Хэрвээ дэлхийн хамгийн өхөөрдөм амьтдын нэрсийг жагсаавал Сибирийн олбит оготно /Siberian flying squirrel үгчилбэл Сибирийн нисдэг хэрэм/ тус жагсаалтанд нилээд дээгүүр бичигдэх бизээ. Үгчилсэн орчуулгаар хэдий нисдэг хэмээн нэрлэгдэж байгаа ч үнэндээ бол энэ нь урд хойд хөлийг холбосон нимгэн арьсан далбаагаараа агаар халин харайдаг амьтан юм.
Ойн бяцхан мэрэгч энэ амьтан ердөө 150 орчим грамм жинтэй ба модны холтсонд нүх гарган амьдарч, модны шавж, самар, үр, навч, жимсгэнэ хааяа шувууны өндөг зэргээр хооллодог ажээ. Модноос модны хооронд 100 гаруй метр зайд харайн ‘нисэж’ чаддаг энэ амьтан ихэвчлэн шөнө оройн цагаар идэвхтэй болдог шөнийн амьдралтай амьтан боловч зулзагатай эмэгчин олби оготно өдрийн цагаар ч хоол хайн явдаг байна.

Ay Bayaraa
2015/11/01 at 12:53
Баярцогтой Ариунзаяа ийм хөөрхөн амьтан бас бнаа

Зочин
2015/11/02 at 17:46
yun hoorhon ym bee
анхаа
2015/11/18 at 19:12
арай хөөрхөн юм нүд нь үнэхээр гоё юм