Яагаад эрчүүд өөр эмэгтэй рүү хардаг вэ? Ийм учиртай байсан гэж ёстой бодож байсангүй!

3

Заримдаа таны залуу өөр эмэгтэй рүү харах үед бухимдал чинь төрдөг л биз дээ? Та түүнтэй болзохын тулд өөртөө анхаарч, гоё гэсэн хувцсаа өмсөх боловч таны залуугийн нүд өөр эмэгтэй дээр тусаж байгааг анзаарах болно. Энэ үйлдэл таны дургүйг хүргэх хэдий ч тэр яагаад таныг уурлаад байгааг ойлгохгүй. Яагаад гэвэл тэр өөрийн мэдэлгүй өөр эмэгтэй рүү харснаа ч мэдэхгүй байгаа!

Эхлээд та хүн бүр сэтгэл татам хүмүүс рүү харц унагаадаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Та ч гэсэн сайхан залуу руу харж байсан л биз дээ? Тэгтлээ ширтэж байгаагүй ч сайхан залуу руу ямар нэгэн байдлаар харж байсан л байж таараа. Найз залуутай байх эсэх нь үүнд хамаагүй. Эрчүүд ч гэсэн мөн ялгаагүй!

Гэхдээ яагаад тэд энэ үйлдэл нь хажуу дахь эмэгтэйд нь таатай санагдахгүй байхад үргэлжлүүлэн өөр эмэгтэй рүү харсаар л байдаг вэ?

 

1. Тэд төсөөлөн бодох чадвартай

Эрэгтэй хүний тархи ямарваа нэгэн мэдээллийг илүү их төсөөлөн боддог. Харин эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөөр ханддаг. Иймээс хэрэв эрэгтэй хүн өөр эмэгтэй рүү харвал, энэ нь түүний нүдэнд тухайн эмэгтэй өртсөн байна гэсэн үг. Ийм л байдаг.

2. Энэ бол төрөлхийн зан чанар

Эрчүүд цаанаасаа сэтгэл татам эмэгтэйд татагддаг. Үүнд бухимдах шаардлагагүй, тэд төрөлхийн зан чанараараа сэтгэл татсан эмэгтэйн толгойноос авахуулаад хөл хүртэл нь харна.

3. Харсныхаа дараа боддог

Тэд эмэгтэй хүн рүү төрөлхийн зан чанараараа харна, дараа нь хүсвэл түүн рүү ширтэх болно, яагаад гэвэл тэр ингэхийг хүссэн учраас. Ийм болохоор тэд заримдаа эмэгтэй хүн рүү удаан ширтдэг ба та тэр үед нь анзаарч хардаг.

4. Тухайн эмэгтэй сэтгэл татам байна

Энэ бол эрэгтэй хүн яагаад тухайн эмэгтэй рүү яагаад ширтэж байгаагийн гол шалтгаан, та ч үүнийг гадарлаж байгаа нь лавтай. Хэрэв сэтгэл татам эмэгтэй хүн байвал, тэд харах нь гарцаагүй.

5. Эсвэл тэр таньтай хамт байхдаа аз жаргалгүй байдаг

Хэрэв таны залуу хажууд чинь байгаа өөр эмэгтэй рүү харц унагаж, ширтэхдээ тэр хэн нэгнийг таниас илүүд үзвэл та хоёрын харилцаанд асуудал байна гэж ойлгох хэрэгтэй.

6. Сониуч зантай

Бид бүхэн бүгдээрээ л сониуч зантайгаас гадна толгойдоо элдэв янзын зүйлс төсөөлөн боддог. Тэр өөр эмэгтэй рүү харж байгаа нь түүний талаар төсөөлөн бодож байна гэж ойлгоход буруудахгүй. Тийм ээ, таны залуу өөр эмэгтэйг хайрлаж, түүнтэй хамт байвал ямар байх талаар бодож байна.

7. Та тэр эмэгтэй рүү харах

Тийм ээ, магадгүй таны залуу олж хараагүй байхад, та эхэлж сэтгэл татам бүсгүйг анзаарч, өөрөөс чинь илүү болохыг мэдээд бага зэрэг атаархаж болно. Таны энэ үйлдлийг хармагцаа хажуу дахь залуу чинь түүн рүү харж мэднэ.

Гэхдээ таны залуу өөр эмэгтэй рүү харах нь таниас явах гэж байна гэсэн үг огт биш, тэр зүгээр л түүн рүү харж, дотроо таныг түүнээс илүү эсвэл дутуу юм байна гэж харьцуулж бодож байна гэж бүү буруугаар ойлго. Тэр зүгээр л байгалиас заяасан зан чанараараа харж байгаа юм. Хэрэв та түүнийг гэсэн хайр халамжаа бууруулаагүй л бол тэр таниас хэзээ ч холдохгүй.

20
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Sarah Sarah

    Sarah Sarah

    2019/05/17 at 14:34

    Bid narch gesen ashtaihan zaluu haragdval harj l bdagsh tee

  2. Д. Пүрэвсүрэн

    Д. Пүрэвсүрэн

    2019/05/18 at 11:27

    har gj nud zayasiin harj l baig lde

  3. Uunuu Uunuu

    Uunuu Uunuu

    2019/05/19 at 13:14

    мэдээлэл авий

  4. Oogii Oogii

    Oogii Oogii

    2019/05/19 at 19:33

    Tsahirmaa Tsetseg unshdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *