
Исландчуудад овог байдаггүй гэдгийг би өнөөдөр л мэдлээ. Ерөөсөө байгаагүй. Зөвхөн нэрээрээ л ялгагдана, хэрвээ адилхан нэртэй бол эцгийн эсвэл эхийн нэрийг нэмнэ, өөрөөр хэлбэл нэг төрлийн эцгийн нэр гэх юм уу даа.

Нэг иймэрхүү нэртэй хүмүүс байна гэсэн үг:
“Олаф Олафссон гэвэл Олавын хүү Олаф гэж ойлгоорой”
“Гудмунда Сигурдоттир – Сигурдагийн охин Гудмунда гэж ойлгоно”
“Бьорк Гунмундоттир гэвэл Гудмундын охин Бьорк”
Одоо хамгийн сонирхолтой хэсэг! Энэ гурван хүн гэр бүлийн гишүүд байж болно – нөхөр, эхнэр, охин. Үүнийг мэдээд би лав ухаан алдах шахсан.
Исландчууд яагаад овоггүй байдаг вэ? Түүхэн явцдаа л тэгж зохион байгуулагдаж. Исландад нэн эртнээс цөөн хүн ам суурьшсан, тиймээс овог гэж байх шаардлага байсангүй. Исландчууд олон болсноос хойш ч овоггүй уламжлалаа хадгалан үлджээ. Одоо ч ингээд амьдарцгааж байна.

Исландчуудын “овог” тодорхойлох хүснэгт
Гэхдээ зарим нэг дүрэм бий. Жишээ нь, Исландад 4000 нэрийн жагсаалт байх бөгөөд энэ дундаас л хүүхдэдээ нэр сонгож болно. Мөн хүүхэд өөрийгөө хэн гэж овоглохоо өөрөө сонгох эрхтэй. Бидний жишээнд дурдсан Бьорк гэхэд л Бьорк Гунмундоттир эсвэл Бьорк Олафдоттер дундаас сонгох эрхтэй юм. Хүү – эцгийн нэрийг, охин – эхийн нэрийг сонгох дүрэмтэй.
“Хэн нэгэн өөрийн эцэг эсвэл нэрийг сонгох боломжгүй эсвэл хүсэхгүй байвал өөрийн нэр дээр “бюр” буюу “хүүхэд” гэдэг дагавар нэмнэ”.
Овог сонгох нь зөвхөн гадныханд л маш чухал. Адилхан нэртэй хүмүүсийг овгоор нь ялгахгүй бол тэдний тархи толгой будилж орхидог байгаа юм биз дээ? Исландчууд бие биенээ зөвхөн нэрээр нь л дуудна. Ажил хэргийн харилцаанд ч мөн адил. Эсвэл албан ёсны уулзалтын үеэр ч нэрээр нь л хандана. Жишээ нь, Исландын одоогийн ерөнхийлөгчийг Гвюдни гэдэг. Түүнийг энэ нэрээр нь л дуудаж хандана.
“Мэдээж гадныхан бүгд алмайрдаг, дээр нь “ноён Гвюдни” эсвэл “эрхэм Гвюдни” гэж авгайлсан үг нэмэхийг хичээдэг” гэжээ.
Бас нэг сонирхолтой зүйл гэвэл, Исландын ерөнхийлөгч өөрөө хүсвэл энэ албан тушаалдаа хэд л бол хэдэн жил байж болно. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн сонгууль ердөө нэг л удаа болдог гэж ойлгож болохоор. Дараа нь 4 жил тутам ерөнхийлөгчийн албан ёсны төдий сонгууль болж өнгөрнө. Өмнөх Ерөнхийлөгч нь 20 жил уг албан тушаалыг хашиж байгаад тэтгэвртээ гарчээ. Харин Гвюдни одоогийн байдлаар 6 жил Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Гвюдни, Исландын Ерөнхийлөгч







