Зөрүүд хүүхдүүд хар дарсан зүүд л гэсэн үг. Заримдаа бид яагаад тэднийг үг авахгүй, сахилгагүйтэж үймүүлдгийг ойлгодоггүй. Бид үүний учир шалтгааныг ч мэдэхгүй, хэтэрхий их хорьж цагдаад байна уу, эсвэл би муу эцэг эх үү? гэж бодоход хүргэдэг нь нууц биш. Гэхдээ тэгтлээ их санаа зовох хэрэггүй, үүнд эерэг хандлага бий, яагаад гэвэл “ReseatchGate” гэх газраас хийсэн судалгаагаар, хамгийн зөрүүд бас үгэнд ордоггүй хүүхдүүд ирээдүйд нас биед хүрэх үедээ илүү их амжилтад хүрдэг гэж үзжээ.
Бид та бүхэндээ энэхүү судалгааны үр дүнг танилцуулахын ялдамд, яагаад хүүхдүүд үг авдаггүй болохын учир шалтгааныг хэлж өгөхөөр энэхүү мэдээллийг бэлтгэлээ.
Шинжлэх ухааны үгэнд ордоггүй хүүхдүүдийн талаар юу гэж хэлэв?
Хүүхдүүд суралцах үед, бид тэдэнд өндөр хүлээлт үүсгэдэг, тухайлбал сургуулиа амжилттай төгсөх, муухай ааш зан гаргахгүй байх, дуулгавартай, бусдыг хүндэтгэдэг бас даруухан байхаас гадна ирээдүйдээ ихийг хийж бүтээх эхлэлээ сайн тавих гэх мэт. Энэ судалгаа 1968 оноос хойших мэдээлэл дээр тулгуурлагдсан бөгөөд судалгааны эх хувь нь ойролцоогоор 8-12 насны 3000 хүүхдүүд дээр түшиглэсэн бөгөөд үүнд тэдний оюуны чадамж, суралцах чадвар, хүсэл тэмүүлэл, нийгэм эдийн засгийн статус, гэр бүлийн орчин болон сургуультай холбоотой асуулт, өдөр тутмын хийдэг зүйлс, мэдрэмж, бодол санаа болон зуршлын талаар судалгаанд хамруулжээ.
Бараг 40-өөд жилийн дараа, судалгаагаар хатуу чанга хандлагыг эсэргүүцдэг, хараат байдалд дургүй, хил хязгаарыг давах хүсэл сонирхолтой хүүхдүүд илүү амжилтад хүрсэн болох нь харагдсан байна. Энэ нь зарим нэг бүтээлч давуу талыг бий болгож, улмаар шинэ санаа дэвшүүлэх эсвэл бизнес эрхлэхэд ихээхэн ач тустай байх аж. Тэрслүү, үгэнд ордоггүй, ширүүн болон зөрүүд хүүхдүүд ажлын байран дээр гарах үедээ чухал албан тушаал дээр томилогддог бөгөөд сургуулиа амжилттай төгссөн хүүхдүүдээс илүү амжилтад хүрч, их мөнгө олдог байна.
Оюуны чадамж, хариуцлага болон амлалт чухал
Хүүхдүүдийн зан чанар болон төлөвшил амьдралд нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн нөөц бололцоо болон баян чинээлэг амьдарч чадах эсэхэд хувь хүүхдийн хүмүүжил шууд нөлөөлнө гэсэн үг. Мэргэжлийн болон академик ур чадварын сургалт, дээрээс нь сонирхол болон үүрэг хариуцлага ухамсарлах чадвар зэрэг нь хүүхдийн ирээдүйн амьдралд чухал нөлөө үзүүлэх бөгөөд карьер нь амжилттай байх болон эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй байхад нөлөөлөх гол хүчин зүйлс болдог байна.
