Хуучин ваннаа хаях гэж яарсны хэрэггүй! Гэрийн тохижилтонд хэрхэн ашигласныг нь хараад та бүр дуу алдаж гайхах болно!

2

Сантехникээ солих цаг хэзээ нэгэн цагт ирнэ. Хуучны ширмэн ванныг гаргаж хаяна эсвэл хэдхэн төгрөгнөөс бөөн ажил болж хаягдал төмөрт хүргэж өгнө. Хэрвээ танд хүсэл байвал багахан хүч зарцуулаад л хуучин ванндаа хоёр дахь амьдралыг бэлэглэж чадахын зэрэгцээ өөрт хэрэгцээтэй зүйлтэй ч болж болно.

Өнөөдөр танд хуучин ванныг дахин ашиглах 5 санааг танилцуулахаар бэлдлээ. Зарим нэг нь үнэхээр хэрэгтэй шүү.

 

Хуучны ширмэн ванныг дахин ашиглах

1. Хиймэл усан сан

Хуучин ванныг ландшафтын дизайнд ашиглаж болно. Цэвэр агаарт бүлээн усанд тайван хэвтэх нь сэтгэл санаа сэргээнэ шүү дээ. Жижигхэн усан сан байгуулахын тулд зарим нэг зүйлийг тооцох хэрэгтэй. Нэгдүгээрт, бүх нүх сүвийг сайтар бөглөж тагласан байна. Хоёрдугаарт, ванныг хөрсөнд суулгахын тулд газар ухна. Ванны дээд хэсэг газраас багахан дээр байрлах бөгөөд энэ зайг чулуугаар далдалж чимэглэл болгоно.

Хиймэл усан сангийн усыг муутгахгүй байх үүднээс байгалийн цөөрмийн эсвэл голын усаар дүүргээрэй – байгалийн усанд усны чанарыг муутгахгүй микро биетүүд агуулагдаж байдаг. Ийм жижиг усан санд жараахай ч үржүүлж болно шүү.

 

2. Тавилга

Ширмэн, төмөр, акрил ванныг гэрийн эсвэл цэцэрлэгийн тавилга болгон амилуулж болно. Ванны зөөлөн ирмэгүүд нь буйдан эсвэл креслийг шууд бодогдуулна. Ваннаар энэ төрлийн тавилга хийхэд нэг чадварыг сайтар эзэмшсэн байх ёстой – төмөр тайрагч ашиглана. Жишээ нь, буйдан хийлээ гэж бодъё, ванны ханыг уртаар нь тасдаж авна, хэрвээ 2 кресл хийх гэж байгаа бол хөндлөнгөөр нь хоёр хуваагаарай.

Дизайнерийн шийдэл ямар ч байж болно. Ванныг будаж болно, мозаик нааж болно эсвэл гоёмсог наалт ч наах боломжтой. Суудлын хувьд порлоноор зөөлөвч хийж гоёмсог даавуугаар бүрнэ. Маш загварлаг тавилга болдог юм. Хуучин ваннаар хийсэн гэдгийг тэр болгон хүмүүс анзаарахгүй дээ.

 

3. Усалгааны ус хуримтлуулах сав

Хэрвээ та ногоо тарьдаг бол танд тохирох сайхан санааг танилцуулж байна. Хуучин ваннд ногоогоо услах усаа хийж амраагаарай. Худгийн ус хүйтэн байдаг учраас ногооны ургалтад муугаар нөлөөлнө. Хэрвээ ус хуримтлуулах зорилгоор хуучин ванн ашиглах гэж байгаа бол зэврэх эсэхийг нь сайтар шалгаарай. Хэрвээ ванны хана гэмтэлтэй бол эхлээд будах хэрэгтэй. Ванныг хөөрхөн амьтны эсвэл машины дүрс оруулан өөрчилж болно.

 

4. Цэцгийн сав

Хэрэггүй ваннаар цэцгийн сав хийх шиг хэмнэлттэй бөгөөд амархан санаа байхгүй. Ваннаа будаад л дуртай цэцгээ тарьж ургуул. Хөрсний агааржуулалтыг хангахын тулд ваннаа хэд хэдэн газар нь өрөмдөж цоолоорой. Тэр нүхээр илүүдэл чийг нь гадагшилж байг. Ванндаа хөрсөө хийгээрэй.

Мөн ванныг хүлэмж байдлаар ашигласан ч болно. Тавдугаар сард өргөст хэмхийн үр суулга. Энэ жижиг хүлэмжнээс та маш их ургац хураана.

 

5. Хүүхдэд зориулсан бассейн

Хийлдэг бассейн хүүхдэд үнэндээ тохиромжгүй: угааж цэвэрлэхэд хэцүү, тэгээд ч эдэлгээ даадаггүй. Харин хуучин ширмэн эсвэл акрилан ванн – хүүхдийн жинхэнэ бассейн болно. Бассейн хийх зарчим нь хиймэл усан сан байгуулахтай адил. Гэхдээ нэг ялгаа бий. Ванны ус зайлуулах тагны доод хэсэгт илүү гүнзгий нүх ухаад чулуулаг хөрс хийнэ. Хүүхэд бассейнд орсны дараа бохир усыг зайлуулахад ямар  ч хүндрэл гарахгүй.

 

Зөвлөгөө

Магадгүй хамгийн сонирхолтой бөгөөд уран бүтээлч санаа болов уу – хэрэггүй ваннаар тавилга урлах. Энэхүү бичлэгээс та хийх аргыг нь сонирхоорой.

Хуучин хэрэггүй болсон сантехникийг хэрхэн амилуулах өөрийн арга байгаа бол бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай. Мөн бидний танилцуулсан санааг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

43
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
9
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhbold Huslen

    Enkhbold Huslen

    2019/04/25 at 11:42

    Delger Delger

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *