Солонгосчууд ямар бүтээгдэхүүн хэрэглэж өөгүй цэвэрхэн арьстай байдгийн нууц

1
1
27,276

Сүүлийн үед Солонгосын гоо сайхны арга хэрэгсэл нь европын бьюти-брэндүүдийг ардаа хол орхисон гэдэгтэй маргах хүн цөөхөн байх. Үнэхээр азийн гоо бүсгүйчүүд л хамгийн шинэ гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг эхэлж хэрэглэж байгаа ба бусад нь энэ бүтээгдэхүүнүүд хэзээ орж ирэн, хэрэглэж болох боломжтой болохыг хүлээн суудаг болсон нь нууц биш юм.

Гэхдээ азийнхан европчуудыг ангайлгах өвөрмөц сэтгэлгээтэй бөгөөд энэ сэдвээр ч гэсэн гайхал төрөм эд зүйлс, арга хэрэгсэл хэрэглэж байна.

Ингээд энэ удаа хамгийн маргаантай, гайхмаар, эмэгтэйчүүдийн сонирхолыг татсан Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнтэй танилцъя.

Нарийхан үсийг хөвсгөр болгох

Нарийн үстэй эмэгтэйчүүд үсээ ядаж ганц цаг хөвсгөр байлгахын тулд асар их хүч чадал, тэвчээр зардаг боловч тэр болгон хүссэн үр дүнд хүрдэггүйн зовлонг бид сайн мэднэ. Аз болоход энэ зовлонтой бэрхшээлийг туулах арга замыг азийнхан олсон байна. Тусгай мини-бигуд нь таны үсийг хэдэн сарын турш харьцангуй хөвсгөр байлгаж чадах бөгөөд хэдийгээр энэ нь зөвхөн үсний уг хэсгийг хөвсгөр болгож байгаа ч “үсний бүх л хэсгийг хөвсгөр болгох чадалтай, ид шидтэй бүтээгдэхүүн” гаргаж байгаа тухай бүх л шампунь үйлдвэрлэгчдийн ярьдаг худлаа, хоосон амлалтуудаас хол дээр юм.

 

Адууны тос

Адууны тос нь солонгосчуудын хувьд ер гайхах зүйл биш бололтой. Харин ч адууны боловсруулсан тос маш ашигтай түүхий эд гэнэ. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нар хүн болон адууны арьсны зарим давхарга маш төстэй гэдэгт онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ бүтээгдхүүнийг хэрэглэснээр арьс зөөлөрч, шингэрч, зарим нэг шархыг эмнэж, жижиг сорвийг ч арилгах болгох боломжтой гэнэ. Энэхүү ид шидийн гэмээр үр дүн бүхий бүтээгдхүүн нь азийн гоо бүсгүйчүүдийн хамгийн хүслэнт зүйлсийн нэг болсон байна. Харин европ эмэгтэйчүүд одоогоор нүүрэндээ адууны тос түрхэх гэж яарахгүй л байх шиг.

 

Хор – шилдэг эм

Хэр олон хүн хор гэсэн бичигтэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах бол? Өмнөд Солонгост иймэрхүү бүтээгдэхүүнийг богинохон хугацааны дотор л бүгдийг нь хуу хамна. Хэдийгээр орчин үеийн хүний чихэнд хачин сонсогдох ч гэсэн байгалийн гаралтай зарим хор нь хамгийн үр дүнтэй эм байдаг гэдэг нь эрт дээр үеэс тодорхой болсон билээ. Солонгосчууд эрт дээр үеийн энэ мэдлэгийг одоо гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэж эхэлсэн ба зөгийн хор бүхий бэлдмэл бий болсон байна. Энэхүү бэлдмэл нь арьсны зарим өвчнийг эдгээх төдийгүй арьсанд бүх л талаар сайнаар нөлөөлдөг байна. Энэ бүхнээс харахад олон эмэгтэйчүүд өөрсдийн консерватив үзэл бодлоосоо салах цаг болжээ.

 

Түрсний крем

Гайхах зүйлгүй – таны гоо сайхны ширээн дээр чинь түрс бүхий сав байна. Өглөө нүүрний арьсаа чийгшүүлэхийн тулд хоёр ширхэг түрс, оройдоо арьсаа цайлгаж, зөөлрүүлэх зорилгоор 3 түрс нүүрэндээ түрхэнэ.

Солонгосчуудын хийсэн энэ бүтээгдэхүүн 100% түрс биш гэдэг нь ойлгомжтой боловч зарим нэг нь андуураад талхтай идчих вий!

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

 

Бяслагны крем

Хүнс – гоо сайхны сэдвээ энэ удаа Солонгосын бяслагт кремээр үргэлжлүүлэе. Жинхэнэ бяслагны тухай ярьж байгаа бөгөөд ямар нэг хүн хуурсан нэр биш юм шүү. Хэрэглэгчдийн бичиж байгаагаар бол арьс залуужуулж, чийгшүүлэх шинж чанар нь хамгийн дээд хэмжээнд гэх боловч тэрхүү бяслагийг нүүрэндээ жигд тарааж түрхэнэ гэдэг ихээхэн төвөгтэй ажил байх нь ойлгомжтой.

 

24 каратын алтан маск

Нүүрээ алтаар бүрнэ гэдэг хамгийн сонирхолтой, ганган тансаг зугаа цэнгэл байж таарна. Ийм алтан маск нүүрэндээ тавихыг эсэргүүцэх хүн лав л орчин цагийн загварын ертөнцөд олдохгүй нь тодорхой. Гэхдээ энэхүү алтан маск нь олон ашигтайгаас гадна бас анхаарах ёстой зарим нэг зүйл байна. Жишээ нь та алтны харшилтай гэдгээ мэдрэх нь ямар л олигтой зүйл байв гэж.

 

Нүүрэнд зориулсан цусан маск

Унтахын өмнө түрхэж, өглөө арилгадаг маскыг Sleeping Pack гэдэг. Солонгосын гоо сайханчид нүүрний арьсаа цэвэр, толигор байлгахын тулд нүүрээ цусаар арчихыг зөвлөж байна. Мөнхийн залуу гоо сайхны төлөө харанхуй шөнөөр гарч, зарим нэг зүйл хийн… булж дарах эсэх нь таны хэрэг. Ямартай ч энэ бүтээгдэхүүний найрлагад үлгэрт гардаг “луугийн цус “орсон гэж наргидаг хойно үр дүн нь нүүр цайруулах, үрчлээ арилгахаас илүү шид шидтэй юм байх болов уу.

 

Гоо сайхны дайвинг

Jamsu бол Өмнөд Солонгосын бүсгүйчүүдийн хийдэг нэгэн гоо сайхны үйл ажиллагаа ба орчуулбал  “шумбах” гэсэн утгатай юм. Энэ үйлдлийн гол зорилого нь арьсаа торгомсог, гөлгөр байлгах болон нүүрний будгийг аль болох удаан хадгалах, тогтоох явдал билээ. Үндсэн өнгийг түрхсэний дараа (праймер+тональ тос+консилер) нүүрэндээ хүүхдийн цацлага түрхэж 15-30 секунд хүйтэн усанд дүрнэ. Нүүрээ цэвэрхэн алчуураар арчаад л – нүүрний будаг өдрийн турш шинэ мэт “тогтох” болно.

Солонгосын будганд байдаг юм уу эсвэл нүүр будалтын нарийн ширийндээ байдаг юм уу, энэ аргын талаар интернет хэрэглэгчид хоёр тал болон хуваагдаад байна. Нэг тал нь энэ нүүр будалтгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байхад харин нөгөө тал нь яагаад ийм зүйлд хошуураад байгааг нь ойлгохгүй байгаагаа гайхна.

 

Бонус: гоо сайхны мэс засал амьдралын хэв маяг болох нь

Өмнөд солонгост гоо сайхны мэс засал нь жирийн нэг зүйл мэт болохын зэрэгцээ олныг хамарсан трэнд болж байгаа билээ. Итгэхэд хэцүү боловч солонгосчууд бага наснаасаа энэ мэс засалд орохыг мөрөөддөг, эцэг эхчүүд нь төрсөн өдрөөр нь энэ мэс засалд орох мөнгө бэлэглэдэг болон гоо заслын хамгийн алдартай ажиллагаа нь нүүрний хэвийг өөрчлөх гэх мэт. Дээрх “өмнө ба дараа” гэсэн хоёр зургийг харахад Солонгосын мэс засалчид цоо шинэ хүн бүтээж чадах мэт санагдах ба энэ авьяас чадлыг нь бахархамаар боловч нөгөө талаар айдас төрж байна.

4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/12/31 at 12:19

    undur hogjiltei uls ch goy yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.