
Гар доорх жирийн л нэг төмсөөр ямар амттай, өег хоол хийж болно гээч. Төмсийг хамгийн амттайгаар бэлтгэх Франц жорыг хуваалцья. Зочдоо болон хайртай хүмүүсээ дайлаарай!
“Буланжер” төмс
Орц:
- 1 кг төмс
- 2 ширхэг сонгино
- 60 гр цөцгийн тос
- 200 мл ногооны шөл
- 200 мл сүү
- Давс
- Хар нунтаг перец
Бэлтгэх арга:
Алхам 1. Төмсөө цэвэрлээд ойролцоогоор 2 мм орчим нарийн зүснэ. Сонгиноо цагираг хэлбэрээр хэрчинэ. Зүссэн төмснүүдээ давс болон перецээр амтлаарай.
Алхам 2. Төмсөө хийх хэвээ цөцгийн тосоор тослоорой. Эхлээд төмсөө тавиад дараа нь сонгино гэх мэтээр үечилж тавиарай.
Алхам 3. Хамгийн дээр тавих төмсний үеийг цэгцтэй тавиарай, бэлэн болоод гоё харагдах болно. Халуун шөлөө халуун сүүтэй хольж төмсөн дээрээс асгана. Шөлөө төмсийг бүрхэхээргүй байхаар хийх хэрэгтэй (зөвхөн дээд давхарга дээр асгана). Жигнэхийн өмнө дээд давхарга дээр хайлуулсан цөцгийн тос асгаарай.
Хэвээ мөнгөн цаасаар бүтээгээд шарах шүүгээнд 200 хэмд 40 минут жигнээрэй. Дараа нь мөнгөн цаасыг аваад градусыг 180 болтол бууруулаад дахин 40 минут жигнээрэй.
Алхам 4. Бэлэн болсон төмсөө халуунаар нь шинэхэн ногоо болон үрсэн бяслагтай зоогловол гайхалтай амттай байх болно. Мөн үе болгонд жижиглэж үрсэн сармис хийж өвөрмөц амттай болгох өөр нэгэн арга бий.








Tsendayush Doljinsuren D
2015/11/01 at 21:39
huuhduuddee hiij ugii du
Tsendayush Doljinsuren D
2015/11/01 at 21:39
huuhduuddee hiij ugii du
Tsendayush Doljinsuren D
2015/11/01 at 21:39
huuhduuddee hiij ugii du
Tsendayush Doljinsuren D
2015/11/01 at 21:39
huuhduuddee hiij ugii du
Tsendayush Doljinsuren D
2015/11/01 at 21:39
huuhduuddee hiij ugii du
Tsendayush Doljinsuren D
2015/11/01 at 21:39
huuhduuddee hiij ugii du
Tsendayush Doljinsuren D
2015/11/01 at 21:39
huuhduuddee hiij ugii du
mongol zon
2015/11/02 at 09:19
Negmuu toms tsotsgiitei sharah fj tsag 20 minut arail udaan ym bnaa
Зочин *
2015/11/03 at 16:49
Сэтгэгдэл *zaawal tiim udaan sharah shaardlagaguiee.ug ni bol 20 yumuu 30 minut bhad l boldogiin sereegeer hatgal uzej bgad gargachdagiin
Зочин *
2015/11/24 at 16:32
Гоё амттай болсон баярлалаа