Судалгааны үр дүнгийн явцаас ажиглахад, үгэнд ордоггүй хүүхдүүд ирээдүйд амжилтад хүрч байгаагийн үндэс бол хүүхэд насандаа хувиа хичээсэн, өөрийнхөө ашиг сонирхлыг нэгт тавьдаг байсантай нь холбоотой гэнэ. Яагаад гэвэл тэд дүрэм журамд захирагдахгүй, чөлөөтэй сэтгэдэг бөгөөд хүсэж буй цалингаа хэтэвчиндээ оруулахын тулд юу хийх, яах ёстойгоо сайн мэддэг мэргэжилтэн болж чаддаг байна, мөн тэдний үл нийцэх байдал нь үргэлж илүү сэтгэл татам болон нааштай сонголтуудыг өмнө нь бий болгодог аж.
50 жилийн өмнөх сахилгагүй зан өнөөдөртэй харьцуулахад өөр асуудал, харин үгэнд ордоггүй хүүхдүүдийн амжилтад хүрч байгааг өөрөөр тайлбарлах хэрэгтэй
Олон жилийн өмнөх амьдралын хэв маяг одоогийнхтой мэдээж хэрэг таарч нийцэхгүй. Нөгөө талаасаа зарим нөхцөлд таарч болох ч, хүүхэд байхдаа үгэнд ордоггүй байсан хүмүүс амжилтад хүрч чадаагүй эсвэл дан эрдэм номын мөр хөөсөн байхыг ч үгүйсгэхгүй тул, энэ судалгааг дахин сургуулийн орчинд хийхэд буруудахгүй. Хэрэв илүү олон цагийг сургууль дээрээ өнгөрөөвөл, энэ нь их сургуульд элсэн суралцах хэмжээний эрдэм мэдлэгийг олгохоос гадна хүсэж буй ирээдүйгээ цогцлоох боломжийг олгоно гэдгийг бид бүгд мэднэ. Хэрэв таны хүүхэд үгэнд ордоггүй эсвэл зөрүүд бол сэтгэл зовних хэрэггүй, яагаад гэвэл таны хүүхэд ирээдүйд амжилтад хүрэх өндөр магадлалтай гэдгийг санаарай.
Та энэхүү судалгааны талаар юу гэж бодож байна? Таны хүүхэд нас ирээдүйн амьдралд чинь чухал нөлөө үзүүлсэн үү? Бид бүхэн таны хариултыг сонсохдоо таатай байх болно.
Purevdorj Tseveen
2019/07/28 at 09:46
За мэдэхгүй юмдаа хүүхэддээ үг хэлдэг хүнгүй болох юм бна л даа. Гажиг, оркуудын арми хүч нэмэхийн эхлэл биш үү
Burenjargal Tsermaa
2019/07/28 at 10:54
Naranchimeg Naraa iim yum bn shuu
Undarmaa Amgalan
2019/07/28 at 11:06
Үгэнд орддоггүй зөрүүд , өөрийнхөөрөө зүтгэдэг хүүхдүүд байдаг. Өөрийн санаа өөртөө зөв гэдэг. Хааяа энэ зан нь найз нөхөдөд нь таалагдахгүй байж болох. Гэхдээ ийм хүүхдүүд амьдрал дээрээ ухаалаг, сэрэглэн цовоо байх нь олонтоо. Тэдэнд, магадгүй бусдын хийж байгаа үйлдэл таалагдахгүй, өөрийнх нь зөв санагдах, эсвэл бусдын шахалтыг эсэргүүцэж, өөрийн дотоод сэтгэлийг ийнхүү илэрхийлдэг байж болох талтай. Бага насны хүүхдүүд өөрийнхөөрөө зүтгэх тохиолдол олонтоо харагддаг. Жишээ нь заавал үүнийг өмсөнө, заавал энэ аяганд иднэ, заавал эгчээрээ хэлүүлэнэ г.м. миний бодоход сургууль, багш нарын орчинд зөрүүдлэх зан гаргах нь харьцангуй бага байдаг байх. Мэдээж боловсрол эзэмших явцад тэд төлөвшин, аливаа зүйлийг хүлээн авахдаа обьектив, субьектив талаас эрэгцүүлэн үнэлэх , чөлөөтэйгээр бусдын шахалтаар бус өөрийнхөөрөө сэтгэх чадвар илүүтэй илэрч өөрийнхөөрөө байх зан нь өөрийн санасан зүйлээ зүйлээ оновчтой зөв талаас нь батлаж нотлож чаддаг учраас, “Энэ үүнийг хийж чадах хүн” -гэж бусдын итгэл найдварыг хүлээн, магадгүй тэд хожим нь лидерүүд болдог байх даа…
Burnee Burnee
2019/07/28 at 11:31
Gegee Gerelmaa bb
Монгол Монгол
2019/07/28 at 12:17
Amarmurun Dovdon
Zulgerel Zulaa
2019/07/28 at 12:31
Etseg ehchvvd bagaasn mash hicheenguilen zuv tuluvshvvlj chadhiin bol,
zuruud hvvhdvvd ihevchlen mash shudraga baidag
tiimdeech ene ertuntsiin busarmag hudal huurmag bvhnii dund
hen negnii vgend avtaj ayaldan dagaldahgui,
zuvhun uuriinhuuruu zuv shiidver gargahiin tuld gujvvdeldeh baih
Enhtsetseg Eegii
2019/07/28 at 12:43
yum buhen 2taltai shu de
Erdenebayr Magvanrenchin
2019/07/28 at 14:23
Бас ч гэж ортой шүү
Б. Сарантуяа
2019/07/28 at 14:39
Vnen bol shn
Б. Сарантуяа
2019/07/28 at 14:39
Purevjav Bat-orshikh
2019/07/28 at 14:41
hen? bi yu? nad shiguu? hahahahaha
Содгэрэл Баасанхүү
2019/07/28 at 15:57
Baaska Davka
Uils Perenlei
2019/07/28 at 17:18
Энэ бол Монголчууд,түүний хойч ирээдүйг ёс суртахуунгүй,харгис хэрцгий,дугаараа болгох гэсэн атгаг муу санаатны сурталчилгаа байна.
Батхүрэл Анхмаа
2019/07/28 at 17:37
М. Болд Очир хайр охин хэхэ
Deegii Dl
2019/07/28 at 18:26
Delgerma Mandah Deegi Deegi
Ochirjaw Ser-od
2019/07/28 at 18:28
манайд нэг суут ухаантан төрчихаөд байгаа юум байна
Bayanjargal Bat Erdene
2019/07/28 at 18:58
Үнэн бичсэн бол сайхан л байна
Undak Undak
2019/07/28 at 21:45
Gantulga Orgilsaikhan
Dulguundari Jambaldorj
2019/07/28 at 22:51
Sumyabazar Baynmunkh
Byambadorj Darisuren
2019/07/28 at 23:18
Hun boloh bagaasaa gej … .
Chagnaadorj Oyungerel
2019/07/29 at 00:19
Л. Бат-Эрдэнэ ma gunj iim shdde
Suvdka Tsetsgee
2019/07/29 at 00:54
Minii ohin amjiltand hurnee kk
Пүрэвням Лхагважав
2019/07/29 at 01:01
ashgui dee manaid 1 tiim henzheeen …. bna kkk
Kh Khaliun
2019/07/29 at 02:47
Bolor Odmandakh
Lhagvaa Relyx
2019/07/29 at 03:51
Pomme Granate
Otgoo Kh
2019/07/29 at 07:35
Tuya Dolgor
Ulzii Tsedev
2019/07/29 at 09:30
Gankhuyag Munkhdalai nomioooo kkk
Ж. Тунгаамаа
2019/07/29 at 13:47
Ашгүйдэ тэгвэл хахаха
Khulan Bold
2019/07/29 at 14:41
Nasandelger Urtnasan
Tseden Sarantuya
2019/07/29 at 16:47
Undarmaa Hangai genee
Kh Munhjin
2019/07/29 at 20:13
Naran Baatar harjinu
Gerelee Gerelee
2019/07/30 at 17:29
Октябрь Шинэбаяр хайраа ийм учиртай юм байнштээ кк.
мөнхлэн
2022/10/07 at 20:01
Ямар үхсэнийх нь амжилтад хүрэх гаж донтой архичин солио ядуу өмхий юмнууд гарч ирнэ