Таныг үсийг аажим аажмаар гэмтээж, муутгасаар байдаг өдөр тутмын 7 зуршил. Эцэст нь харамсаад ч барахааргүй үр дагаварт хүрэх вий

0

Ажиглаад байхад шампунийн үнэ чанарт нь огт нөлөөлдөггүй бололтой. Хэрвээ таны үс өнгө үзэмжээ алдаад байвал та ерөнхийдөө үсэндээ хэрхэн хандаж байгаа талаар нэг сайн бодож үзээрэй. Үсэнд таарахгүй резинээр боох эсвэл угаасан үсээ алчууранд боож удаан явдаг бол үсийг аажим гэмтээж болзошгүй, эцэстээ харамсаад ч барахааргүй үр дагаварт хүрэхийг үгүйсгэхгүй. Бид хийж байгаа алдаагаа анзаарахгүй ч байж болно, энэ бүх алдаанууд удаан хугацааны үр дагавартайг бүү мартаарай.

Чухам ямар алдаануудыг бид гаргаж үсээ гэмтээж байгааг бид судалж үзсэн юм. Эдгээр алдаануудыг гаргаж байгаа бол хойш тавилгүй засаарай.

1. Та ноосон хувцас өмсдөг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Ноосон пальто хүйтэнд биднийг дулаацуулдаг, гэхдээ энэ материал бидний үсийг гэмтээдэг байна: цахилгаанжих тул үс наалдаж эхэлнэ, энэ нь үсийг гэмтэлд хүргэнэ. Бороонд норсон үс улам л эмзэг болж амархан хугарч эхэлдэг ажээ.

 

2. Та туна их иддэг

© Depositphotos.com, © MRAORAOR / Shutterstock

Туна загасны мах олон төрлийн эрдэс бодис агуулсан шим тэжээлтэй байхын зэрэгцээ мөн их хэмжээний мөнгөн ус агуулдаг. Аюултай хүнд металлын хувьд эрүүл мэндэд хор уршигтай, тиймээс анагаах ухааны мэргэжилтнүүд уг хүнсийг их хэмжээгээр тогтмол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Олон удаагийн судалгааны үр дүнгээс харахад мөнгөн ус нь гэнэтийн үс уналтад нөлөөлдөг ажээ.

 

3. Та үсээ сэнсээр хатаадаг эсвэл алчууранд боодог

© Unsplash, © Stockshakir / Shutterstock

Бидний ихэнх нь үсээ угаагаад арчсан алчуураараа үсээ боож хатаадаг. Хөвөн даавуун алчуур нь үсийг “хөвсийлгөж” илүү хугарамтгай болгодог талтай. Хэдий хөвөн даавуун материалтай ч гэлээ үснээс ширүүн, бүдүүн ширхэгтэй, тийм учраас үсийг гэмтээж байгаа юм. Байнга алчуураар боогоод байвал үсний үзүүр салаалж эхэлнэ. Үсээ байнга сэнсээр хатаадаг эмэгтэйчүүдийн үс хугарамтгай бас өнгөгүй болсон байдаг. Үсийг сэнсээр зөв хатаахын тулд үснээсээ ойролцоогоор 15 см-ийн зайтай бариарай.

 

4. Та резинээр үсээ боодог

© Unsplash, © Unsplash

Ардаа чанга боосон үс буюу адууны сүүл шиг боосон, овоолж боосон үс амархан гэмтдэг. Боосон резин үсэнд даралт өгнө, энэ нь цаашлаад үсийг хугарамтгай болгодог ажээ. Хэрвээ та үсээ ардаа боох дуртай бол резиний оронд даавуугаар сул боох эсвэл үсний спирал хэлбэртэй зүүлтээр боогоорой.

 

5. Та ангижруулагчийг үснийхээ уганд түрхдэг

Ангижруулагч нь үсийг зөөлрүүлж самнахад амархан болгох л зориулалттай. Ангижруулагчийг үсэнд буруу түрхсэнээс болж үсний өнгө үзэмж алдагдана. Хэрвээ та ангижруулагчийн хуйхандаа түрхдэг бол үс хүндэрч илүү тослог харагдаж эхэлдэг. Үсийг хөнгөн, гялалзсан байлгахын тулд ангижруулагчаа үсний нийт уртад, үзүүр хэсэгт л түрхээрэй.

 

6. Та хуурай шампунь байнга хэрэглэдэг

© batiste_hair / Instagram, © Doucefleur / Shutterstock

Хуурай шампунь – угаах цаг завгүй байхад үсний өнгийг сэргээхэд нэн тохиромжтой бүтээгдэхүүн. Уг бүтээгдэхүүнийг байнга хэрэглээд байвал хуйх загатнах, хуурайших, хуйхны арьс гуужихад хүргэж болзошгүй. Хуйхны эрүүл мэнд алдагдахад үс унахаас гадна шинэ үс ургах нь багасдаг. Цаашлаад хуурай шампунь ихэнх тохиолдолд үсийг цэвэрхэн болгохын оронд хагтуулж эхэлдэг ажээ.

 

7. Нарны шилээ толгойдоо тогтоодог

© Pexels

Нарны шилийг ингэж зүүхэд алга л болгохгүй юм даа. Гэхдээ байнга ингэж явдаг бол үс эмзэг болж өөрчлөгдөнө. Нарны шилний бариу хоёр гар нь хуйхны цусны эргэлтийг удаашруулж үсний ургалтад сөргөөр нөлөөлнө. Хэрвээ та төмрийн харшилтай бол төмөр хүрээтэй шил нь хуйханд яр шарх гарах шалтгаан ч болж мэдэх юм.

Та эдгээр алдаануудаас гаргаж байна уу? Мөн дээрх жагсаалт дээр та юу нэммээр байна?

34
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *