэ гэжээ.

Байгалиас заяасан шанаа хүнийг сайхан харагдуулах нь маргаангүй, гэхдээ мэс заслын аргаар нүүрний хэлбэрээ засах бус эцэг, эхээс бэлэглэсэн генээ хадгалж үлдвэл хамгийн зөв арга болно. Энэ төрлийн мэс засал засаж залруулшгүй үр дагаварт хүргэж болно, тиймээс булцгар хацраа хайрлаад явж байсан нь дээр биз ээ. Ирээдүйн эрүүл мэндээ эрсдэлд оруулан барин байж моод дагах хэрэг байна уу даа?

 

2. Салоны арчилгаанд хэт их дурлах

© Instagram / Sipa USA / East News © Social Media / Coleman Rayner / East News

Байнга салоны арчилгаа болон пилинг хийлгүүлж байсан эмэгтэйчүүдийн нүүрний арьс нас ахих тусам хиймэл юм шиг, өөрөөр хэлбэл лааны тос шиг харагдаж эхэлдэг. Энэ нь эрт хөгшрөлтийн өөрчлөлт явагдаж байна гэсэн үг. Арьс нь нимгэрч, улбагар болсон, хялгасан судаснууд, үрчлээнүүд нь ил харагдана.

Бас нэгэн зайлсхийх арчилгаа бол ботокс тариа. Гялалзсан арьстай толигор духаар шууд анзаарагдана. Энэхүү өөрчлөлт нь булчингийн эсүүд гэмтэж байгаатай холбоотой, булчин өөрийн бүтэцээ алдахад хүргэнэ. Ботокс тарианы үр дагаварт хүн эцсийн дүндээ наснаасаа илүү хөгшин харагддаг. Нүүрэндээ элдэв төрлийн шингэн байнга шахуулаад байвал эцэс сүүлдээ нүүрний анатоми алдагдаж мэдэгдэхүйц нас нэмнэ. Эдгээр арчилгааны гаж нөлөө ихэвчлэн 35 хүртэлх насны хүмүүс дээр илүү мэдэгддэг.

Дүгнэлт: олон удаа гоо сайхны мэс засал хийлгүүлсэн эсвэл тариа тариулж байсан өвчтөнүүдтэй гоо сайханч, гоо сайхын мэс засалч нар ажиллахад хэцүү байдаг. Тиймээс “томчууд”-ын арчилгааг бүсгүйчүүд хэдий хэр хожуу насандаа хийлгэж эхэлнэ төдий чинээ залуу төрхөө удаан хадгалж үлдэж чадах нь ээ.

 

3. Хатуу хоолны дэглэм

© Gilbert Flores / Broadimage / EAST NEWS © Kento Nara / Geisler-Fotopress / DPA / East News

Хүн хэдий хэр хурдан турна төдий чинээ “хоолны дэглэмийн нүүр царай”–тай болох магадлал нэмэгдэнэ. Өөхний эд эс дутагдсанаас болоод хамар орчмын үрчлээ эрс мэдэгдэж эхэлдэг, үрчлээ илүү гүн болно, нүд орчмын өөх багасаад ирэхээр хүн ядарсан бас илүү хөгшин харагдах ажээ.

40 наснаас хойш хүн ер нь залуу үеийнхээ жинтэй болох гэсэн турах хүслээ тэр чигт нь орхих хэрэгтэй. Ихрүүд дээр хийсэн судалгаанаас харахад, 40 наснаас өмнө биеийн жингийн индекс 4 пунктээр нэмэгдвэл наснаасаа илүү харагдаж байв, гэхдээ 40 наснаас хойш залуу харагдаж эхэлжээ. Харин 55 наснаас хойш биеийн жингийн индексийг 8 пункт хүртэл зоригтойгоор нэмж болж байгаа юм, хоолны дэглэм барьж байгаа үе тэнгийнхнээсээ хамаагүй залуу харагдана.

 

4. Биеийн идэвхтэй хөдөлгөөн дутагдах эсвэл илүүдэх

© alphacatzingano / Instagram

Амьдралын идэвхтэй хэв маяг эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй мөн залуу насыг уртасгадаг. Энэхүү баримтыг олон удаагийн судалгаа нотолно. Байнга биеийн тамираар хичээллэж байгаа ахимаг насны хүмүүс хөгшрөлтийн явцыг удаашруулж чадсанаас гадна мөн дархлаа болон холестерины хэмжээгээ залуу хүмүүсийн үзүүлэлтэд барьж чадаж байжээ.

Гэхдээ, аливаа зүйл хил хязгаартай байх ёстой, суугаа амьдралын хэв маягийн нөгөө туйл тал нь биеийн хэт их ачаалал авах явдал юм. Үр ашиг авчрахаасаа илүүтэй хор хөнөөлтэй байдаг. Лондон дахь гоо сайхны эмнэлгийн эрхлэгч Трейси Маунтфордын онцлон хэлснээр, 40 наснаас хойш хэт их ачаалал авч дасгал сургуулилт хийх нь нүүрний объём багасахад нөлөөлнө, энэ нь хүнийг наснаасаа хөгшин харагдуулдаг гэжээ.

 

5. “Сахар”-ын нүүр

© depositphotos

Нүүрний өнгө зүс алдагдах, үрэвсэх, арьс унжих, нүдний доод арьс унжих, духан дээр үрчлээ гарах – энэ бол амттанд дурласны “шан харамж”. Сахар гликацийг идэвхжүүлдэг байна. Илүүдэл глюкоз нь коллагенийг гэмтээж арьсны уян хатан чанар алдах үйл явц юм. Энэхүү өөрчлөлт юунд хүргэх нь ойлгомжтой, хөгшрөлтийн үйл явцыг хурдасгана.

 

 

6. Хажуугаараа эсвэл доошоо харж унтах

© pexels

Муу унтдаг хүмүүс илүү хурдан хөгширдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Судалгааг 30-49 насны нийт 60 эмэгтэй дээр хийсэн байна. Дутуу нойртой явдаг эмэгтэйчүүдийн дунд арьсны хөгшрөлтийн шинж тэмдгүүд мэдэгдэхүйц илэрсэн: үрчлээ, пигментийн толбонууд, арьсны уян хатан чанар алдагджээ. Үүнээс гадна тэдний арьс эргэн тойрны орчинд илүү эмзэг болсон байна, наранд гарсны дараа арьс нь өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвар нь суларсан зэрэг таагүй өөрчлөлтүүд гарч байв.

Өөр бас нэгэн судалгаагаар, хэдий хэр хугацаагаар унтаж байгаагаас гадна хэрхэн унтаж байгаа нь ч нөлөөлдөг ажээ. Хүн нойрсож байхдаа байрлалаа 20 орчим удаа сольдог, унтаж байгаа хүмүүсийн 65% нь хажуугаараа унтдаг. Энэ нь нүүр болон хүзүүний үрчлээ суух шалтгаан болно. Хүн нас ахих тусам нойрондоо байрлалаа өөрчлөх нь багасна. Шөнийн турш 27-оос 16 хүртэл удаа л байрлалаа солих нь. Хүн байрлалаа солих тоо багасах тусам арьсанд үзүүлэх таагүй нөлөө ихэснэ л гэсэн үг.

 

7. Салалт

© AFP / EAST NEWS © Briquet-Hahn-Marechal / ABACA / EAST NEWS

Салсан гэр бүл нүүрэнд өөрийн ул мөрөө үлдээдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгааг ихрүүд дээр хийсэн байна. Гэр бүл нь салсан ихрийн өрөөсөн гэр бүлтэй, ганцаараа амьдардаг, тэр ч бүү хэл бэлэвсэрсэн ах, эгчээсээ бараг 2 насаар ахмад харагдаж эхэлжээ.

 

8. Тайвшруулах эм

© unsplash

Стресс ч гэсэн гадаад үзэмжинд сөргөөр нөлөөлж байгааг ихрүүдэд хийсэн судалгаагаар илрүүлсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар, тайвшруулах зорилгоор ууж байгаа эмүүд нь нүүрний арьсны булчинг сулруулдаг, үүний үр дагаварт арьс унжиж эхэлдэг гэжээ.

 

9. Уруулын нум

© depositphotos © depositphotos

Уруулын фильтрум буюу нум нь хамрын уг болон “Купидоны нум”-ын дунд байрлах багахан хэсэг, энэ бол нүүрний бүтцийн маш чухал хэсэг. Залуу байхад тод, өөгүй харагдах боловч нас ахих тусам зааг нь ялгагдахаа больж бүдгэрнэ. Энэ тохиолдолд гоо сайхны бүтээгдэхүүний тусламжтайгаар залуу харагдах боломжтой: дээд уруулын хүрээг илүү тодосгож өгөхийн тулд хайлайтер нэмэхийн зэрэгцээ залуудаа хэрэглэж байсан зарим нэг уруулын будгуудаа сольж үзээрэй.

 

Бонус: Зөвхөн генд найдах хэрэггүй

© Masako Mizutani / instagram © Ellen Ector / instagram

Хэрвээ таны ээж 50 настайдаа 30-тай бүсгүй шиг харагдаж байсан бол таны хөгшрөлтийн явцад ген үндсэн үүргийг гүйцэтгэж танд санаа зовох зүйл байхгүй гэсэн бодол хүмүүсийн дунд байдаг. Эрдэмтэд нэгэн судалгааг хийжээ – 1000 гаруй хүнийг бараг 12 жилийн туршид уйгагүй ажигласан байна. Нэг хэсэг хүмүүс нь бусдаасаа 3 дахин илүү хурдан хөгширч байгааг тэд ажиглажээ. Хуанлийн 1 жилд нэг хэсэг хүмүүсийн гадаад үзэмжинд ямар нэгэн өөрчлөлт гараагүй байхад зарим нэг нь тэрхүү 12 сарын хугацаанд 3 нас нэмсэн юм шиг хөгширч байв. Судалгаанд оролцсон хүмүүс 38 нас хүрэхэд тэдний биологийн нас паспортын настай тохирохгүй байв, нэг ёсондоо 28-61 насаар хэлбэлзсэн.

Судалгааг эрхлэн явуулсан судлаачдын үзэж байгаагаар хөгшрөлтийн явцад генетикээс 20% шалтгаална гэж үзжээ. Спорт, зөв хооллолт, эмчийн тогтмол үзлэг, муу зуршлаас татгалзах зэрэг нь илүү их нөлөө үзүүлэх хүчил зүйл болно. Үүнээс гадна, сэтгэл зүй нь эрт хөгширсөн хүмүүс үе тэнгийнхнээсээ гадаад үзэмжээрээ ч гэсэн хөгшин харагддаг гэнэ.

Та үе тэнгийнхнээсээ залуу харагддаг уу эсвэл хөгшин харагддаг уу? Хэрвээ та цаг хугацааг хуурч чадсан азтануудын нэг бол бидэнтэй нууцаа хуваалцаарай.

21
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *