Бидний үнэн хэмээн итгэсээр ирсэн архитай холбоотой 10 худал яриа

1

Согтууруулах төрлийн ундааны хэрэглээтэй зэрэгцэн олон нийтийн дунд маш их цуурхал тархжээ. Эдгээр цуу яриаг шууд л удирдамжаа болгож байснаас бус үнэн эсэхийг нь бодож үзэж ч байсангүй.

Таны мэдэх 10 цуурхалын нууцыг дэлгэхээр танилцуулж байна.

Цуурхал 1. Шарталт шингэний дутагдалд оруулдаг

Согтууруулах төрлийн ундаа нь ус-давсны солилцоог алдагдуулдаг, ингээд ам цангах мэдрэмж төрнө. Бие махбодид байх ёстой шингэн байдгаараа л байгаа, харин судсанд хангалтгүй – шингэн нь эсийн завсраар орсон байдаг. Ус эсэд хуримтлагдаж хавагнахад хүргэнэ – ингээд л өглөө толгойн өвчтэй босож ирдэг.

 

Цуурхал 2. Дарс урт настай байх тусам сайн

Дарс болгон өөрийн хадгалах хугацаатай, эцэс төгсгөлгүй хадгалагдах дарс гэж байхгүй. Дарс өөрийн төрлөөс хамаарч настай байна: жишээ нь, өдөр тутмын дарсыг эхний жилдээ ууна, хадгалалт даахгүй. Бас наснаас нь эрт ууж болохгүй дарс гэж бий – 10-20 жилийн дараа л өөрийн амтаа мэдрүүлэх дарс гэж бий.

 

Цуурхал 3: Согтууруулах төрлийн ундаа дулаацуулна

Согтууруулах төрлийн ундаа уусны дараа бид халууцдаг, яагаад гэвэл цус арьсанд наалддаг байна. Үүний зэрэгцээ цус бусад эрхтнүүдээс юүлэгдэнэ, ялангуяа дотор эрхтний цусан хангамж буурна. Үүний үр дагаварт нь дотор эрхтэн хүйтэнд эмзэг болно, харин бид үүнийг нь мэдрэхгүй.

 

Цуурхал 4: Олон төрлийн уух зүйл хольж болохгүй

Шуугиантай өнгөрөөсөн үдэшлэгийн маргааш өглөө нь таны бие ямар байх нь хольж уусан ундаанаас бус харин хэдий хэр хэмжээгээр ууснаас шалтгаална. Энэ цуурхалтай холбоотой нэг л үнэн бий – нэг төрлийн согтууруулах ундаа ууснаар хэмжээгээ хянах боломжтой.

 

Цуурхал 5: Согтууруулах төрлийн ундаа радиацаас хамгаална

Уг цуурхалын эх сурвалж  нь тодорхойгүй. Согтууруулах төрлийн ундаа – радиацаас хамгаалах эм бус, радиацын хордлогыг тайлахгүй бас хамгаалахгүй. Хэрвээ та радиацын хордлогоос өөрийгөө хамгаалах хэрэгтэй бол тусгай эм уухыг зөвлөж байна.

 

Цуурхал 6: Антибиотик болон согтууруулах төрлийн ундаа зохицохгүй

Үнэн хэрэгтээ цөөн тооны антибиотик л архитай зохицдоггүй. Цуг хэрэглэснээр дотор муухайрах, толгой эргэх, цээжээр өвдөх мэдрэмж төрнө. Тухайн эмийг бичиж өгсөн эмч танд урьдчилан анхааруулж хэлэх ёстой. Антибиотик ууж байхдаа ганц хундага дарс уухад гаж нөлөө байхгүй.

 

Цуурхал 7: Согтууруулах төрлийн ундааны градусыг бууруулж болохгүй

Виски уугаад дараа нь шар айраг уухад аюултай зүйл огт болохгүй. Согтууруулах төрлийн ундааг ямар эрэмбээр уух нь чухал биш. Хэдий хэр хэмжээгээр ууж байгаагаас л бүх зүйл шалтгаална.

 

Цуурхал 8: Согтууруулах төрлийн ундаа илчлэг ихтэй

Согтууруулах төрлийн ундаа илчлэг багатай, гэхдээ бодисын солилцооны хэвийн ажиллагааг эвдэнэ. Юуны түрүүнд таны бие махбодь архины хордлогоос гарахыг оролдоно. Үр дагаварт нь хоолны шингэц мууддаг байна. Ингээд л архи уухаас өмнө идсэн бүх  хоол өөх болон хуримтлагдах ажээ.

 

Цуурхал 9: Согтууруулах төрлийн ундаа тархины эсийг устгадаг

Судалгаагаар архи хэтрүүлэн хэрэглэдэг эсвэл бага хэрэглэдэг хүмүүсийн нейроны багтаамжинд ялгаа байхгүй гэж дүгнэсэн. Гэхдээ согтууруулах төрлийн ундаа нь нейрон хоорондын харилцааг гэмтээдэг, мөн тархины шинэ эс бий болоход саад учруулдаг байна. Аз болж, архи уухаа болихоор нейрон хоорондын харилцаа эргэж сэргэдэг ажээ.

 

Цуурхал 10: Дүүртлээ идсэн бол согтохгүй

Энэ бол маш түгээмэл буруу ойлголт, дүүртлээ идлээ гээд согтохгүй байна гэж байхгүй. Ходоодонд байгаа их хоол архины шингэцийг удаашруулна, өөрөөр хэлбэл согтолтын эхний шинж тэмдгийг бага мэдэрч хэрээс хэтэртлээ уухад хүргэдэг ажээ.

Эх сурвалж

22
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ganaa Page

    2017/10/28 at 11:47

    Ymar medlegtei ymar xun orchuulsan um boldoo

  2. Ganaa Page

    2017/10/28 at 11:47

    Ymar medlegtei ymar xun orchuulsan um boldoo

  3. Baigali Sh

    2017/10/28 at 13:27

    Үнэнд ойрхон үнэн бнаа гэж

  4. Baigali Sh

    2017/10/28 at 13:27

    Үнэнд ойрхон үнэн бнаа гэж

  5. Baigali Sh

    2017/10/28 at 13:27

    Үнэнд ойрхон үнэн бнаа гэж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *